Бусад орны үлгэр

Хулгайч

Эрт цагт хятад оронд нэгэн хүү өнчрөн хоцорч амь зуух аргагүй болжээ. Тэгээд тэр эрдэм сурч амьдрах нь зүйтэй юм гэж бодоод хүнд юм өргөж сурчээ. Өргө өргөсөөр шүдлэн үхрийн чинээ чулууг өргөдөг болж. Гэвч тийм чулуу өргөдөг ч ашгаар бага мэт санагддаг болж. Тэгэхээр нь өдөр бүр тохой нүх ухаж түүндээ нөгөө чулуугаа авч орж өргөж үсэрч гардаг сургууль хийдэг болж. Тэг тэгсээр наян тохой нүхнээс шүдлэн үхрийн чинээ чулуу өргөөд үсэрч гардаг болж гэнэ.

–      За одоо энэ эрдмээ яаж ашиглаж, амьдрах билээ гэж бодож дээ.
Хулгай хийхэд ашиглаж болмоор санагдаж.

Тэр орны богд хаан бор халзан хониор өдөр болгон зоог хийдэг юмсанж. Тэр хонин сүргээс авъя, туршъя гэж шийдэв гэнэ. Тэгээд наян тохой өндөр хашаанд харайж ороод есөн шилдэг хониных нь хамгийн томыг аваад үсэрч гарч иржээ. Гэртээ авчраад толгой гэдэс дотортой нь чанаад идэж гэнэ. Тэгтэл хааны зарц нар хулгайчийг олох гэж хонь алсан айл болгоныг нэгжээд явж. Олон айл хонь алж идсэн байсан болохоор алийг нь ч ялгасангүй.

За ингээд хулгай хийж амьдарч болохоор юм байна гэж тэр хүү боджээ. Тэр хавьцаа, баруун уулын суганд нь нэг өвгөн хөгшин хоёр амьдардаг юмсанж .Тэднийх өдөр бүр нэгэн бярууг хөтлөн явж, хашаандаа оруулан борддог байжээ. Нөгөө залуу
–      Энэ бярууг нь авчихлаар хоёр хөгшин хэцүүднэ. Яадаг юм билээ гэж бодовч маягтай сайхан таргалсан болохоор түүнийг хулгайлахаар шийджээ. Тэдний баруун өндөр ууланд нь нэг хөгширсөн бар нутагладаг байж.

Ан гөрөөс хөөх тэнхэлгүй, барьж идье гэвч шүдгүй юмсанж. Харин тэр өвгөн эмгэн хоёрын тарган бярууг мэдээд
–      Шүдгүй над гулгуулахад зохих хоол юм даа гэж бодоод, нэгэн салхи бороотой шөнө хашаанд нь орж барихаар шийджээ.Хулгайч ч бас тийм салхи бороотой шөнийг хүлээж байж.
Нэг тийм орой тас харанхуй ч байж. Бар эмгэн өвгөн хоёр юу хийж байнам гэж гэрийнх нь хавь газар очиж чагнавал, эмгэн гарч ирээд

–      Өнөө шөнө салхитай бороотой болох нь. За салхи ч яахав Лү л хэцүү байна гэж. Өвгөн гарч ирээд
–      Үнэхээр салхи ч хөдлөх нь, бороо ч орох нь. За салхи, бороо ч яахав нээрээ Лү л хэцүү гэжээ. Бар энэ үгийг сонсоод
–      Би ер Лү гэдэг амьтныг дуулаагүй юм байна. Хамгийн ухаант хүн хүртэл тэр Лү-гээс айж байхыг үзэхэд хэцүү л амьтан юм даа гэж бодов. Уг нь тэр Лү гэдэг нь тэдний сийрсэн гэр юмсанж. Бар тэр шөнө тэдний хашаа руу бярууг нь барих гэж үсрээд ортол дээрээс нь нэвсийсэн хар юм ирээд зуурчихаж. Бар өнөө Лү гэдэг нь юм байх гэж айгаад ганц харайгаад хашаа даваад л давхичихаж.

Хулгайч залуу өвгөн хөгшин хоёрын бяруу яасан бяртай, тэнхээтэй хурдан харайна вэ? Харин өргүүлж үүрүүлж явна гэхгүй хөл амар гэртээ харих нь шив дээ гэж боджээ. Давхиж давхиж үүр цайх үест харвал харин бар уначихсан явж байгаагаа мэдэв.

Залуу
–      За дүүрч одоо л намайг барьж идэх байх гэж айжээ. Тэгтэл нэг тахир мод харагдаж.Түүнээс зуурч үлдээд амь гарч болох нь уу, үгүй юу? гэж бодож байж гэнэ. Бар ч тэр модны доогуур шургавал энэ Лү, түүнээс зуурч үлдвэл би амь гарч магадгүй гэж бодоод модон доогур шургаж. Залуу модноос зуурч үлдэж гэнэ.

Бар баярлан эргэж харалгүй давхиж явтал чоно таарч
–      Яаж яваа юм?
–      Яахав Лү гэдэг аймшигтай амьтнаас арай гэж амь гарлаа.
–      Аль, хаа байна?
–      Тэр модон дээр байна
–      Хүн л байна шүү дээ. Хэ хэ хоёул очиж идье.
–      Үгүй чиш. Юу гэсэн үг вэ? Би айж байна.
–      За тэгвэл би модноос нь унагаагаадхая гээд мод руу иржээ. Нөгөө залуу :
–      За бар энэ чонотой хамт ирээд идэх нь гэж айн чичирч байж, Чоно ч доороос нь цоройн үсэрч дүүлж гэнэ.Айсан залуу шаахайгаа тайлж чулуудтал сарьсан хар хамар дээр нь оножээ. Чоно
–      Үнэхээр горьгүй юм байна, үхэх алдлаа гэсэнд бар айгаад цааш зугтаачихав гэнэ. Тэгтэл Хүн хар гөрөөс тааралдаж.
–      Яаж яваа юм?
–      Яахав, Лү гэдэг аймшигтай амьтнаас арай гэж амь гарлаа.
–      Аль, хаа байна?
–      Тэр модон дээр байна.
–      Хүн л байна шүү дээ. Би барьж идээдэхье. Хоёул явъя гэж. Бар
–      Үгүй чиш. Юу гэсэн үг вэ? Би айж байна .
–      За тэгвэл би явж иднэ гээд явжээ. Хүн хар гөрөөс, модных нь доороос авирч нөгөө залуу ч айж, модны нэг сүеэр авч нүдий нь онуулахаар тэвхэдсэн ч оносонгүй. Хувцасаа нэг нэгээр нь тайчиж шидлэн нүцгэн үлдэж. Хүн хар гөрөөс дээш авирсаар араас нь тэврээд авч, нөгөө залуу айхдаа чацга алдчихсан чинь аманд нь оржээ. Хүн хар гөрөөс
–      Ай яасан аймшигтай вэ? гэсээр түүнийг тавиад буцаж буугаад бар чоно хоёр дээрээ очжээ.

Чоно түүний хоншоорыг нь үнэрлэж үзээд өмхий сумаар харвасан байна гэж.

Бар амсаж үзээд

–      Гашуун юм байна гэж гайхаж. Тэгээд тэр гурав айхдаа эндээс холдоё
гэлцээд зүг зүг зугтжээ. Энэ хооронд нь нөгөөх залуу гэртээ амь мэнд очиж.
–      Энэнээс хойш, түүнээс цааш хулгай хийхээ больё гэж шийдээд амар сайхандаа жаргажээ.