Бусад орны үлгэр

Эрхэм зоригт Хожоо ба түүний нөхөд

Эрт урьдын цагт хөдөөгийн нэгэн тосгоны захирагч Төмөр тосгондоо нэг заан авчирч гэнэ. Сүр жавхлант энэ амьтан хотын эргэн тойрны газар сул чөлөөтэй

тэнүүчлэн усан үзмийн талбай, таримал ургамал, цэцэрлэгт хүрээлэн гээд бүх талбайг эвдэж сүйтгэчихжээ. Үүний улмаас тосгоны ядуу буурай иргэдийн

амьжиргаагаа залгуулдаг газар тариалангийн талбай нь зааны хоол хүнсийг хангах эх үүсвэр нь болон хувирч, улмаар иргэд хоол хүнсгүй болж, урьд өмнө

байгаагүй томоохон асуудал болж хувирчээ.
 

Тосгоны иргэд Хожоо хэмээх хочтой шогч өвгөнөөс “Эрхэм Хожоо та бол Төмөртэй ярилцахаасаа айдаггүй цорын ганц хүн. Бид энэ заанаас болж өлбөрч

үхэхэд хүрээд байгаа тул зааныг эндээс явуулахыг нь ятгаж өгөөч” гэж гуйжээ. Хожоо зөвшөөрч “Тэгэе ээ, гэхдээ би бас Төмөртэй ярилцахаас айж байна.

Тиймээс маргааш өглөө хамтдаа Төмөрийн гэрт очиж бидэнд тулгараад байгаа энэ асуудлаа мэдэгдвэл ямар вэ?” гэхэд бүгд зөвшөөрчээ.
 
Маргааш өглөө нь бүгд Хожоогийн гэрийн өмнө цугларч Төмөрийн гэр рүү Хожоогоор удирдуулан хөдөлжээ. Төмөрийн гэр рүү дөхөх тусам түүний уур хилэн, догшин хэрцгий авираас айсан хүмүүс нэг нэгээрээ алга болсоор байж гэнэ. Төмөрийн гэрт яг орох үедээ Хожоо ганцаараа үлдсэнээ мэджээ. Төмөр “Хожоо, чамайг юу энд авчраа вэ” хэмээн ууртайгаар хашгирч гэнэ. Хожоо хариуд нь зориг гарган “Эрхэм хаан Төмөр, бид таны авчирсан зааныг хайрладаг бөгөөд үргэлж өгөөмөр занд чинь талархдаг. Гэвч тэр заан ганцаардаж байгаад бидний санаа их зовж байна. Та түүнд найз, магадгүй бүр эм заан авчирвал тэр гэр бүлж болж, цэцэрлэгийн талбайгаар зугаалж, аз жаргалтай байж чадна. Энэ нь таны бидэнд өгсөн өгөөмөр бэлгэнд талархах сэтгэлийг улам нэмэгдүүлнэ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *