Өөрийгөө хөгжүүлэхТанин мэдэхүйХарилцаа

Та ямар зан төлөвтэй вэ?

Темперамент гэж юу вэ?

Темперамент (латины temperameotum) бол хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар болно. Өөрөөр хэлбэл бидний сэтгэцийн үйл ажиллагааны тогтвортойй бөгөөд зүй тогтолт харьцаа, мэдрэлийн тогтолцооны хэв шинжийн онцлог юм.

 Темперамент бол хүний сэтгэл санааны орчлон,  хүний эрч хүч, хөдөлгөөн хувирлыг тодорхойлсон төрөлхийн шинж чанар юм.

Темперамент болхүний сэтгэц, үйл ажиллагаанд түүний дээд мэдрэлийн үйлийн илрэн гарах нь юм.

Темперамент ньхувь хүний ерөнхий төрх байдалд нөлөөлөх боловч тэр хүний нийгмийн учир холбогдлыг тодорхойлохгүй. Нийгэм-ёс суртахууны шинж чанар нь адил байлаа ч темперамент нь өөр өөр байж болно. Бас зан төлвийн  /характерийн/ шинж чанарыг үзүүлэхгүй, темперамент характер хоёр өөр өөр зүйл мөн.

            Темперамент нь бас хүний авъяас билгийг тодорхойлохгүй бөгөөд харин тухайн хүний хийх ажилд их тохиромжтой, эсвэл тохиромжоор сайн биш темперамент  байж болно.

Та өөрийнхөө темпераментийг мэдэх үү?

Мэдэхгүй нэгэн нь наашаа суугаад өөрийнхөө темпераментийг мэдээд авахад танийг ямар хүн бэ? гэдгийг чинь хэлээд өгнө. Ер нь хүмүүс дөрвөн төрөлд хуваагддаг ба ХОЛЕРИК, САНГВИНИК, ФЛЕГМАТИК, МЕЛАНХОЛИК темпераменттай хүмүүс гэж хувааж үздэг.

Дараах асуултанд хариулахдаа өөрийнхөө ердийн амьдралд ямар байдгаа санаж тэмдэглээрэй. Асуултыг уншаад өөрт байгаа шинж тэмдгийн өмнө + тэмдэг байхгүй шинжийн өмнө тэмдэг тавих ба хамгийн сүүлд нь аль темпераментд нь илүү их + тэмдэг тавьсныгаа тоолж гаргаад өөрийн темпераментаа мэдэж авч болно.

 

Тухайн нэг зан төлөвийн хувьд 16-20 шинж тохирч байвал та тэрхүү зан төлөвийн хүн гэж ойлгож болно.

 

Холерик

1.    Тогтворгүй хөдөлгөөнтэй байнга ямар нэгэн юмыг оролдож байдаг.

2.    Омогтой, огцом ууртай.

3.    Тэвчээргүй биеэ барьж чаддаггүй.

4.    Шийдэмгий санаачлагатай.

5.    Зөрүүд

6.    Маргаанд дийлэх гэж зүтгэдэг

7.    Үе үе гэнэт түргэн шуурхай ажилладаг

8.    Шууд, шулуун харьцаатай

9.    Аз турших дуртай

10.Өшөрхүү

11.Сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн яриатай

12.Хэрүүлч

13.Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй

14.Түрэмгий, дээрэлхүү, захирах дуртай

15.Дохио зангаа их хэрэглэж ярьдаг

16.Түргэн шийдвэр гаргадаг

17.Шинэ зүйлд амархан дасдаг

18.Зорилгодоо тууштай

19.Огцом түргэн алхаа гишгээтэй

20.Ааш зан нь эрс хувьсан өөрчлөгддөг

Сангвиник

1.    Хөгжилтэй, баяр баясгалантай

2.    Эрч хүчтэй, ажилсаг

3.    Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй

4.    Өөрийгөө хэт үнэлдэг

5.    Шинэ юмыг түргэн ойлгож хүлээн авч амархан тусгаж авдаг

6.    Сониуч, харилцаа тогтворгүй

7.    Юманд санаа зовж шаналах нь бага

8.    Янз бүрийн орчинд түргэн дасан зохицож нийцдэг

9.    Шинэ ажлыг сонирхон дуртай эхэлдэг

10.Нэг хэвийн зүйлээс амархан уйддаг

11.Нэг ажлаас нөгөөд амархан шилжих чадвартай

12.Бусдыг уриалан зохион байгуулах дуртай

13.Нийтэч, уриалагхан, шинэ хүмүүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй

14.Тэсвэртэй тууштай ажиллах чадвартай

15.Нүүр гарны хөдөлгөөн их оролцсон чанга түргэн тод хэл яриатай

16.Гэнэтийн үед биеэ барьж эзэмдэж чаддаг

17.Ямагт цовоо сэргэлэн ааш араншинтай

18.Түргэн унтай амархан сэрдэг

19.Эмх цэгц муутай, яаран шийдвэр гаргах талтай

20.Заримдаа өнгөц хийсвэр хандлагатай

Флегматик

1.    Эмх журамтай, нямбай

2.    Юманд суурьтай ханддаг

3.    Болгоомжтой

4.    Хүлээцтэй

5.    Дуу цөөнтэй, хоосон чалчих дургүй

6.    Сэтгэлийн хөдөлгөөнгүй жигд тогтуун яриатай

7.    Тайван удаан хөдөлгөөнтэй

8.    Юмыг удаан ойлгож, сайн тогтоодог

9.    Эхэлсэн зүйлийнхээ эцсийг ь хүргэдэг

10.Хүчээ хоосон зарцуулдаггүй

11.Хэвшсэн дэг журмаа хатуу баримталдаг

12.Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг

13.Сайшаал шүүмжлэлд эмзэг биш

14.Доог тохууг үл тоомсорлодог

15.Харилцаа тогтвортой

16.Нэг зүйлээс нөгөөд шилжихдээ удаан

17.Хүн бүртэй жигд харилцаатай

18.Шинэ нөхцөлд дасан зохицоход бэрхшээлтэй

19.Өвчин зовлонд тэвчээртэй

20.Уур уцаар багатай

Меланхолик

1.    Ичэмхий бүрэг

2.    Шинэ орчинд тэвдэн барьц алддаг

3.    Танихгүй хүмүүсээс бишүүрхдэг

4.    Өөрийн хүчинд итгэдэггүй

5.    Ганцаардлыг дааж чадна

6.    Бүтэлгүйтсэн үедээ сэтгэлээр амархан унадаг

7.    Бодлогоширонгуй

8.    Амархан ядардаг

9.    Сул дуу яриатай

10.Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог

11.Өрөвчхөн эмзэг

12.Сайшаал шүүмжлэлд маш мэдрэмжтэй

13.Өөртөө болон бусдад маш өндөр шаардлага тавьдаг

14.Хардаж сэрддэг

15.Өвчин зовлонд эмзэг

16.Гомдомтгой

17.Бусадтай санаа бодлоо хуваалцдаггүй

18.Идэвхи багатай

19.Бусдаар өрөвдүүлэх дуртай

20.Дуулгавартай хүлцэнгүй

Ингээд та бүхнийг өөрийн темпераментаа мэдэж авсан байхаа гэж найдаж байна.

Темперамент бүрийн онцлог

Сангвиник /сэргэлэн араншин/ бол гавшгай сэргэлэн, юм юмыг сонирхдог сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш, цовоо сэргэлэн бөгөөд нийтэч, ажил амьдралд хүртээмжтэй, хүмүүстэй танилцахдаа амархан, орчиндоо хандах нь идэвхитэй,хэнэггүй занд дургүй юм. Харин олон зүйлд самгардах, зарим үед хөнгөмсөг байдал гаргах дутагдал бий. Ийм хэв шинжийн хүүхдийг залруулан хүмүүжүүлэхэдд тийм ч хэцүү биш юм.

Холерик/тогтворгүй дайчин араншин/ бол цочмог, шаралхуу, ааштай, хурц бөгөөд хурдан омголон зантай, түргэн ааштай, дүрсхийн огцом уурлах нь цөөнгүй, тогтворгүй боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн орчиндоо маш идэвхитэй ханддаг юм. Холерик хүн мэдрэл сэтгэлийн талаар ядрах нь бага, ажил үйлст эрч хүч сайта хөнгөн гавшгай юм.

Флегматик /тайван араншин/ бол хүчтэй хэв шинжийн боловч хөөрөл саатлын хөдөлгөөн, солигдол нь удаан буюу хөшүүн юм. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цөөн биеэ хянан барьдаг, сэтгэлийн гадаад илрэл нь сул буюу бүдэг, харин ажлын чанар нь сайн, аливаа асуудалд буурь суурьтай хандах нь их юм.

Меланхолик/сул араншин/ бол бас л буурь суурьтай, дүнсгэр зан бөгөөд зарим талаар бүрэг ноомой, гунигтай байдалтай болдог юм. Хянуур боловч зөөлөн, уриалгахан зан энэ хэв шинжийн хүмүүст бий. Эмзэг сэтгэлтэй, бага ч гэсэн бүтэлгүй явдалд дургүйцэн сэтгэл санаа нь зовох нь их. Харин орчиндоо хандах сэтгэлийн гадаад илрэл нь бага  юм. Энэ хэв шинжийн маш сайн нэг тал нь өндөр мэдрэмж болно. Иймээс ч юмны сайн мууг мэдрэн ойлгохдоо амархан, үнэлэн дүгнэх чадвар сайн юм. Харин ийм хүүхдийг залруулан хүмүүжүүлэхэд маш хэцүү бөгөөд энэ нь өөртөө хэт итгэсэн хувийн гүнзгий хандлагатай холбоотой юм. Меланхолик хүн зожиг зантай, айх эмээх нь цөөнгүй, орчиндоо зохицох нь удаан, бас ядрамтгай байдалтай болох нь олонтаа ч ажлын бүтээл нь чанартай юманд нямбай хичээнгүй ханддаг юм.

Сурагчдын үйл ажиллагаанд темперамент нөлөөлөх нь

Темперамент сурлаганд нөлөөлөх үү? Темперамент нь сурлаганд нөлөөлдөг байна. Темпераментаас болж сурагчдын анхаарал өөр өөр байх явдал бий. Энэ нь сурлаганд бага ч бас нөлөөлөх нь мэдээж. Судлаачдын олон жилийн ажиглалтын дүнг харахад доорх байдлаар илрэн гарч байна.

Сангвиниктемпераменттай хүүхдийн анхаарал нь анги сурагчдын байдал, нөхцөл өөрчлөгдөхөд ч гэсэн хуралдан төвлөрч бөөгнөрөхдөө сайн, анхаарлаа хувиарлаж чаддаг. Иймээс ч ангидболж буй бүх ажил төрөлд тэгш оролцох боломжтой байдаг ажээ. Ийм темпераменттай хүүхдийн анхаарал нь нэлээд тогтвортой, хааяа сарнивч дорхноо төвлөрч чаддаг, нэг төрлийн ажлаас нөгөөд анхаарах чадвартай, тухайн үйлд баримжаа авч зохицон нийлэхдээ шаламгай. Гэвч нэг зүйлд анхаарлыг нь удаан барьж тогтооход амархан биш байдаг. Нэг л янзын буюу сонирхол багатай ажилд сангвиник хүүхдийн анхаарал нь амархан сарнидаг байна.

Сангвиник хүүхдийн онцлог:  Сэтгэл санаагаар унах, уйдах, ганцаардах нь үгүй. Бусдаас түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо, санаа сэтгэлийн харилцааг амархан тогтоодог. Гавшгай уриалагахан, ямагт ажилтай, завгүй, нилээд дууриамтгай, итгэмтгий. Өөрийнхөө бодлогыг батлахад ч бусадтай зөрөхгүйг хичээдэг. Биеэ даасан гэж өөрийгөө үнэлэх, бусдын бодол саналыг сөргөн зөрөх нь ховор. Бухимдан бачимдан дүрсхийн уурлах нь үгүй. Ажил хэрэгт хариуцлагатай ханддаг. Үерхэл нөхөрлөлд удирдах байр суурь эзлэх дуртай. Хүсэл эрмэлзлэлээ ил шууд хэлдэг. Шаардлага зэмлэл хэлэхэд дургүйцэх нь бараг үгүй. Энэ темпераменттай хүүхэд /ялангуяа хөвгүүд/ ангидаа үймүүлж шуугиулах, алиалан хөгжүүлэх нь цөөнгүй.

Холерик темпераменттай хүүхэд нь дур сонирхолтой ажилдаа анхаарлаа хүчтэй төвлөрүүлдэг, бас анхаарал нь хувиарлагдахдаа сайн. Харин энэ үед анхаарал нь нэг зүйлээс нөгөөд шилжин хувирахдаа амархан биш байдаг. Холерик хүүхдийн анхаарлын илрэл нь тод томруун, нүүр царайны байдал нь мэдэгдэхдээ амархан, бас олон янз байдаг байна.

Холерик хүүхдийн онцлог:Өөрийг нь басамжлан үзвэл зөрж гөжих, муухай аашлах нь олонтой. Бусдын бодолд өртөгдөн дагах нь ховор, өөрийн хувийн бодлоор удирдлага хийдэг. Бие даасан байдалд нь саад учруулбал дургүйцнэ. Юманд шүүмжлэлтэй хандах нь их. Харин биеэ хянан барих тэвчээр дутмаг. Бухмдан тэвдэж дүрсхийн уурлах нь цөөнгүй. Бухимдан сандрах үед түрэмгий зан байдал гаргадаг. Ганцаардмал явцуу байдалд дургүй буюу хамтач нийтэч үзэлтэй. Өөрийгөө хэтрүүлэн үнэлэх нь элбэг. Дутагдалдаа хайрамжгүй биш, харин түүнийг гайхуулсан мэт ярьж хөөрөх нь олонтаа. Өөригөө зөвтгөх гэж алдаа дутагдлаа нуух нь ховор. Зөрчил мөргөлдөөний үед агсам түрэмгий байдалтай. Түүнийгээ амархан больдоггүй. Ажилд идэвхтэй, эрчим хүчээр сайн. Магтуулах дуртай. Өөрөөс нь түрүүлсэн илүү гарсан хүмүүст дургүй.

Флегматик хүүхдийн анхаарал нь ангийн янз бүрийн ажил хичээлд нэлээд бат тогтвортой, харин хувиарлалт нь сангвиник хүүхдийнхээс бага байна. Нэг зүйлээс нөгөөрүү шилжин хувирахдаа аажуу тайван буюу удаан, твлөрөлт нь эрс шууд байна. Ийм хүүхдийн ажлын чадвар иогтвортой, зориг анхаарал нь их хүч чармайлт шаардлагагүйгээр хуралдан бөөгнөрдөг учир ядарч туйлдах нь бага. Ажил үйлд баримжаа авч зохицохдоо тайван удаан, бүхэд өдрийн турш анхаарал нь сарнихгүй нэг хэвийн байж чаддаг байна. Флегматик темпраменттай хүүхдийн анхаарлын гаднах шинж тэмдэг нь дотоод жинхэнэ анхааралтайгаа тохирахгүй байх нь элбэг буюу гадаад байдал нь илрэл султай, хайнга мэт учир багш түүнийг анхааралгүй сууж байна гэж зэмлэх нь цөөнгүй.

Флегматик хүүхдийн онцлог: Бухимдан уурлах нь бусдаас бага, тайван. Бусдын үг ятгалгыг даган дууриах нь олонтаа. Бас хүсэл эрмэлзлэлээ ухаан бодлоороо залж удирдах чадвараар сайн. Тэсгэл зорилгоор сул. Аргагүй оролцсон бол биеэ хамгаалах байдалтай байна. Бас бушуу оргон зайлахыг хичээнэ. Өөрийгөө ойлгон мэдэх талаар бага ажилладаг. Үерхэл нөхөрлөлд удирдан толгойлох үүрэг гүйцэтгэх нь ховор. Ганц нэгээр байх явцуу занд дасахдаа амархан. Хүмүүстэй харилцахдаа амархан биш, харин нэг танилцвал түүнийгээ удаан үргэлжлүүлдэг. Нэр хүндийг нь дарсан янзтай хандлагад дургүйцэн эсэргүүцэх нь бага. Ангийн алиалан баясагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй, бас түүнд дургүй.

Меланхолик темпраменттай хүүхдийн анхаарал нь хэд хэдэн зүйлд хувиарлагдан зохицохдоо хангалтгүй, иймээс ч болж байгаа олон зүйлийг ажиглаж мэдэхгүй өнгөрдөг байна. Ажиллах ба амрах зөв журам дэглэмтэй, намуун тайван ажилд анхаарал нь эрчимтэй төвлөрдөг, анхаарлаа нэг зүйлээс нөгөөд шилжүүлэхдээ удаан. Сэтгэл нь их хөдөлсөн, олон зүйл бодох болсон үед анхаарал нь бас сарнидаг байна. Энэ темпраменттай хүүхдийн анхаарлын гадаад илрэл нь бүдэг, хичээл сонсож байхдаа хөдлгөөн үймүүлэлт багатай байдаг.

Меланхолик хүүхдийн онцлог: Биеэ даасан хүн гэж өөрийгөө өргөн зөвтгөхийн тулд зөрүүд гөжүүн зан гаргах нь цөөнгүй. Тэр зан нь идэвх муутай, биеэ хамгаалах чанартай, бас тогтвортой байна. Бусдын аясыг дагах, тэдэнд шууд захирагдан эрхшээлд нь орох нь ховор. Бие сэтгэл нь ядрахдаа бусад хүүхдээс амархан. Их ядарч туйлдсан үедээ бухимдан уурлах, бачимдан тэвдэх нь олотаа. Дутагдлыг нь илрүүлбэл өөрийгөө үнэлэн дүгнэх хэмжээг бууруулж сөргүү зангаар хариулдаг. Хурц мөргөлдөөнтэй үед тулгахдаа өөрөө тэмцэлдэх чадвараар муу. Бас тийм зөрчилд оролцохоос зайлсхийдэг. Даалгасан ажилд хариуцлагатай хандах чанар сайтай. Шинэ нөхцөл байдалд дасахдаа амаргүй удаан. Гомдохдоо амархан. Хүнтэй танилцах, түүнийг цааш үргэлжлүүлэн үерхэж нөхөрлөхдөө гавшгай биш хойрго. Анги сургуульд болсон элдэв зөрчил, шуугиан маргаанд гол үүрэг гүйцэтгэх нь бараг үгүй. Ангидаа алиалж шуугиулах, үймүүлэх дургүй.

Темпераментийн хэв шинжийг тодорхойлох

                                                      Г.И.Айзенкийн сорил

Судалгааны зорилго:  Насанд хүрэгчдийн темперамент болон бие хүний сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох

Тестийн зохиомжийн онцлог:Экстравет ба интровет чанар, сэтгэцийн үйлийн тэнцвэртэй ба тэнцвэргүй гэсэн 2 хэмжүүрийн тусламжтайгаар темперамент болон сэтгэл зүйн хэв шинжийг нэгэн зэрэг тодорхойлдгоороо онцлог юм.

Судалгааны хэрэглэгдхүүн: Английн сэтгэл зүйч Г.И.Айзенкийн боловсруулсан 57-н асуултыг тусгай хуудсан дээр бичиж бэлтгэсэн байна. Асуултууд нь янз бүрийн хувилбараар зохиогдсон байдаг бөгөөд энэ удаагийн судалгаанд А хувилбарыг нь сонгон авав.  

Судалгаа явуулах заавар:Танд 57-н асуултыг толилуулж байна. Асуулт бүрийг анхааралтай уншаад өөрийн хувийн онцлогт тохирч байгаа асуултын ард <+> тэмдэг, үл нийцэж байгаа асуултын ард <-> тэмдэг тавиарай. Энд сайн муу гэсэн хариулт байхгүй тул удаан бодож цаг алдах хэрэггүй. Харин хариулт бүрт үнэн зөв хариулахыг хичээгээрэй.

Сорилын асуултууд: А хувилбар

1.    Та шинэ содон зүйлрүү хүчтэй тэмүүлдэг үү?

2.    Та өөрийгөө найз нөхөддөө үргэлж хэрэгтэй, мөн тэд таныг ойлгон сэтгэл санаагаа хуваалцаж чаддаг гэж боддог уу?

3.    Та амирлангуй тайван хүн мөн үү?

4.    Өөрийн үзэл бодлоос тагалзхад танд хэцүү байдаг уу?

5.    Та аливаа ажлыг хийхдээ яарч тэвдэлгүй урьдаас сайтар бодож төлөвлөж эхлэх нь дээр гэж үздэг үү?

6.    Та бусдад амласан амлалтаа заавал биелүүлдэг үү?

7.    Танд гэнэтхэн сэтгэл санаагаар унах юм уу эсвэл хөөрөн баясах үе олонтаа тохиолдддог уу?

8.    Та ямар нэгэн зүйлийг хийхдээ нэг их бодож цаг зарцуулахгүйгээр хурдан гүйцэтгэж чадах уу?

9.    Зарим үед онцын шалтгаангүйгээр азгүй юм уу гунигтай мэт сэтгэгдэл танд төрдөг үү?

10.Та аливаа маргаанд бүгдийг ялна гэдэгт итгэдэг үү?

11. Өөрт таалагдсан эсрэг хүйсний хүнтэй ичиж эвгүйрхдэг үү?

12.Өөрийгөө эзэмдэж чадалгүй уурлах тохиолдол танд гардаг уу?

13.Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгааалан аливаа асуудлыг шүүн тунгаахгүйгээр шийдвэр гаргах тохиолдол танд гарч байсан уу?

14.Ярих хэрэггүй зүйлийг хэлчихлээ гэж араас нь санаа зовох явдал тохиолддог уу?

15.Хүмүүстэй уулзаж ярилцснаас ном уншсан нь дээр гэж боддог уу?

16.Та амархан гомддог гэсэн тэр үнэн үү?

17.Та бусадтай хамтран ажиллах дуртай юу?

18.Зарим үед танд бусадтай ярилцахаас дургүй хүрэх тохиолдол гардаг уу?

19.Заримдаа та эрч хүчтэй дайчин, заримдаа идэвхгүй залхуу, үлбэгэр болчихдог гэж үнэн үү?

20.Та цөөхөн дотны найз нөхөдтэй байх нь дээр гэж үздэг үү?

21.Та мөрөөдөмтгий хүн мөн үү?

22.Таныг загнаж уурлавал та мөн тэгэж хандах уу?

23.Та өөрийгөө хүмүүжилтэй өөгүй хүн гэж хэлж чадах уу?

24.Танд өөрийгөө ямар нэгэн юманд буруутгаж эргэлзэх сэтгэл төрдөг үү?

25.Та хүмүүсийн дунд дураараа чөлөөтэй байж хөгжиж чадах уу?

26.Та мэдрэмтгий эмзэг хүн мөн үү?

27.Та цовоо сэргэлэн хөгжилтэй хүн мөн үү?

28.Ямар нэгэн зүйлийг хийснийхээ дараа үүнээс илүү хийж болох байж гэж боддог уу?

29.Та олон хүний дунд байхдаа ичиж эвгүйрхдэг үү?

30.Та бусадтай хов жив ярьдаг уу?

31.Янз бүрийн зүйл таны толгойд эргэлдснэс болж нойр хулжих явдал танд тохиолддог уу?

32.Ямар нэгэн зүйлийн талаар мэдэхийг хүсвэл хүнээс асууснаас номноос харсан нь дээр гэж үздэг үү?

33.Огцом уурласнаас болж зүрх чинь хүчтэй дэлсдэгүү?

34.Маш их анхаарал татсан ажил танд таалагддаг уу?

35.Та салагнаж чичэртлээ уурлаж бачимддаг уу?

36.Та үргэлж үнэнийг ярьдаг уу?

37.Бие биенээ шоолон даапаалж байгаа хүмүүсийн дэргэд байхад танд эвгүй санагддаг уу?

38.Та үргэлж уурлаж цухалддаг уу?

39.Хурдан хөдөлгөөн шаардсан ажил танд таалагддаг уу?

40.Янз бүрйин тааламжгүй явдал тохиолдох вий гэж санаа зовж тавгүйтдэг үү?

41.Та аливаа ажлыг хйихдээ аажуу тайван ханддаг гэж үнэн үү?

42.Ажил юмуу болзсон хүнтэйгээ уулзахдаа хоцорц байсан уу?

43.Хар дарж зүүдлэх тохиолдол танд олонтаа тохиолддог уу?

44.Хүмүүмтэй амархан танилцаж холбоо тогтоож чадах уу?

45.Таныг шаналгаж байдаг өвчин эмгэг байдаг уу?

46.Та найзуудтайгаа уулзахгүй удвал санаж шаналдаг уу?

47.Та өөрийгөө онгироо сагсу хүн гэж хэлэх үү?

