Яруу найраг

Ташуураар бичсэн шүлэг

Танайхаас явсан миний мөрийг 

Тандаж жаахан анхаараарай! амраг минь

 

Чихэнд чинь дуулгаж амжаагүй

Чиний тухай шүлгээ би

Ташуу жалгын хунгарт

Ташуураараа бичиж орхисон шүү

Тэр шүлгийг цэцэг болохоор

Тэнд хоёулаа уулзъя! амраг минь

                             2003 он.

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *