Танин мэдэхүй

ИЗРАЙЛ ЯАЖ ДЭЛХИЙН ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭСЭН БЭ? (II)

Хүн ам нь 8 сая гаруй, нутаг дэвсгэр нь 20 мянган км квадрат бүхий Израйл улсыг дэлхийн “цахиурын хөндий” гэж нэрлэх боллоо. Израйл улсад дэлхийн номер нэг гэсэн алдар нэр олон байдаг.

Нэг хүнд оногдох номын сангын тоогоор, нэг хүнд оногдох унших номын тоогоор , 10 мянган хүнд тутамд оногдох дэлхийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлдэг эрдэм шинжлгээны бүтээлийн тоогоор, NASDAQ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй өндөр технологийн компаний тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог байна.

 

Еврэй үндэстний 5000 жилийн соёл иргэншлийн өв хөрөнгийн хуримтлал нь өнөөдрийн Израйл улсын гайхамшигийг бүтээсэн амин сүнс болсон гэж үздэг байна.
Израйль улс анх байгуулагдахдаа “эрх чөлөө”, “эрх тэгш”, “нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн ахан дүүс адил бие биедээ түшиг болох утопын үзэл баримтлалаар улсаа цогцлоон байгуулсан байна.

Израйл улсад байгуулагдсан “Кибуц” гэдэг нэртэй нэгдэл нь чадлын хирээр хөдөлмөрлөж , хөдөлмөрлөснийхөө хирээр амьдардаг тосгонуудыг Пластины нутагт үүсгэн байгуулж, төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засаг хослуулсан үндэстний эдийн засгийн бодлогыг өнөөдөр хүртэл хэрэгжүүлсээр байна.

Он удаан жил эх орон, төр засаг байхгүй байсан Еврэй ард түмэн, бид хамтын хүчээр зүтгэхгүй юм бол эрсдэл гэдэг зүйл биднийг хүлээж байна гэдгийг ойлгож, нэг нэгэндээ хариуцлагатай ханддаг соёлтой юм байна. Еврэй үндэстэн нэг Еврэй хүний амьдрал эрсдэлд орвол бүх Еврэй үндэстэн эрсдэлд орох эхлэл болно гэж үзэн Еврэй үндэстэнд хөгжлөөс өөр гарц байхгүй, хөгжил бол Еврэй үндэстний эрх ашиг гэж үзэн, дэлхийн хүн төрөлхтөний хөгжлийн гайхамшгийг бүтээж чадахгүй бол Еврэй үндэстнийг зөвхөн там л хүлээж авах болно гэж ойлгодог байна. Тиймээс Еврэй үндэстэн хүүхдүүдээ нэг нас хүрч хэлд орохоос эхлэн дэлхийн удирдагч байхаас өөр диваажин биднийг угтаж авахгүй гэсэн үзлээр хүмүүжүүлдэг. Еврэй үндэстнийг дэлхийн удирдагч үндэстэн болох замыг нь хүүхдийг таван нас хүрэхээс өмнө ээж болон эмээ нар Тора, Талмудын үлгэрээр дамжуулж сургадаг байна.

Еврэй үндэстний цорын ганц оршин тогтнох, цэцэглэн хөгжих, тэнгэрлэг байх зэвсэг бол мөнгө гэж үзэн бизнес эрхлэх авъяас, аргыг нялх цагаас нь төлөвшүүлдэг байна. Гэхдээ мөнгөтэй байгаад моралгүй байвал Еврэй үндэстэн тамын хаалга татах болно гэж сургадаг байна.

Усны нөөцөөр хомс, байгалын баялаггүй Израйл улс дэлхийн шинжлэх ухааны төв байх, мэдлэгийг баялаг болгодог төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь үндэстний оршин тогтнох амин сүнс хэмээн үзэж төрийн бодлогоо хэрэгжүүлдэг.
Израйлын ерөнхий боловсролын сургуульд “залуу бизнесмэн” хичээлийг заадаг бөгөөд еврэй хүүхэд энэ хичээлээр дамжуулан мэдлэгийг яаж үйлдвэрлэдэг, мэдлэгийг яаж мөнгө болгох тухай боловсрол эзэмшдэг байна.

Израйлын ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд нь мэдлэгийг мөнгө болгодог мэдлэг олгохоос гадна философи, ёс суртахуун, адил бус соёлын орчинд амьдарч чадах тухай мэдлэгийг үндэсний оршин тогтнох, хөгжин цэцэглэх амин сүнс гэж чухалчлан заадаг байна.