48.Танилуудын чинь дотроос танд огт таалагддаггүй хүн байдаг уу?

49.Та өөртөө итгэлтэй байдаг уу?

50.Таны дутагдлыг шүүмжилбэл та эсэргүүцдэг үү?

51.Олон нийтийн ажилд оролцсондоо сэтгэл хангалуун байдаг уу?

52.Ямар нэг талаараа бсдаас доогуур гэж өөрийгөө голж, гутарч явдаг уу?

53.Та уйтгарласан хүмүүсийг хөгжөөж чадах уу?

54.Та өөрөө ч учрыг нь олоогүй зүйлийн талаар бусдад ярьдаг уу?

55.Та өөрийн эрүүл мэндийн байдалд санаа зовж тавгүйтдэг үү?

56.Та шооч хүн мөн үү?

57.Нойр хулжих явдал танд тохиолддог уу?

Судалгааны үр дүнг боловсруулах журам

1\ Туршигчдын өгсөн хариулт бүрд 1 оноо өгнө. Гэхдээ туршигчдын өгсөн хариултыг сорилын түлхүүртэй тохируулж үзсэний эцэст зохих оноог өгөх юм. Өөрөөр хэлбэл “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариултын түлхүүрийн харгалзах дугаартай туршигчдын өгсөн хариулт тохирч байвал 1 оноо авна гэсэн хэрэг. Эсрэг тохиолдолд 0 оноо авна.

2\Сорилын бодит найдварт чанарыг магадлан шалгах асуултын түлхүүрийн тусламжтайгаар үнэлнэ. Магадлан шалгах асуултын дугаарууд:

“Тийм” 6, 24, 36   “Үгүй”  12, 18, 30, 42, 48, 54

            Эдгээр асуултанд асуултанд хариулсан нийт онооны нийлбэрийг тооцож гаргана. Хэрвээ туршигдагч магадлан шалгах үнэлгээний асуултанд 5-с дээш оноо авсан бол тухайн сорилын найдварт чанар хангалтгүй гэж үздэг. Тухайн туршигдагч өөрийгөө үнэн зөв бодитой биш үнэлсэн гэсэн үг юм.

3\Туршигчдын сэтгэл зүйн экстраверт, интровет хэв шинжийг дараах түлхүүрийн тусламжтайгаар тодорхойлно. Дээрх хэмжүүр нь 24 интервалаар  хэмжигдэнэ. Түлхүүр: “Тийм” 1, 3, 8, 10, 13, 17, 22, 25, 27, 39, 44, 46, 49, 53, 56 “Үгүй” 5, 15, 20, 29, 32, 34, 37, 41, 51

            Мөн дээрхийн нэгэн адил асуулт бүрд хариулсан нийт оноог тооцож гаргана. Энэ хэмжүүр дээр туршигчдын авсан нийт оноо 15-с дээш байвал түүнийг экстравет хэв шинж зонхилсон онцогтой гэж үзнэ. Харин туршигчдын авсан нийт оноо 9-с доош байвал түүнийг интровет хэв шинжид хамааруулна.

4\Сэтгэцийн үйлийн тэнцвэртэй ба тэнцвэргүй хэв шинжийг дараах түлхүүрийг ашиглан тодорхойлно. Энэ хэмжүүр нь 24 интервалаар  хэмжигдэнэ. Түлхүүр: “Тийм” 2,4,7,9,11,14,16,19,21,23,26,28,31 “Үгүй” 33,35,38,40,43,45,47,50,52,55,57

            Ауулт бүрд авсан онооны нийлбэрийг тооцож гаргана. Энэ хэмжүүр дээр туршигчдын авсан нийт оноо 15-с дээш байвал түүний сэтгэцийн үйл ажиллагаа тэнцвэргүй гэж үнэлнэ. Харин туршигчдын авсан нийт оноо 9-с доош байвал түүний сэтгэцийн үйл ажиллагаа тэнцвэртэй гэж үнэлнэ. Үүний зэрэгцээ дээрх 2 хэмжүүр тус бүрээр туршигчдын авсан оноог зураасаар холбож тухайн хүний темпераментийг тодпорхойлно.

 

Эх сурвалж: http://www.amaraabagsh.miniih.com/index.php/home/post/70