Аялал зугаалга, чөлөөт цагТанин мэдэхүй

Халхын Цогт хунтайжийн хадны бичээс

ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВӨӨР БҮРТГЭГДЛЭЭ


ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) бүртгэгдлээ.
Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өв багтжээ. https://www.unesco.org/en/memory-world/register2023


“Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өвийг ЮНЕСКО-д нэр дэвшүүлэх ажлыг Монгол Улсын Үндэсний номын сангаас зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан юм.

— Цогт хунтайжийн хадны бичээс —

Дээр тэнгэр хааны аху хийгээд

Дэлхий дэх хан Богдсын аху газар

Дээр дорын ялгал буй боловч

Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.

— * —

Агнистайн агуй дахь бодисадва нар хийгээд

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.

— * —

Энд хан Богдсын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.

— * —

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй.

— * —

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.

— * —

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд

Орхон Туулд агч өвчит бид хоёр

Халх Онигуудын газар хол боловч

Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.

— * —

Энэ биендээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай.

Эх сурвалж: https://www.facebook.com/National.Library.of.Mongolia

9 thoughts on “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс

  • Thanks for a marvelous posting! I genuinely enjoyed reading it, you’re a great author.I will make certain to bookmark your blog and will come back down the road. I want to encourage you to continue your great job, have a nice morning!

  • Way cool, some valid points! I appreciate you making this article available, the rest of the site is also high quality. Have a fun.

  • Those are yours alright! . We at least need to get these people stealing images to start blogging! They probably just did a image search and grabbed them. They look good though!

  • Hey, you used to write fantastic, but the last few posts have been kinda boring… I miss your tremendous writings. Past few posts are just a little out of track! come on!

  • I am not certain where you’re getting your info, however good topic. I needs to spend some time studying more or working out more. Thanks for wonderful info I was searching for this information for my mission.

  • Aw, this was a very nice post. In concept I wish to put in writing like this additionally – taking time and actual effort to make an excellent article… however what can I say… I procrastinate alot and on no account seem to get one thing done.

  • Some genuinely good posts on this web site, appreciate it for contribution.

  • FitSpresso is a weight loss supplement developed using clinically proven ingredients extracted from natural sources.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *