Зүйр цэцэн үгс

Монгол ардын зүйр цэцэн үгс – Ү

Үг давтвал улиг

Ном давтвал билиг

 

Үгний үнэн нь сайхан

Үнэгний улаан нь сайхан

 

 

Үг олдож

Үхэр холдов

 

Үг сөрвөл   хэрүүл болно

Үүл сөрвөл бороо болно

 

Үгний цөөн нь дээр

Үхрийн олон нь дээр

 

Үгээр цохихоор

Сүхээр цохь

 

Үглээ хүний үг, үг биш

Үхрийн жороо,жороо биш

 

Үгээ олж хэл

Үхрээ олж мөөр

 

Үг хөөцөлдөхөөр

Үхрээ хариул

 

Үд болтол унтаад

Үер болтол шээх

 

Үд өнгөрвөл наргүй

Үе өнгөрвөл нөхөргүй

 

Үзсэн далай

Үзээгүй балаа

 

Үзээгүй ноён барс

Яваагүй газар там

 

Үйл үйлээ дагана

Үнээ  тугалаа дагана

 

Үйлгүй хүүхэн дууламхай

Сүүгүй үнээ мөөрөмхий

 

Үлий сахисан сар шиг

Үнээ дагасан бух шиг

 

Үнэг үсэндээ үхнэ

Хүн үгэндээ үхнэ

 

Үнэн мөнөөрөө явбал

Үхэр тэргээр туулай гүйцэх

 

Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй

Үхэр унасан хүнд нохой үстэй

 

Үнэн нь өмнөө

Үр нь хойноо

 

Үнэн хүчтэй

Олон ачтай

 

Үнэрч хүн өөрөө

 

Үргүй хүний нүд нойтон

Үртэй хүний өвөр нойтон

 

Үртэй хүний аяга хагархай

Үрээтэй хүний уурга хугархай

 

Үртэй хүн шуугьж

Үндэстэй мод найгана

 

Үхнэ үхнэ гэж үхрийн мах барах

Явна явна гэж ямааны мах барах

 

Үхсэнээс  үлдсэн

Үргэснээс хоцорсон

 

Үхсэн буурын толгойноос

Амьд ат айх

 

Үхтэл үр

Үгүйртэл мал

 

Үхэхдээ үхэр буу тавах

Гарахдаа гал буу тавих

 

Үхэх хүнд үгний хэрэггүй

Унтах хүнд усны хэрэггүй

 

Үхэх хулгана

Муурын сүүлээр наадах

 

Үхэх хүний үгийг

Алах хүний цусыг ав

 

Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэн үгс.-УБ.,[1987]

4 thoughts on “Монгол ардын зүйр цэцэн үгс – Ү

  • Thanks a bunch for sharing this with all of us you actually recognise what you’re talking about! Bookmarked. Kindly additionally consult with my website =). We may have a link trade agreement among us!

  • What is Alpha Tonic? Alpha Tonic stands as a natural health supplement designed to comprehensively address men’s overall well-being.

  • I used to be suggested this blog via my cousin. I’m no longer positive whether or not this submit is written via him as nobody else realize such distinctive about my problem. You’re amazing! Thank you!

  • This web site is really a walk-through for all of the info you wanted about this and didn’t know who to ask. Glimpse here, and you’ll definitely discover it.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *