Бусад орны үлгэр

Ховдог үнэг

Ховдог үнэг хээрийн сэгтэй тааралдав. Түүнийг шунахайран идэж байтал ёл шувуу нисэн ирлээ.

– Сайн уу, найзаа! гэж ёлыг мэндлэхэд Үнэг дуугарсангүй, муухай харан хялалзаж: 

– Энэ муу ёл, махнаас минь хороох гээд байна шүү гэж бодов. Тусч зантай эрхэм ёл шувуу өлсгөлөн үнэгийг өрөвдөн:

– Үнэг найз минь чамд туслалцаа хэрэгтэй юу? Гэж асуув. Үнэг улам ховдоглон улайрч:

– Байлгүй яахав. Чи өндөр модны оройд суугаад чоно ирэхийг харж бай. Тэр муу махчин ирвэл хоолы минь хороож орхино гэв.

Ёл модны оройд суугаад алсын барааг ширтэнэ. Ойр хавьд чоно байтугай ялаа ч үл харагдана. Гэвч үнэг ийш, тийш хялалзан хахаж цацан хооллоно. Тэрээр дотроо:

– Энэ муу ёлд юу ч үлдээлгүй идэж орхиё гэж бодно.

Харин тэгтэл ёл өлсгөлөн найзыгаа өрөвдөн, өөдгүй чоно ирэх вий гэж сэрэмжилнэ. Үнэг идсээр байгаад зөвхөн хоосон яс үлдмэгц цааш явав. Тэгэхдээ:

– Энэ муу ёл шувуунд юу ч өгөлгүй хөөрхөн хуурч амжлаа даа гэж бодон явжээ. Модны оройд сууж байсан ёл шувуу харин

– Үнэг найз минь надад ясы нь үлдээж шүү гэж баярлан боджээ. Ёл шувууг ясаар хооллодогийг үнэг мэддэггүй байсан нь яамай даа.

Эх сурвалж: Доржсүрэн Б. Өглөгч тэмээ.-УБ.,1972