Мэдлэгийн үйлдвэрлэл, мэдлэгийг мөнгө болгох соёлыг үндэстний соёл болгон төлөвшүүлхийн тулд эрдэм шинжилгээний байгууллга, судалгааны их дээд сургууль, судалгаан дээр суурилсан технологийн компаниуд хамтарч дэлхийн тэргүүний шинжлэх ухааны дэд бүтэц, технолгийн дэд бүтэц, инновацийн дэд бүтэц, бизнес аж үйлдвэрийн дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлхээс өөр Израйл улсыг хөгжүүлэх гарц үгүй гэж нийгмийн бүх давхрагын ухамсар болгон төлөвшүүлсэн байна.

Өндөр технологийн аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа одоо үед Израйл улс жил бүр 7-8 мянган өндөр технологийн шинэ ажлын байр бий болгож, тэдгээрийн 6 мянгыг дээд сургууль төгсөгчид хангаж, засгийн газраас тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн, тэтгэврийн насны хүмүүсийг үнэгүй, давтан сургалтанд хамруулан бэлтгээд зохих газруудад хувиарлан үлдсэн орон тоог хангадагбайна.
Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх санхүүгийн нөөц бололцоо ядмаг байгааг харгалзан үзэж дэлхийн венч капиталын хөрөнгө оруулалтыг татах урамшуулалын бодлого явуулж эхэлсэн 90-ээд оноос хойш венч капиталын хөрөнгө оруулалт эрчимтэй хөгжсөн байна. 2008 оны байдлаар Израйлын нэг хүнд оногдох венч капиталын хөрөнгө оруулалтын хэмжээ нь АНУ-ынхаас 2,5 дахин, Европын Холбооноос 30 гаруй дахин их болтлоо хөгжсөн.

Израйл улс дэлхийн шинжлэх ухааны төв, гарааны компаний үндэстэн болж хөгжихийн тулд 1989 оноос эхлэн дэлхийн номер нэг эрдэмтэдийг шинжлэх ухааны бүх салбарт татан оролцуулж ажиллуулах зорилгоор 3 жилийн хугацаатай судалгааны тусгай сан байгуулан, 530 дэлхийн тэргүүний эрдэмтэдийг ажиллуулах төсөл хэргэжүүлж эхэлсэн.

Израйл улсыг дэлхийн шинжлэх ухааны төв, гарааны компаний үндэстэн болгон хөгжүүлхийн тулд хандивлагч болон хүлээн авагч байгууллага, хувь хүний хоорондох хамтын ажиллагааг хуульчлан, хандивласан хүний нэрээр их дээд сургуулийн салбар сургууль, номын сан, хичээлийн танхим, лаборатори, дотуур байр, эмнэлэг цаашлаад профессорын орон тоог нэрлэн, хөрөнгө оруулалтын олон эх үүсвэрийг бий болгожээ.

Израйл улс өндөр технологийн салбарт амжилт олсон бас нэг нууц бол эрэгтэй эмэгтэйг үл харгалзан 18 наснаас эхлэн иргэдээ цэргийн алба хаалган, зоригтой, хатуужилтай, ёс суртахуунтай залуу үеийг тасралтгүй бэлтгэж байгаад оршино гэж дэлхий дахин үзэж байна.

Газар нутаг бага, хүн ам цөөн, дайсагнагч хөрш олон, байгалын баялаг байхгүй Израйл улс бол сансарын аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн агентлаг “Israel Space Agency”-тай дэлхий дээрхи цорын ганц улс юм.

Израйл нь дэлхийн нийт Еврэй үндэстнийг Израйл улсын хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулах зорилгоор тодорхой хөгжлийн стратеги боловсруулан урамшуулал олгодог улс юм.

Монгол орны төвийг сахих бодлого дээр тулгуурласан хөгжлийн бодлогыг төрийн тэргүүний олуулаа болох уриалагатай хослуулан Монгол улсыг дэлхийн шинжлэх ухааны төв, санхүүгийн төв, дэлхийн хүмүүнлэгийн төв, дэлхийн улс төрийн диалогийн төв болгоход энэ дэлхий дээр өөрийгөө Монгол үндэстэн гэж хүлээн зөвшөөрч байгаа Монгол хүмүүсийн хандив, хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй санагдана даа.

С.ТУЛГА

Эх сурвалж: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=359159917588059&id=100004821615223