Харилцаа

Чоно ба Тогоруу

Чоно гэдэг амьтан яс үс ялгахгүй залгичихдаг ховдог  гэдгийг хэн бүхэн андахгүй.

Гэтэл тэдний нэгд барцад таарч арайтай л ясанд хахаж үхсэнгүй гэнэ. Дуугарах ч, амьсгаа авах ч тэнхэлгүй үхэхийн даваан дээр тулав.

Аз болоход тогоруу ойрхон явж байсанд чоно дохио зангаагаар дуудан ач болж амиа аврахыг гуйжээ.

Тогоруу урт хошуугаа чонын ам руу шургуулж, их хүч заран гацсан ясыг нь гаргаад шан харамж  горилж гэнэ.

– Чи тохуурхаж байна уу! юуны чинь шан харамж?

-Чааваас, чи яасан ач мэддэггүй этгээд вэ!

-Энэ урт хошуу, тэнэг толгойгоо бүрэн бүтэн салгаж авсан чинь барав биш үү. Нөхөр минь шалавхан нүднээс далд ор, хожим чи надтай учрахгүйг л хичээгээрэй хэмээн догшин араатан архирчээ.

Эх сурвалж: Крылов И.А., Ёгт үлгэрүүд, орч. Ж.Артөр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *