Зүйр цэцэн үгс

Монгол ардын зүйр цэцэн үгс – Д

Даага эхдээ ялдам

Дархан дөшдөө ялдам

Дааганд хөнгөн

Даалимбанд арвин

Даарь дээр нь

Давс асгах

Даахгүй нохой

Булуу хураах

Даварсаар даварсаар

Да ламын ширээнд

Давахгүй гэсэн даваагаар гурав давна

Уулзахгүй гэсэн хүнтэй гурав уулзана

Дайнаасаа

Дажин нь

Далай усаар ханадаггүй

Мэргэд номоор ханадаггүй

Далайд дусал нэмэр

Давсанд шүү нэмэр

Далайсан газар далд орох

Далласан газар ил гарах

Дамар нь дуугарвал

Хонх нь таг

Хоёулаа дуугарвал

Лам нь таг

Дамын үг далан худалтай

Зуурын үг зуун худалтай

Даравч дардайна

Булавч бултайна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *