Зүйр цэцэн үгс

Монгол ардын зүйр цэцэн үгс – Ч үсэг

Чадалтай хүн чөтгөр зарж
Аргатай хүн арслан хөөнө

Чамд инээдэм
Надад ханиад

Чиний долоо
Минийх долоохон

Чихгүй толгой
Цээжгүй бөгс

Чих худал
Нүд үнэн

Чоно ч хөөрхий
Хонь ч хөөрхий

Чонын ам идсэн ч улаан
Идээгүй ч улаан

Чонын амнаас гараад
Барын аманд орох

Эх сурвалж:Монгол ардын зүйр цэцэн үгс.-УБ.,[1987]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *