Танин мэдэхүй

Зүүдийг тайлбарлах нь

Эрт цагт хүн төрөлхтөн нь зүүдийг тусгай нууц утгатай гэж ирээдүйн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж байжээ. Тэр үед улсын ямар нэгэн хэргийг ба нийт ард түмний хувь заяаг нээх бэлэг тэмдгийг зүүд оролцохгүйгээр үздэггүй байжээ.

Эртний Грекчүүд дайны нэг ч довтлогоог зүүдэнд урьдчилан үзэж төрлийг тогтоохгүйгээр явуулдаггүй байжээ. Жишээлбэл: Македони Александр хүртэл зүүд тайлбарлагч нарыг дуудаж зөвлөгөө авч байсан байна. Европын бүх орнууд ба оросод зүүдийг тайлбарлагч мэрэгжилтэн настай авгай нар байсан ба зүүдийг тайлбарлахад авлага болгохоор тусгай номуудыг ч хүртэл гаргаж байсан байна.

Одоо хүртэл бид заримдаа « сайн зүүд үзлээ » «муу зүүд үзлээ » гэлцэх нь  бий.

Бас ус үзэж зүүдлэв. Хувьсгал болно шүд унаж зүүдлэв, хохирол үзэх буюу бусад ураг төрлийн хүмүүсээс үхэнэ, сувд үзэж зүүдлэв уйлах, шатар үзэж зүүдлэв баяжих, шинэ гэр үзэв тавтай амьдрал, архи ууж зүүдлэв зовлон амсана, түүхий мах идэж зүүдлэвч хүүхэд өвдөж зовооно гэх зэргээр муу хар бишрэлд автагдсан хүн нь гайтай зэвүүн зүүднээс болгоомжлон дэмий юм сэтгэж өөрийн амьдралын хувьсгалыг хүлээдэг байна.

Сүүлийн үед зүүд нь юмсыг урьдаас- зөгнөж мэддэг юм гэж итгэн биширч аяндаа буурсаар ирсэн боловч манай олонх хүмүүс одоо хүртэл зүүд нойрын тухай сэтгэлийн хүрээнээс гараагүй байна. Жишээлбэл зарим хүн муу юм үзэж зүүдэлсэн бол ямар нэгэн гай зовлон тохиолдож болуузай гэж өдрийн турш сэтгэл зовох, хэрэв сайхнаар зүүдэлсэн бол сонин хөгжилтэй явах их олонт байна.

Ер зүүд нь учрыг тайлж ядах нууц утгатай ирээдүйн хэрэг явдлыг мэдэх хүчин чадал үгүй бөгөөд хүмүүсийн ажиллахад өнгөрсөн ирээдүйд хүссэн явдлууд хийгээд элдэв фантаз сэтгэлгээ зэргийн заавал нэгэн сэдэвлэлгүй дэд үндэслэсэн байна гэдэг нь эрдэмтдээс олон зүйлийн туршлага шинжилгээгээр баттай мэдсэн байна.

Заримдаа ямар нэгэн гээгдүүлсэн юмыг жишээлбэл:Түлхүүрээ хаягдсан газрыг зүүдээрээ үзэж, маргааш их гэр газар очиж олж авах явдал цөөнгүй тохиолдоно. Үүнийг хүмүүс ухаарахгүйгээр зүүд нь мэдэх чадалтай юм гэж итгэж түүндээ сагсууран бахархаж болох явдал бий. Үүнийг тайлбарлахад ядах юмгүй, ерөөс өдрийн цагт эрэлд орж санаа болсон зүйл нь зөвхөн сэрүүн байхад бодогдохоор зогсох биш унтаж байгаа үед түүнтэй холбогдсон зэрэмдэг ажиллагаа тархинд байна. Тиймээс мартсан юмыг санах буюу гээгдүүлсэн юмыг олох явдал байна. Зарим туршлага дээрээс үзэгдсэн баримтуудыг жишээ болгоё. Хүний зүүдийг түүний элдэв ажиллагаа явдлуудтай нөхцөлдүүлэн судалбал учрыг тайлбарлаж болно. Сураг чимээ зүүдэнд шинжилгээ хийж учрыг тайлбарласан явдлыг ярихыг хүсэж байна.

Дамдин гэдэг хүүхэд зүүдээр өөрийн эдийг бүсээ хүртэл унжсан урт шар сахалтай болсныг үзэж их л таагүй мэт санагджээ. Тэр хүүхдээс түүний учрыг асуухад чухам юунаас үндэслэснийг мэдэхгүй ямар ч утга үгүй санамсаргүй тохиолдсон зүүд байх гэж байв. Гэтэл түүнгүй уялдсан явдлуудыг судалж харьцуулахад: Тэр хүүхдийн эцэг, хоёр жилийн өмнө энгийн нэг сахалтай байсан ба Дамдин нь эцгийнхээ дургүйцэн шаардсан байгаад авахуулсан юм байна. Үүнээс хойш эцэг нь даруй байдалдаа дасаж үргэлж сахлаа хусдаг болсон учир хүү Дамдин эцгийнхээ сахлыг бараг ийнхүү зүүдлэх явдлын нэгэн түлхэц болж өгсөн байна.

Гэтэл аавынхаа сахалтай явсныг санах учир юунаас үндэслэсэн юм бэ гэвэл хэд хоногийн өмнө тэр сургуулийн сурагчдын эрүүл мэндийг комислахаар бавгар шар сахалтай өвгөн доктор ирсэн бөгөөд тэр өвгөний сахлыг үзээд эцгийнхээ сахалтай байсан явдлыг санаж байсан гэм байна. Энэ нь хэд хоног өнгөрсний хойно тэр хүүхдийг зүүдтэй тийнхүү дүрс хувиран үзэгджээ.

Өөр нэг баримтыг дурдвал нэг хүүхэд цонхны маань доогуур их мөрөн урт байна байшингийн минь үүдийг үзэсгэлэнт сайхан морь цавчлах гэж хантааз чанарын утгатай нарийн зүүдийг зүүдэлсэн байна. Үүнийг зүүд тайлбарлагч бичгээс магадлан ус үзэх нь амьдрал өөрчлөгдөх тэмдэг, морь үзэх их худал болох тэмдэг гэжээ. Үүнийг нарийвчлан хянаж үзвэл морь үзэгдсэн явдал их тэр хүүхдийн морин цэргийн алба хаахыг хүссэнээс үндэслэсэн ба гол мөрнийг үзсэн явдал нь тэр орой тэнгэр бүрхэг, бороотой, байр тасаг нь бүгчим халуун байснаас болжээ гэдгээр тайлбарлагдана.

Ер их унтаж байх үед халууцаж цангах нь ус үзэж зүүдлэх явдалд нөлөөлдөг байна. Үүгээр үзвэл зүүдэнд ямар нэгэн нууц утгагүй бөгөөд эрдэмтэд нь бурхан шашнаас өлзий буян, үхэл нүглийг зөгнөсөн зүүдний тухай ариун биш хүчинд автагдсан бузартсан хүний тухай адислан эдгэрүүлэх зэргийн элдэв хий хоосон зүйлүүдийн тухай номлолыг хөмрүүлэн хаяж, зүүд нойрын тухай үнэн учрыг шинжлэх ухааны үүднээс тогтоосон байна.

Дүгнэвэл:

Нойр бол бие махбодийн эсүүдэд хүрэлцэхүй хүч чадлыг хуралдуулах чухал амралт мөн нойр ба зүүдэнд ямар нэгэн онцлог далдын хүчин огт байхгүй бөгөөд бурхан болон буг чөтгөртэй ямар ч холбоогүй юм.

Нойр нь саатах үзэгдэл уураг тархины хальсны элдэв хэсгүүд хүрэлцсэн явдлаас хүрнэ. Нойр бол хүнд чухал хэрэгтэй зүйл мөн. Нойрыг зохистой цагт нь зөвөөр ашиглавал хүний ухаан бодол сэргэлэн болж бие хөнгөн чийрэгжиж эрүүл мэнд урт удаанаар амьдарч эх орондоо үйлчилж ажилдаа амжилт бүтээлийг гаргаж чадна.

Эх сурвалж: Зүүд нойрын учир, 1947