Яруу найраг

Газар далай хоёр – А.С.Пушкин

Д.Нацагдоржийн орчуулга

Хэзээ цэнхэр далай дээгүүр

Эелдэг салхи найгаад зөөлөн үлээж

Ихэмсэг онгоцны дарвуул хөдөлгөн

Бас долгионд бяцхан онгоц холбилзоход

Бодол санаачлал хоёрын үүргийг буулгаж,

Сая хөгжилтэйгөөр залуурдана

Түүнээс музагийн дууг магтах нь:

Далайн хүсэлтэй чимээ надад сайхан

Хэзээ давалгаа хөвөөг тулж

Хүрчигнэн буцлан хөөс хаялж

Бас огторгуйгаар аянга аянгалан,

Бас харанхуйн дунд цахилгаан гялбалзахад

Би далайгаас зайлан холдож

Найртай ой цэцэгтээ одох нь:

Газар надад итгэлтэй шиг санагдсанд

Тэгээд хатуужилтай загасчныг би хайрлана.

Тэр бяцхан муу онгоцонд оршиж

Харанхуй гүн уулын тоглоом болох уу?

Харин би найдвартай тайвны дунд

Горхины усны чимээг сонсоно.