Бусад орны үлгэр

Гурван хулгайч

Өгүүлэх нь: Эрт урьд цагт нэгэн оронд маш их тариа будаатай, үнээ шар, тэмээ, хонь, ямаатай маш баян хүн байж гэнэ. Тэгсэн гурван хулгайч урьдаас сүлбэлдэн хэлэлцэж баяныд очоод алт мөнгө адуу малын нь талыг хулгайлаад хүн амьтангүй зэлүүд нутагт зугтан гарч гэнээ.

Хоёр хулгайч нь зөвлөлдөж байгаад нөгөөдөхөө идэх юм худалдаж авахуулахаар явуулах болж гэнээ. Ингээд нөгөө нөхр

өө явсан хойно хуйвалдсан хоёр: «Манай нөхөр хүрээд ирэхлээр энэ бүх эд агуурсаа гурав хуваах болно… Тэгэхээр бидэнд хир зэрэг юм ногдох бол оо? Түүнийг ирэхтэй нь зэрэг алчихвал дээр байна!» гэж ярилцан алахаар тогтжээ.

Гурав дахь хулгайч зах дээр ирээд: «Хэрвээ бид бүх эд агуурсаа гурав хуваавал над багa юм ногдоно. Идэх юмаа аваад дээр нь хор цацчихъя, тэр хоёр хордож үхээд бүх юм минийх болно» гэж боджээ.

Хулгайч тийнхүү худалдаж авсан хүнсэн дээрээ хор цацаад буцаад хүрэх газраа хүрээгүй явтал нөгөө хоёр нь отож байгаад түүнийг алаад авчирсан хүнсий нь аваад зугтаж гэнээ. Тэгээд хордсон хүнсийг идээд мөчийн дараа цаашаа харж гэнээ.

Ингээд гурван хулгайч гурвуулаа нөгөө ертөнцөд тонилж тэдний хулгайлсан эд агуурсыг олж эзэнд нь эргүүлэн өгсөн гэдэг.