Үргэлжилсэн үгийн зохиол

А.П.Чехов – Сүйт бүсгүй

I

Үдшийн арван цаг нэгэнтээ болж цэцэрлэг сарны гэрэлд умбажээ. Эмээ ээж Марфа Михайловнагийн  хийлгэсэн үдшийн өргөл буян Шуминийхэнд өндөрлөөд, танхимд зуушны  ширээг хэрхэн бүтээсэн нь эмээ ээж нь  ганган  торгон даашинзтайгаа  хэрхэн нааш цааш явж байгаа нь  цэцэрлэгт  түр гарсан Надяд тод харагдах ажээ. Сүмийн ахлах санваартан, лам багш Андрей Надягийн ээж Нина Ивановнатай ямар нэгэн юм ярилцана. Үдшийн гэрэл гэгээнд цонхны цаана байгаа түүний ээж яагаад ч юм бэ, их л  мэт харагдана. Хажууд нь лам багш Андрейгийн хүү Андрей Андреич тэдний яриаг чих тавин сонсоно.

Нам гүм, сэрүүхэн  цэцэрлэгт хөдөлгөөнгүй бараан  сүүдэр  буугаад хотоос хол бололтой  мэлхий гуагална. Сэтгэлд таатай тавдугаар сар. Цээж тэнийтэл амьгалах юунаа тааламжтай билээ. Үхээнц дорой нүгэлтний санаанд багтахааргүй үлэмжийн сайхан ариун нууцлаг хаврын амьдрал хотоос алсад, ой, хээр газар, моддын дээгүүр, тэнгэрийн доогуур өрнөж байна гэж бодогдоно. Яагаад ч юм бэ, уйлмаар ч юм шиг.

Надя одоо хорин гуравтай, арван зургаан настайгаасаа  эхлэн хүнтэй суухсан гэж хүсэл мөрөөдөл болсоор харин одоо цонхны дэргэд зогсч байгаа мөнөөхөн Андрей Андреичийн сүйт бүсгүй болжээ. Залуу бүсгүйд тэр залуу таалагдсанаар барахгүй бүр долоодугаар сарын  долоонд хуримаа хийхээр нэгэнт  товлосон  хэр нь нэг их  баяр хөөргүй, шөнө нойр хулжин цог жавхаа нь арилжээ. Гал зуух байдаг газар доорхи давхрын цонхноос яаран сандарч байгаа, хутгаар юм хэрчих хаалга савчих нь тод сонсогдоно. Бас шарсан цацагт хяруул даршилсан  интоорын үнэр ханхалн . Яагаад ч юм бэ, амьдрал энэ чигээрээ л өөрчлөлтгүй  байх юм шиг санагдана.

Гэтэл хэн нэгэн хүн байшингаас гарч үүдний довжоон дээр зогссон нь арав хоногийн өмнө Москвагаас ирсэн  энгийнээр ердөө л Саша гэж дууддаг Александр Тимофеич ажээ. Урьд өмнө өглөг авахаар эмээ ээжид нь түүний холын хамаатан Марья Петровна гэгч намхан туранхай, эмгэг хуучтай, хоосорч ядуурсан тайжийн бэлэвсэн гэргий үе үе ирдэг байсан юм. Тэр авгай Саша гэдэг хүүтэй байжээ.  Тэр хүүг сайн зураач гэцгээдэг байв. Ээж нь  нас барсны дараа эмээ ээж хойт намны буян бодож  түүнийг Москва руу Комиссаровын сургуульд  илгээсэн нь хоёр гурван жилийн дараа  дүрслэх урлагийн сургуульд шилжин тэнд бараг арван таван жил болоод уран барилгын ангийг арайхийж төгсгөсөн боловч уран  барилгын ажил хийсэнгүй, харин Москвагийн чулуун баярын  нээгн хэвлэлд албан хааха болж эмгэг өвчинтэй тэр залуу амар тэнхрэхээр жил бүрийн зун эмээ ээж рүү ирдэг байлаа.

Одоо тэр урт хормойт цамцаа товчилж шуумг араа элэгдэн хуучирсан бүдүүн олсон давуу өмд өмсжээ. Цамцаа индүүдээгүй, нэг үгээр хэлэхэд тэр залуу өнгө зүсээ алджээ. Дүрлэг½р нүдтэй, урт нарийхан хуруутай,  сахалтай бараан царайтай  тэр  залуу их туранхай хэр нь аятайхан царай зүстэй  ажээ. Тэр Шуминыхантай ах дүү шиг ижил дасал  болоод тэднийд яг гэртээ байдаг шиг байж түүний суудаг өрөөгий нь аль хэзээнээс эхлэн Сашагийн өрөө  гэдэг болжээ.

Тэр  үүдний довжоон дээр зогсож бай£аад Надяг үзэнгүүт дөхөж ирээд:

  • Танай энд чинь сайхан байнаа гэж хэлэв.
  • Чухам сайхан шүү. Та энд намар болтол баймаар юм даа.
  • Тэгэх л болж байх шив дээ. Ер нь есөн сар хүртэл би танай энд байх биз дээ гэж залуу хэлээд учир шалтгаангүй инээснээ зэрэгцэн суув.
  • Харин би энд суугаад ээжийг харахад их залуухан юм шиг байна гэж Надя хэлээд

-Ээжид сул тал бий боловч ер бишийн бүсгүй юм шүү гэж  нэмж хэлэв.

  • Тийм ээ, сайн хүн… Ээж чинь мэдээжээр өөрийнхөөрөө их аятайхан, сайн эмэгтэй байгаа юм…Гэхдээ юу гэж хэлмээр юм бэ дээ? Намайг өнөө өглөө эрт танай гал тогооны газар ороход дөрвөн зарц ор байхгүй, хөнжил дэвсгэрийн орондуранхай тасархай, даавуу шаавуу дэвсэж нөмрөөд шалан дээр унтаж байх юм. Тэнд муухай үнэртэж, бас бясаа, жоом гүйлдэж байна… Хорин жилийн өмнө байснаас өөрчлөгдсөн юм юу ч алга. Эмээ бол эмээ шүү дээ. Харин ээж чинь францаар ярьдаг, жүжигт ч тоглодог хүн,  юмыг ухаарч  болмоорсон гэж Саша хэлэв.

Саша юм ярихдаа нөгөө хүнийхээ  урьдаа схоёр нарийн урт хуруугаараа гозойлгодог зантай.

  • Дасаагүйгээс болоод энд надад эвгүй байна. Хэн ч юу ч хийхгүй байна. Чөтгөр аваасай. Ээж чинь ямар нэгэн гүн ахайтан шиг өдөржин зугаална. Эмээ ч юм хийхгүй юм, та ч бас адилхан. Танд сүй тавьсан Андрей Андреич  ч ажилгүй амьтан гэж тэр үргэлжлүүлэн ярина.

Үүнийг Надя ноднин, магадгүй уржнан ч сонсож байсан, Сашаг өөрөөр ухаарахгүй гэдгийг ч мэдэж  байлаа. Урьд өмнө ийм яриа түүний инээдийг хүргэдэг байсан бол одоо харин харамсал төрүүлэх ажээ.

  • Аль хэзээнээс хойш ийм байсан юм. Та ямар нэгэн шинэ зүйл сэдэж олдогсон ч болоосой доо гэж Надя босонгуут өгүүлэв.

 

Залуу инээгээд мөн  босч хоёулаа байшин руу явлаа. Өндөр гуалиг тэр бүсгүй залуугийн дэргэд чийрэг, гоё ганган юм шиг санагдана. Үүнийгээ тэр өөрөө мэдсэн нь эвгүй юм шиг болж залууг өрөвдөв.

  • Та дэндүү илүү юм ярих юм. Та саяхан миний Андрейг мэдэхгүй мөртлөө түүний тухай ярилаа гэж Надя хэлэв.
  • Миний Андрей гэнээ? Таны Андрейг бурхан өршөөг! Харин таны залуу зандан нас л харамсалтай байна.

 

Тэднийг  танхимд ороход бүгдээрээ оройн хоол идэхээр сууцгаасан байлаа. Гэр орноороо эмээ гэж дууддаг өтгөн хөмсөгтэй, уруул  дээгүүрээ үстэй, бүдүүн тарган царай муутай эмээ ээж чанга чанга ярина. Түүний дууны өнгө аяс, ярианы  төрх байдлаас ажвал энэ гэрт л ах зах нь аяндаа илэрхий ажээ… Тэр авгай яармагт худалдааны мухлагууд, өдий төдий багана  цэцэрлэг бүхий хуучин цагийн  байшинтай боловч бурхан түүнийг хоосрон ядуурахаас аврахыг гуйж өглөө болгон мөргөл хийхдээ дандаа уйлдаг  ажээ. Цайвар шаргал үстэй, жавхаатай, нүдний хавчдаг шилтэй, х³руу бүрдээ алмаасан шигтгээ бүхий бөгж зүүсэн  эмээгийн бэр, Надягийн ээж Нина Ивановна, ямар нэгэн инээдтэй  юм ярих гэж байгаа юм шиг дүр үзүүлсэн шүдгүй туранхай Андрей лам, долгиотсон  халимагтай, жү¦игчин юмуу, зураачинтай төстэй тарган, царайлаг, Надягийн сүйт хүн Андрей Андреич гурав  гипнозийн тухай ярилцана.

  • Чи долоо хон®гийн дотор л засарна, ганцхан ахиу шиг идэж бай. Чи юу шиг болсноо хар! Чи бүр хэцүүдэж орхиж. Яг л тэнүүлч хүүхэд шигболж шүү дээ гэж эмээ Сашад хэлэв.
  • Эцгийн буян хишгийг утга учиргүй бүрэлгэж үрсэн гайхал… гэж Андрей инээмсэглэн залхуутай өгүүлэв. Андрей Анреич эцгийнхээ  мөрийг илж:
  • Би аавдаа хайртай, их сайн хөгшин байгаа юм гэж хэллээ.

 

Бүгд чимээгүй болтол Саша гэнэт инээн амны алчуураар амаа таглав.

  • Та чинь гипнозод итгэж байх шив дээ? Гэж Нина Ивановчагаас Андрей лам асуувал:
  • Итгэдэг гэж мэдээжээр би батлан хэлж чадахгүй боловч байгалийн олон юм нууц  ойлгогдохгүй хэвээрээ байгааг ухаарах хэрэгтэй гэж Нина Ивановна царайгаа төв болгон хэллээ.
  • Сүсэг бишрэл нь нууц зүйлийг улам багасгасаар байна гэж би өөрийн зүгээс нэмж хэлэх ёстой боловч  би таны хэлснийг   бүрэн зөвшөөрч байна.

 

Хоол болж том  тарган  цацагт хяруулын мах идэв. Андрей, Нина Ивановна хоёр үргэлжлэн  ярилцсаар байв. Нина Ивановнагийн хуруунуудад алмаас гялалзсахын хамт нүдэнд нь нулимс гүйлгэнэв. Түүний сэтгэл  хөдөлжээ.

  • Би тантай маргахыг хүсэхгүй ч гэсэн амьдралд шийдвэрлэгдээгүй таавар өдий төдий байгааг та зөвшөөрөх ёстой гэж тэр өгүүлэв.
  • Ганц ч байхгүй гэдгийг зоригтой хэлж болно.

 

Оройн хоолны дараа Андрей Андреич хийл хөгжмөөр тоглож Нина Ивановна баян ху³раар түүнтэй хоршив. Андрей Андреич их сургуулийн хэл бичгийн ангийн арван жилийн өмнө  төгсгөсөн боловч хаана ч албан хаадаггүй, тодорхой  жилгүй, зөвхөн сайн санааны үүднээс хааяа хааяа концертод оролцдог болохоор хот даяар түүнийг жүжигчин гэлцдэг юм.

Андрей Андреичийг тоглож байхад  бусад нь чимээгүй сонсоно. Ширээн дээр цайтай халуун тогоо  чимээгүйхэн буцалж ганц Саша цай ууж  сууна. Арван хоёр  цагийн хэрд хийлийн чавхдас гэнэт  тасарснаар бүгд инээлдэн таjцгааж  эхлэв.

Надя сүйт хүнээ үдэж  гаргаад ээжтэйгээ хамт суудаг (эмээ ээж дор давхарт байдаг юм) дээд давхарт гарлаа. Дээд талын танхимд гэрлийг унтрааж эхэлсэн  боловч Саша цай ууж суусаар байв. Тэр москвагийнхны заншлаар нэг суурин дээр  зургаа долоон аяга цай тухтайхан уудаг билээ. Надяг хувцсаа тайлан орондоо орж хэвтсэний дараа доод давхраас зарц нарын юмаа хурааж янзлах, эмээ ээжийн уурлах нь удаан сонсогдсоны дараа дуу шуугиан намдаж зөвхөн Сашагийн өрөөндөө ханиалгах нь доод давхраас үе үе сонсогдоно.

 

 

II

 

Хоёр цагийн орчим Надяг сэрэхэд үүр тэмдэгрэн хаа нэг алсад  манаачийн юм тоншин чимээ гаргах сонсогдож байв. Хэтэрхий зөөлөн ор дэвсгэр дээр эвгүй ч юм шиг, уйтгартай ч юм шиг. Өнгөрсөн таван сарын олон шөнийг өнгөрөөсөн шигээ Надя орон дээрээ өндийж суугаад юм бодож гарав. Андрей Андреич түүнтэй  хэрхэн ойртож  ханилах санаага  илэрхийлсэн, тэгээд  өөрөө  зөвшөөрч тэр сайн сэтгэлд ухаалаг хүнийг үнэлэн үзэх болсон нэг л ¡одол түүний санаанд эргэлдэнэ. Žдоо харин хурим хүртэл сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад түүнийг ойлгогдохын аргагүй хэцүү юм угтаж байгаа юм шиг айх сэтгэл төрөх болжээ.

Манаач нөгөө  төмрөө үргэлжлүүлэн тоншсоор….

Хуучин том цонхоор цэцэрлэг, түүний цаана шигүү ургасан боловч хүйтэнд өнгө нь буурсан цэцэглэн  байгаа голт борын цэцэг харагдана. Цайвар өтгөн манан нөмрөн авах гэж тэдний зүг аажмаар хөвнө. Алсын модонд турлиах дуугарна.

Бурхан минь, миний сэтгэл яагаад ингэж уймарна вэ?

Сүйт бүсгүй бүр хуримынхаа урьд ийм байдаг ч байж магадгүй дээ. Хэн мэдэх вэ! Сашагийн  нөлөө ч юмуу? Гэтэл Сашаа хэдэн жил дараалан улиг болсон зүйлээ бичиг уншиж байгаа юм шиг уншсаар байгаа шүү дээ. Түүний хэлж ярьдаг нь гэнэн атлаа аймшигтай юм шиг санагдана. Саша яагаад  миний санаанаас гардаггүй билээ? Яагаад тэр билээ?

Манаач юм тоншихоо больжээ. Цонхны дор, бас цэцэрлэгт шувууд жиргэж цэцэрлэг дэх манан арилаад орчин тойрон инээмсэглэл адил хаврын  гэрэл гэгээнд умбаж наранд  ээгдэн халсан цэцэрлэг өнгө төрхөө  олон, навчны шүүдэр алмас шиг гялтагнана. Хагдран гандсан хуучин цэцэрлэг өглөө залуужин өнгө жавхаатай болжээ.

Эмээ ээж сэрээд бас Саша жэвгүй ханилгана. Доод давхарт халуун тогоог галлаж сандлуудыг  нааш цааш хөдөлгөх нь сонсогдоно.

Цаг аажмаар урагшилсаар. Надя аль хэзээний босч цэцэрлэгт зугаалж явлаа.

Тэгтэл уйлж унжсан Нина Ивановна аяга рашаан барьсаар гарч ирлээ. Нина Ивановна спиритизм1, бага тунгийн эмээр эмчлэх ухаан судалж, ном зохиол уншин өөрөө автагдаж  гүйцсэн эргэлзээт зүйлийн  тухай яриа дэлгэх дуртай билээ.  Энэ бүхэн нь ту с бүрдээ  нууцгай, гүн гүнзгий утга учиртай  юм шиг Надяд санагддаг ажээ. Надя ээжийгээ үнсээд  зэрэгцэн явахдаа:

  • Ээжээ, та яагаад уйлсан юм бэ? Гэж асуулаа.
  • Нэ£ өвгөн, түүний охины тухай нэгэн туужийг урьд шөнө би уншсан юм. Өвгөний  албан хаадаг газрын дарга охинд дурлаж байна. Би  дуустал нь уншаагүй, харин тэнд ну«имс гаргахгүй байхын аргагүй нэгэн хэсэг бий. Өнөө өглөө түүнийг санаад уйлсан юм гэж Нина Ивановна ярингуут аягатайгаасаа балгав. Надя дуугүй  байснаа:
  • Сүүлийн үед миний сэтгэл их хачин байна. Яагаад би шөнө унтаж чадахгүй байгаа юм бэ? Гэж хэллээ.
  • Мэдэхгүй юм даа. Шөнө нойр хүрэхгүй болохоор би нүдээ ингэж сайн гэгчийн аниад Анна Каренинагийн явж байгаа, ярьж хэлж байгаа юмуу, эсвэл эртний дэлхийн түүхийн ямар нэгэн үйл явдлыг санахыг хичээдэг юм.

 

Ээж нь Надягийн  байдлыг ойлгохгүй байна, ойлгож чадах ч үгүй гэдгийг Надя ухаарлаа. Үүнийг амьдралдаа анх удаа ухаарч  түүнд аймшигтай болж нуугдмаар  санагдан  өрөө рүүгээ гүйж оров.

Хоёр цагт үдийн хоол идэхээр сууцгаалаа. Лхагва гариг хөнгөн хоолны өдөр болохоор эмээ ээж тосгүй  ногоотой шөл, будаан хачиртай зоодой загас бэлтгүүлжээ.

Эмээ ээжийг даажигнах гэж Сашаа ч тэр тааруухан хоолыг иджээ. Хоол идэх үеэр Саша дандаа шог яриа ярих боловч түүни йяриа хэрээсээ хальж з н суртахуунтай  холбогдож ирэхээрээ инээд хүргэхээ байчихна. Хэлээ билүүдээд ирэхдээ сашаа хатсан аятай урт нарийхан хуруунуудаа гозойлгож хэлэµ гэсэн санаа нь гараад ирэх үед хүч гаргасан нь мэдэгдэж

 

1 Нас барагсдын сүнс нөгөө ертөнцөд байдаг гэдэгт итгэснээс үүдэн гарсан гүн ухааны бүтэлгүй урсгалын цэг, орчин    үеийн хөрөнгөтний харгис үзэл сурталчид энэ үзлийг бас овжин ашигладаг юм (Орч)

 

 

хорвоогийн тоос хөдөлгөх тэнхэлгүй болжээ гэмээр болоод үнэхээр өрөвдөлтэй байдаг  билээ.

Үдийн хоолны дараа эмээ ээж өөрийн өрөө рүү амрахаар явж Нина Ивановна баян хуураа жаахан тоглосноо бас яваад өгөхөд:

  • Хонгор хайртай Надя минь, миний ярих юмыг сонсдогч болоосой! Тэгвэл ч гэж Саша хоолны дараахь ердийн яриагаа эхэлнэ.

 

Надя хуучны түшлэгтэй зөөлөн сандалд нүдээ анин суухад Саша өрөөний нэг булангаас нөгөө булан хүртэл алгуурхан нааш цааш алхлан:

  • Та суралцахаар явдаг ч болоосой! Зөвхөн боловсролтой хүмүүс  сонирхолтой, хэрэгцээтэй байна. Тийм хүмүүс олон болох тутам ертөнц дээр сайн сайхан цаг төдийчинээн түргэн ирэх юм.  Тэгэхэд танай хотоос  бүх юм ягуухнаар арчигдан арилж ид шидийн хүчээр  болсон адил өөрчлөгдөх болно. Тэр цагт энд гайхамшигтай том барилга байшин, гайхалтай сайхан цэцэрлэг, ер бишийн оргилолт булаг,  эрхэм  сайахн хүмүүс… бий болно. Хамгийн гол нь энэ биш. Гол нь одоогийн байгаа үл бүтэх  хүмүүс энэ муу муухай бүхэн тэр цагт байхгүй болно. Учир нь хүн бүхэн юуны төлөө амьдарч байгаагаа мэдэх болж хэн ч гэсэн тэр  үл бүтэх хүмүүсээс тусламж эрэхгүй болох юм. Хонгор минь, та явж үзээч! Ямар ч өөрчлөлтгүй, бөглүү, нүгэлт энэ амьдрал танд улиг болсныг олон түмэнд үзүүлээд өг. Ядахдаа өөртөө ч гэсэн үүнийг нотолж авууштай гэж ярилаа.
  • Саша минь, яаж болох вэ дээ. Би хүнтэй суух гэж  байгаа шүү дээ.
  • За за, энэ чинь хэнд хэрэгтэй юм бэ?

 

Тэд цэцэрлэг рүү гарч жаахан явцгаалаа.

  • Хонгор минь ямар ч байлаа гэсэн танай энэ юу ч хийхгүй амьдрал чинь хичнээн бузар, ямар их утга учиргүй болохыг сайн бодож ойлгох хэрэгтэй. Жишээ нь, та өөрөө,  таны ээж, эмээ  ээж чинь юу ч хийхгүй байгаа нь та нарын өмнөөс өөр бусад  хүн ажилд зүтгэж та нар бусдын амьдралаас сорж байна гэдгийг ядахдаа  ойлгооч. Энэ чинь бузар хэрэг биш  гэж үү? Гэж Саша үргэжлүүлэн ярив.

 

“Тиймээ, энэ үнэн”  үүнийг өөрөө ойлгож  байна гэж Надя хэлмээр байсан авч нүдний нь нулимс бүрхэж үг дуугарах аргагүй болоод биеэ хураан өрөөндөө гүйж орлоо.

Андрей Андреич үдэш орж ирээд заншил ёсоор хийл хөгжмөөр баахан тогложээ. Ер нь тэр хүн үг дуу цөөтэй, тэгээд ч хөгжим тоглох үеэр юм ярьдаггүй болохоор хийлээр тоглох  дуртай байж болох юм. Шөнийн арван нэгэн цагт тэр явахдаа пальтогоо өмсөний дараа Надяг тэврээд түүний нүүр, мөр, гарыг  шуналтай үнсч

  • Хайрт минь хонгор хөөрхөн янаг минь, би хичнээн аз жаргалтай вэ! Баяр бахдлаасаа болж миний толгой эргэжээ! Гэж үглэж байлаа.

 

Энэ үгийг Надя аль эрт сонссон юмуу эсвэл бүр эрт хаягдсан хуучны уранхай номноос уншсан юм шиг санагджээ.

Танхимд Саша өөрийн урт хуруунуудаар дийзийг  бариад цай ууж сууна. Эмээ хөзрөөр мэргэлж Нина Ивановна ном уншина. Дэнлүүнд гэрэл бадарч бүх юм амар  мгалан байгаа юм шиг ажээ. Сүй тавьсан хүнтэйгээ салах ёс гүйцэтгээд дээш гарч хэвтэнгүүт унтсан хэр нь урьд шөнийх шигээ тусангуут сэрээд унтмааргүй, бас сэтгэл нь тайван биш байлаа. Тэгээд тэр өндийж өвдөг дээрээ толгойгоо тавин суух  гэж байгаа  хүнийхээ тухай, хуримын  тухай… бодож эхлэв. Түүний ээж талийгаач нөхөртөө хайртай дуртай байгаагүй, одоо өөртөө юу ч  үгүй, зөвхөн  хадам ээжийн бүрэн эрхшээлд амь зууж байгааг яагаад ч юм бэ дурсан саналаа. Бодох тусам одоо болтол ээжийгээ  яагаад ер бишийн онцгой хүн гэж үзэж ерийн тэр нэгэн  зол жаргалгүй бүсгүйг яагаад ажиглаагүй байсан юм бэ гэдгээ бодоод бодоод олсонгүй.

Доод давхарт Саша ч унтсангүй, түүний ханиалгах нь сонсогдсоор байлаа. Саша бол гэнэн хачин хүн, түүний мөрөөдөл, мөнөөхөн гайхалтай цэцэрлэг, оргилолт  булгуудад итгэмээргүй хир нь түүний энэ гэнэн зан, итгэмгүй ярианд охины сэтгэлийг хөдөлгөх өчнөөн төчнөөн сайн сайхан зүйл агуулагджээ. Тэгээд ч явж суралцах юм биш үү гэж бодмогц бүх зүрх цээж нь баяр бахдалд нь умбаад:

– Энэ туахй бодохоо больё, энэ тухай бодсоны хэрэггүй гэж Надя шивнэжээ.

Манаач харангаа үргэлжлүүлэн тоншсоор…

 

III

 

Зургадугаар сарын дундуур Саша гэнэт уйтгарлах болж Москва руу явахаар шийдэн:

 

  • Би энэ хотод сууж чадахгүй нь, ус дамжуулах хоолой, сувагжуулалтын аль аль нь алга. Гал зуух  арчаагүй бохир болохоор хоол  идэхэд хүртэл хувцас бохирдох юм гэж үглэхэд:
  • Хэсүүлч минь байзнаач, хурим хийх долооны өдөр юу юугүй боллоо шүү дээ гэж эмээ ээж шивнэн түүнийг ятгана.
  • Горьгүй нь.
  • Есөн сар хүртэл манайд байна гэж амласан биш үү!
  • За тэгвэл горьгүй боллоо. Би бас ажил хийх ёстой.

 

Чийглэг сэрүүн зун бүх мод нойтон болж цэцэрлэгт  байгаа юм бүхэн эвгүй зэврүүн үзэгдэн үнэндээ ажиллаж байгууштай байжээ. Дээд дооргүй бараг бүх өрөөнд танил эмэгтэйчүүдийн дуу гарч эмээ ээжийн тэнд оёдлын машин түчигнэж байсан нь инж бэлтгэн зав чөлөөгүй болсны гарч байлаа. Зөвхөн үстэй дээл гэхэд Надяд зургааг бэлтгэсний дотор эмээ ээжийн хэлснээр хамгийн хямдхан нь гурван зуун рубль  болжээ.  Үймээн бужигнаанд бухимдсан Саша өөрийн өрөөнд уурлан  суух авч түүнийг явуулахгүй гэж ятгаснаар долоон сарын нэгнээс нааш явахгүй гэж тэр ам өгчээ.

Цаг хугацаа тун хурдан өнгөрнө. Петр богдын дүйцэн өдөр үдийн хоолны дараа Андрей Андреич Надягийн хамт урьд өмнө хөлслөн авч залуу хосод бэлтгэж байгаа байшинг  үзэхээр  Москвагийн гудамж руу явжээ. Хоёр давхар тэр байшингийн зөвхөн дээд давхрыг  одоохондоо чимэглэн засжээ. Будаж гялалзуулсан царсан шалтай тамхимд Вена хотын сандал, төгөлдөр баян хуур,  хийль хөгжмийн нотны  тавиур тавьжээ. Тэндээс будгийн үнэр ханхална. Баруил нь хагарч унасан нил ягаан өнгийн ваарны дэргэд, шалдан авхайг тосон будгаар зурсан том зургийг  алтлаг өнгийн жаазанд хийж хананд хаджээ.

– Гайхалтай зураг шүү. Зураач Шишмачевский зурсан юм гэж Андрей Андреич хэлээд хүндэтгэсэн байдлаар шүүрс алдав.

Цаана нь дугуй ширээ, тод цэнхэр өнгийн эдээр бүрсэн буйдан түшлэгтэй зөөлөн сандлууд тавьсан  зочдын  өрөө байна. Өндөр бортогон малгай1 өмсч олон одон зүүсэн эцэг лам Андрейгийн гэрэл зургийг буйдан сандлын дээр хаджээ. Аяга  таваг, сав суулганы том шүүгээтэй хоолны өрөөгөөр тэд орсны дараа унтлагын өрөөнд орлоо. Бүдэг гэрэлтэй тэр өрөөнд хоёр ор зэрэгцүүлэн тавьсан үзэгдэж бүх тавилга нь тэнд хамгийн  гоё чамин  байхад чиглэгджээ. Өөр ч байх ёсгүй юм. Андрей Андреич өрөөнүүдээр Надяг дагуулан явахдаа үргэлж түүний бүсэлхийгээр  таварсээр байсан нь өөрөө буруутай, арчаагүй юм шиг Надяд  санагдан эдгээр бүх өрөө тасалгаа, ор түшлэгтэй зөөлөн сандлыг үзэн ядаж шалдан авхай түүнийг бухимдуулна. Андрей Андреичид хайр сэтгэлгүй болсон юмуу эсвэл түүнд хэзээ ч дурлаж байгаагүй гэдэг нь түүнд бүр тодорхой болжээ. Гэвч үүнийгээ  хэнд яаж хэлэхийгээ өдөр шөнөгүй бодовч тэр ойлгоогүй, ойлгож ч чадахгүй байлаа… Андрей Андреич түүний бүсэлхийгээр тэврээд энхрий дотно үг хэлэн энэ байшингийн өрөөнүүдээр явж байхдаа үнэхээр их зол жаргалтай болж энэ бүхэн нь гэнэн,  тэнэг, тэсвэрлэхийн аргагүй булай  хэрэг гэж Надя үзэж бүсэлхийгээр нь тэвэрч яваа Андрей Андрейчийн гар хүйтэн хатуу дөнгө шиг санагдана. Тэр бүсгүй зугтах, цурхиран уйлах юмуу цонхоор үсрэхэд ч бэлхэн байв. Андрей Андреич түүнийг усанд ордог өрөөнд дагуулан авчраад хананд суулгасан гоожуурт гараа хүргэмэгц гэнэт ус гоожиход:

  • За ямар байна даа? Таазан дээр зуун хувингийн багтаамжтай сав суулгасан юм, ингээд чи бид хоёр устай болж байгаа нь энэ гэж Андрей Андреич инээмсэглэн хэлэв.

 

Тэр µоёр хашаан дундуур явж гудамжинд гараад хөлсний тэргэнд суув. Харанхуй хар тоос дэгдэн босч юу юугүй бороо ормоор янзтай боллоо. Андрей Андреич тоосонд  нүдээ аньснаа:

  • Чи даараагүй биз? Гэж асуухад бүсгүй дуугарсангүй.

 

1 Оройгоороо өргөн  бортого хэлбэртэй өндөр малгайг Оросын  үнэн алдарт шашны санваартан хүнд хүндэт шагнал болгон шагнадаг байжээ. (Орч)

 

– Намайг юу ч хийдэггүй гэж өчигдөр Саша зэмлэснийг чи санаж  байна уу? гэж залуу асуугаад жаахан дуугүй байснаа, -Яая, гэхэв түүний хэлдэг яриагүй зөв. Би юу ч хийдэггүй, хийж ч чаддаггүй. Яагаад ийм байна вэ, хайрт минь? Хэзээ нэгэн цагт малгайдаа таних тэмдэг хадаад алба хаахаар явна гэсэн бодолтой яагаад эвлэрч болшгүй санагддаг юм бэ? Өмгөөлөгч, латин хэлний багш юмуу, нутгийн захиргааны гишүүдийг   харах бүрд надад яагаад эвгүй байдаг юм бэ? Эх болсон Орос орон минь, зугаа цэнгэл хөөцөлдсөн ашиг тусгүй хичнээн хүнийг  тэтгэн тэжээнэм бэ? Зовлонд нэрвэгдсэн эх орон минь, над шиг хүн чамд хичнээн олон  байна вэ! Гэж хэллээ.

 

Тэр  өөрийн юу ч хийдэггүйгээ дүгнэхдээ энэ бол цаг үеийн онцлог гэлээ.

  • Гэрлэснийхээ дараа хөдөө гарч тэнд ажил хийцгээе. Бид гол горхи, цэцэрлэг бүхий бага шиг газар өөрсөндөө худалдаж аваад ажил хөдөлмөр хийж амьдралыг ажиглаж үзэх болно… Энэ бол хичнээн сайхан гэж санана хэмээн Андрей Андреич үргэлжлүүлэн ярив.

 

Түүнийг бүрх малгайгаа авахад үс нь салхинд хийсэхийг харсан Надя “Бурхан минь, гэртээ л харих юмсан” гэж бодов. Гэртээ ¡араг тулж очоод тэд Андрей  эцгийг гүйцвэл баярласан Андрей Андреич бүрх малгайгаараа даллаад:

  • Аав минь явж байна. Би аавдаа их хайртай, сайн хөгшин байгаа юм гэж хэлээд тэрэгчинд хөлс төлөв.

 

Оройжин зочид цуварч тэдэнтэй наргиж инээж,  хөгжимдөх, хийл хөгжим сонсох, аар саар яриа чагнах, зөвхөн л хуримын тухай ярилцах ёстойг Надя санаж гэртээ уур уцаартай, сэтгэл түвшингүй буцаж иржээ. Зочдын дэргэд ямагт ихэмсэг дүртэй байдаг эмээ ээж ганган чамин торгон даашинзаа өмсөөд халуун тогооны дэргэд сууж байлаа. Лам багш Андрей зальтайгаар инээмсэглэн орж ирээд:

  • Таны эрүүл саруул байгаад сэтгэл хангалуун байна гэж эмээ ээжид хэлсэн нь наргиан тоглоом хийж байна уу, үнэнээсээ хэлж байна уу гэдгийг  мэдэх аргагүй эжээ.

 

IV

 

Цонх, дээврийг салхи балбаж пийшингийн яндангаар салхин гаслантайяа исгэрэн  шуугина. Шөнийн   нэг цаг болж байгаа  ажээ. Гэрт бүгд хэвтэцгээсэн боловч хэн ч унтаагүй ажээ. Доод  давхарт хийл  хөгжмөөр тоглож байгааг Надя сонсч байлаа. Ямар нэгэн огцом шуугиан гарсан нь цонхны гаднах хаалт унасан бололтой. Тэрхэн зуур Нина Ивановна  лаа барьсаар дан цамцтай орж ирээд:

  • Надя минь, юу дуугарав? Гэж асуув.

 

Үсээ ганц сүлжээд эмээнгүй инээмсэглэж байгаа ээж нь энэ салхитай шөнө урьд урьдаасаа хижээл, ганган хээнцэр биш, атигар намхан болсо юм шиг санагдана. Саяхан  болтол Надя ээжийгээ ер бишийн хүн гэж бодож түүний хэлсэн бүгдийг бахдан сонсдог байснаа санавч одоо түүний хэлснээс сэтгэлд юу ч үлдсэнгүй. Ээжийн н¼ хэлж ярьж байсан бүхэн тийм ялихгүй юм байжээ.

Пийшинд сүрхий чимээ гарч “Ээ бурхан минь!” гэж хашгирах  ч сонсогдов. Надя орон дээрээ сууж үснээсээ зууран цурхиран уйлж:

  • Миний яаж байгааг ээж минь та мэддэг ч болоосой! Намайг явуулж өгөөч гэж танаас мөргөн сөгдөн  гуйж байна гэж хэлбэл Нина Ивановна эс ойлгон орон дээр суугаад:
  • Хаашаа? Хаашаа явах гэж? Хэмээн асуув.

