Танин мэдэхүй

Амьдрал байж магадгүй гариг илрүүлжээ

Эрдэмтэд биднээс ердөө “саахалтын” зайтай орших хатуу гадаргуутай, амьдрал тэтгэх боломжтой агаар мандал бүхий гарагийг олж илрүүллээ. Проксима-б гэж нэрлэсэн энэ гариг дөрвөн гэрлийн жилийн зайд оршдог юм байна.

Nature сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайланд бичсэнээр энэхүү одны аймаг манай нарны аймагт хамгийн ойр орших Альфа Центавр галактикийн нэг хэсэг байж магадгүй бөгөөд цаашдын судалгаа шинжилгээний ажилд ихээхэн нэмэр болох энэ нээлт бидний хувьд тун чухал ач холбогдолтой юм.

Судалгааны багийн гишүүн Жонн Барнесийн хэлснээр “Бид өмнө нь манай дэлхийтэй ийм ойрхон нарны аймгаас гадна орших гараг илрүүлж байсангүй. Гараг эх одоо тойрохын тулд ердөө 11,2 өдөр зарцуулдаг болохыг бид олж тогтоосон” гэжээ.

Манай дэлхийн хувьд эх одоо бүтэн тойроход 365 өдрийг зарцуулдаг байтал энэ гараг эх одоо ийм богино хугацаанд тойрч байгаа нь тун ойрхон оршдог гэсэн үг болж таарна.

Гэсэн хэдий ч манай дэлхийгээс 1,3 дахин их масстай Проксима-б гараг амьдрал тэтгэх боломжтой. Учир нь гарагийн эх од болох улаан одой од нь манай нарнаас бүлээхэн төдийгүй, арай бүдэг аж.

Тиймээс гарагийн гадаргуу ус шингэн төлөвт оршин байж болохуйц нөхцөл бий гэсэн үг. Хамгийн сонирхолтой дэлхийгээс холгүй орших энэхүү гарагийн ачаар бид хэзээ нэгэн цагт од хоорондын аялал хийж, тэнд хүрлээ гэж бодоход, ямар нэгэн харийн амьдрал биднийг хүлээж байж болох юм.

НАСА агентлагийн сансрын нисэгч Стив Хоуелл “Хувь хүнийхээ хувьд би энэ гараг дээр агаар мандал, шингэн ус байж, магадгүй амьдралын ямар нэгэн хэлбэрийг бий болгосон байгаасай гэж хүсэж байна. Харин эрдэмтний хувьд бидний зайлшгүй судалж мэдэх ёстой гарагийн нэг энэ юм” гэжээ.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/191260    Mashable