Зүйр цэцэн үгс

Зүйр цэцэн үгс – Б

-Б-

Баавгай хэдий догшин ч

Бамбаруушдаа номхон

Хутга хэдий хурц ч

Ишиндээ халгүй

Бага гэж бүү бас

Балтгар гэж бүү дэвс

Бага залхуугаас

Их залхуу болох

Бага чулуугаар

Их чулуу хөдөлгөх

Багаас ихэд хүрдэг

Намаас өндөрт гардаг

Барилдахаасаа таахалзах нь

Хийхээсээ хээхэлзэх нь

Байна гэж бүү бард

Бага гэж бүү чамла

Байшинд багана түшиг

Эрд нөхөр түшиг

Бахын санаа далайд

Бандийн санаа ширээнд

Бардамд сайн үгүй

Шалданд дулаан үгүй

Биеэ зааж чигчийгээ

Нөхрөө зааж эрхийгээ

Биеэ мэдвэл хүн

Бэлчээрээ мэдвэл мал

Билүүнд ойртоогүй хутганы ир

Бэлчээрт ойртоогүй малын мах

Бирдийн нүдэнд

Далай харам

Богдоос боол нь

Хаанаас хаалгач нь

Богино хүн их дуутай

Богино хүн их үгтэй

Бодсон олон зүйлээс

Бүтсэн нэг зүйл дээр

Болсон идээнээс бүү зайл

Болшгүй хүний үгэнд бүү ор

Бороо дээлэнд ус

Дэлхийд тос

Борооны өмнө шороо

Боохойн өмнө хэрээ

Бороотой боловч болзоондоо

Хуртай боловч хугацаандаа

Боол хүнд буруу тасрахгүй

Буруу хажууд сүүдэр тасрахгүй

Будаач будаач гэхээр

Сахлаа будах

Булхай буруу хандана

Булчин гадагшаа хандана

Бурууг хэлж

Зөвийг сонсох

Буруу өссөн хүүхэд

Бухын хүзүүнээс хатуу

Буурлаас үг сонс

Болсоноос ам хүр

Буцах бэрд

Үнээ тугал нийлэх хамаагүй

Буухай ч гэсэн бууж морддог

Буур ч гэсэн шавж зогсдог

Бурууг хэлж

Зөвийг сонсох

Бурхангүй газар бумба галүуурах

Бухгүй газар шар галзуурах

Бурхантай газар буг олон

Буянтай газар нүгэл олон

Бушуу туулай

Борвиндоо баастай

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй

Бүлээн усаар угаавал хиргүй

Билүү сайн бол

Хутга хурц

Бэхэнд ойртвол хар

Шунханд ойртвол улаан

Бялуугаар занчихад инээж

Булгаар зүлгэхэд уйлна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *