Яруу найраг

Ганцхан ээждээ унших шүлэг – Хулан Ц.

Болор цом – 1994 оны тэргүүн шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой

Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай

Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан

Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та

Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?

Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж

Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа

Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй

Орон дээрээс минь алгасалгүй тонгойж

Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд

Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа

Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг

Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн

“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь

Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь

Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд

Цагдаа, эсвэл үүдний манаач

Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч

Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…

Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь

Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө

Даамай их хайр тань аанай л хэвээрээ

8 thoughts on “Ганцхан ээждээ унших шүлэг – Хулан Ц.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *