Яруу найраг

Гангийн хур

Улаан нарны галын илч шороо чулууныг шатаагаад

Умар салхины хуурай халуун өвс модыг шарлуулав

Урт мөрний урсгал тасарсанд уянгат болжмор гашуудаж

Орон бүхний тариа хатахуйяа орчлонгийн хүмүүн гунивай

***

Уяралтай болой нэгэн зун хур усан чухагт

Олон амьтан хэнхэдгийг дэлдэн өөр амьдралыг эрэхүйеэ

Огторгуй дүүрэн үүл бүрхэж бороо хүржигнэн нэвтэрмэгц

Уршигт ертөнцийн тоост замд тариачны дуулал түрхэрвэй.

***

ГҮЛРАНСА (1820-1851)

эх сурвалж: muzo.mn

Зургийг томоор үзэх. Vincent Willem van Gogh, Dutch – Rain