Өөрийгөө хөгжүүлэх

Хувийн давуу ба сул талдаа үнэлгээ хийхэд шаардагдах жагсаалт

Доорхи хүснэгт нь өөрийн давуу ба сул талыг тодорхойлоход таньд туслалцаа үзүүлэх бөгөөд жижиг бизнес эрхлэхэд та бэлэн байгаа эсэх тухай илүү оновчтой санааг өгнө.

Энэхүү хүснэгтэд дурьдсан ур чадвар тус бүрд дүн шинжилгээ хий. Энд өгөгдсөн бүх ур чадвар эсвэл тэдгээрийн зарим нь таньд байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Хэсэг тус бүр дэх чадварт харгалзах 1-5 гэсэн онооноос тохирохыг дугуйлна. Энд 1 нь бага, 2 нь бага ба дундын хооронд, 3 нь дунд зэрэг, 4 нь дунд ба өндрийн хооронд, 5 нь өндөр гэсэн үг.

Ур чадвар Үнэлгээ
бага дунд өндөр
Борлуулалт
  • үнэ тогтоох
1 2 3 4 5
  • худалдан авах
1 2 3 4 5
  • борлуулалтын төлөвлөлт
1 2 3 4 5
  • хэлэлцээ хийх
1 2 3 4 5
  • худалдан авагчид шууд борлуулах
1 2 3 4 5
  • худалдан авагчдад зориулсан үйлчилгээ үзүүлэх
1 2 3 4 5
  • борлуулалтын бусад асуудлыг зохицуулах
1 2 3 4 5
  • өрсөлдөгч нарыг таньж мэдэх
1 2 3 4 5
Маркетинг
  • сурталчилгаа/урамшуулал/олон нийтийн харилцаа
1 2 3 4 5
  • маркетингийн жилийн төлөвлөгөө
1 2 3 4 5
  • хэвлэл мэдээллийн төлөвлөлт, худалдан авалт
1 2 3 4 5
  • зохиогчийн эрхээ сурталчилах
1 2 3 4 5
  • маркетингийн стратеги
1 2 3 4 5
  • борлуулалтын сүлжээ төлөвлөлт
1 2 3 4 5
  • үнэ тогтоох
1 2 3 4 5
  • сав баглаа боодол
1 2 3 4 5
Санхүүгийн төлөвлөлт
  • мөнгөн гүйлгээний төлөвлөлт
1 2 3 4 5
  • сар тутмын санхүүгийн үзүүлэлтүүд
1 2 3 4 5
  • банктай хамтын ажиллагаа хөгжүүлэх
1 2 3 4 5
  • зээлийн эх үүсвэрийн удирдлага
1 2 3 4 5
Нягтлан бодох бүртгэл
  • тайлан бүртгэл
1 2 3 4 5
  • нэхэмжлэх, өглөг, авлага
1 2 3 4 5
  • сарын ашиг, алдагдлын тайлан/баланс
1 2 3 4 5
  • улирал/жилээр татвар бэлтгэх
1 2 3 4 5
Захиргаа
  • хуваарь гаргах
1 2 3 4 5
  • цалин хөлс хариуцах
1 2 3 4 5
  • тэтгэлэг, тусламжийн асуудал удирдах
1 2 3 4 5
Боловсон хүчний удирдлага
  • Ажилд хүн элсүүлэн авах
1 2 3 4 5
  • Ажлаас халах
1 2 3 4 5
  • Ажилчдыг урамшуулах
1 2 3 4 5
  • ерөнхий удирдлагын ур чадвар
1 2 3 4 5
Хувь хүний бизнесийн ур чадвар
  • Аман ярианы чадвар
1 2 3 4 5
  • Бичгийн харилцааны чадвар
1 2 3 4 5
  • Компьютер дээр ажиллах чадвар
1 2 3 4 5
  • мэдээлэл боловсруулах чадвар
1 2 3 4 5
  • факс, и-мэйл-тэй харьцах туршлага
1 2 3 4 5
  • зохион байгуулах авъяас
1 2 3 4 5
Биет бус
  • урт хугацаанд идэвх зүтгэлтэй ажиллах чадвар
1 2 3 4 5
  • эрсдэл, стрессийг удирдах чадвар
1 2 3 4 5
  • гэр бүлийн зүгээс үзүүлэх дэмжлэг
1 2 3 4 5
  • хүнд үед ажиллах чадвар
1 2 3 4 5
  • бие дааж ажиллах чадвар
1 2 3 4 5
  • бусадтай хамран ажиллах болон тэдгээрийг удирдах чадвар
1 2 3 4 5
Дүн

Хэсэг тус бүрээр өөртөө үнэлгээ өгсний дараагаар оноог нэмж дүгнэнэ. Дараа нь үнэлгээ өгөх доорхи шатлалыг хэрэглэнэ. Үүнд:

    • Хэрэв нийт оноо 20 хүрэхгүй бол бизнес эрхлэх нь таний хувьд зөв алхам мөн эсэхийг дахин хянаж үзэх хэрэгтэй.
    • Хэрэв нийт оноо 20-25 хооронд бол та бизнес эрхлэхэд бараг бэлэн байна гэсэн үг. Гэхдээ өөрийн зарим сул талаа сайжруулахад тодорхой хугацаа зарцуулах шаардлагатай гэж зөвлөх байна.
    • Хэрэв нийт оноо 25-аас дээш бол шинээр бизнес эрхлэхэд та одоо бэлэн байна гэдгийг харуулна.

Эх сурвалж: http://mongolia.smetoolkit.org/