Үргэлжилсэн үгийн зохиол

Дэлхийн хамгийн богино үгүүллэгүүд

Нэрт зохиолч Эрнест Хэмингуэй ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадах дөрөвхөн үгтэй үгүүллэг бичиж чадна хэмээн мөрийцжээ.
Тэрээр мөрийгөө авсан бөгөөд үгүүллэг нь

“ХҮҮХДИЙН БОЙТОГ ЗАРНА, ХЭРЭГЛЭЭГҮЙ”

хэмээсэн дөрвөн үгтэй л байж.

 

Фредерик Браун хамгийн богинохон, аймшгийн үгүүллэг бичсэн

“ДЭЛХИЙ ДЭЭР ҮЛДСЭН ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ХҮН ГЭРТЭЭ СУУЖ БАЙТАЛ ХААЛГЫГ НЬ ТОГШИВ”,

О.Хенри уламжлалт аргаар буюу холбоос, өрнөл, зангилаатай богино үгүүллэгийн тэмцээнд

“ЖОЛООЧ ТАМХИА АСААЧИХААД ХЭР ИХ БЕНЗИН ҮЛДСЭНИЙГ ХАРАХААР БЕНЗИНИЙХЭЭ САВ РУУ ТОНГОЙЛОО. ТАЛИЙГААЧ ДӨНГӨЖ 23 НАСТАЙ БАЙЖЭЭ”

гэж бичээд түрүүлсэн байна.


Англид болсон нэг удаагийн тэмцээнд “ХАТАН, БУРХАН, СЕКС, НУУЦ” гэсэн сэдвүүдийг хөндөж бичихийг даалгажээ. Түрүүлсэн үгүүллэг нь “ӨӨ БУРХАН МИНЬ, БИ ХЭНЭЭС ЖИРЭМСЭЛСНЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ХАТАН ХААН ОРИЛЖЭЭ.”


Хамгийн богино намтар гэсэн төрөлд нэгэн франц эмэгтэй ялжээ. Настай эмэгтэй “УРЬД МИНИЙ НҮҮР ТОЛИГОР, БАНЗАЛ ҮРЧГЭР БАЙЖ, ХАРИН ОДОО ЭСРЭГЭЭРЭЭ” хэмээн бичсэн байна.

Утга зохиол урлаг 2015 ¹024