 

Надя юу ч хэлж чадахгүй удаан уйлсны дараа:

 

  • Намайг энэ хотоос явахыг зөвшөөрөөч! Хурим  хийх ёсгүй, хийх ч үгүй гэдгийг ойлгооч! Би тэр хүнд хайр сэтгэлгүй… Түүний тухай ярьж ч чадахгүй байна гэж хэллээ.
  • Хайрт охин минь, яалаа гэж. Чи тайвшир. Чиний сэтгэл үймрээд ингэж байгаа хэрэг. Гайгүй, ийм байдаг юм. Чи Андрейтэй маргалдсан бололтой. Хайр сэтгэлтэй улс хэрлэдсэн ч тайвширдаг ёс бий гэж үнэнхүү их айсан Нина Ивановна яаран сандран өгүүлэв. Надя улам ихээр цурхиран орилж:
  • Ээж минь, та гараад өгч үзээч! Гэж хэлэхэд Иван Ивановна чимээгүй байснаа:
  • Чиний хүүхэд, бяцхан охин байсан чинь аль хэзээний өнгөрөөд одоо сүйт бүсгүй болсон үү дээ. Байгальд бодисын солилцоо дандаа болж байдаг юм. Чи өөрөө эх хүн, бүр эмээ ээж болоод миний охин шиг дураараа охинтой болно гэдгийг чи анзаарахгүй байна гэж хэлэхэд:
  • Хайрт ээж минь, та ухаантай хэр нь тун ч их аз жаргалгүй хүн шүү дээ. Тэгээд яах гэж ийм дүлий балай юм ярина вэ? Бурхан минь, яах гэж тэр вэ? Гэж Надя хариулав.

 

Нина Ивановна ямар нэгэн юм хэлэх гэсэн боловч юу ч хэлж чадалгүй ихэр татан уйлсаар өрөө рүүгээ явжээ. Пийшинд дахин чимээ  гарч  нэг л аймшигтай болоход Надя орноос ухасхийн босч ээж рүүгээ гүйж очлоо. Уйлж хайлсан Нина И¢ановна цэнхэр хөнжил нөмрөөд гартаа ном барин орон дээр хэвтэж байлаа.

  • Ээж минь, миний хэлж байгааг сайн сонсоод бодож ухаарахыг танаас гуйж байна. Бидний амьдрал ямар гутамшигтай байгааг бодоод үзээч. Миний ухаан тэлж бүгдийг  ухаарч байна. Таны Андрей Андреич ямар хүн бэ? Ээжээ, тэр чинь ухаан муутай хүн шүү дэ½. Бурхан өршөөг! Тэр чинь тэнэг хүн гэдгийг ойлгооч ! Нина Ивановна түргэн өндийж суугаад:
  • Чи, чиний эмээ та хоёр намайг тамлаж гүйцлээ гэж ихэр татан уйлангуут өгүүлж –Би амьдрахыг  хүсч байна! Гэж давтан өгүүлээд нударгаараа цээж рүүгээ хоёр гурав дахин дэлдэснээ: – Намайг эрх чөлөөтэй  болгож өгөөч! Би хөгшрөөгүй болохоор  амьдрахыг хүсч байна, та нар намайг чавганц болгож  бүр гүйцлээ гэж хэлээд гуниглан уйлж хөнжилдөө атиран хөрвөж хэвтэх нь арчаагүй, тэнэг, өчүүхэн амьтан  мэт харагдана.

 

Надя өрөөндөө очиж хувцсаа өмсөөд цонхны дэргэд өглөө болохыг хүлээн суулаа. Надяг  шөнөжингөө бодолд дарагдан сууж байхад хэн нэгэн хүн хашаан дотор цонхны хаалтыг тоншин  исгэрч байлаа.

Шөнө  цэцэрлэг доторхи бүх алим, чавганы хөгшин мод салхинд цохиулан уначихаж гэж эмээ ээж өглөөгүүр харамсан өгүүлжээ. Тэнгэр бүрхэг байсан нь гэрэл  асаамаар ч юм шиг. Хүн бүгд хүйтэн байна гэцгээж  бороо цонхыг балбасаар байлаа. Цай уусны дараа Надя, Сашагийн өрөөнд ®рж нэг ч үг хэлэлгүйгээр түшлэгтэй зөөлөн сандлын  дэргэд булан¤ сөхрөн суугаад гараараа нүүрээ таглахад Саша:

  • žу болов? Гэж асуув.
  • Горьгүй нь…“рьд өмнө энд би амьдарч болоод байснаа огт ойлгохгүй байан. Сүй тавьсан хүнийг, өөрийг, бас хий хоосон утга учиргүй энэ амьдралыг..би үзэн ядаж байна гэж Надягийн хэлэхэд юу болсныг сайн мэдээгүй Саша:
  • За, энэ ч яахав… Тэгээд … гэвэл Надя үргэлжлүүлэн:
  • Энэ амьдрал намайг залхааж гүйцлээ. Би энд ганц ч хонож чадашгүй нь. Маргааш би эндээс явна. Бурхан өршөөг, та намайг дагуулаад яваач! Гэв.

 

Саша, Надя руу гайхан   харж байснаа эцэст нь учрыг олж хүүхэд шиг баярлаад баярласнаас болж бүжиг хийж байгаа аятай гараараа даллан шаахайгаараа гэзэр дэвслэн:

  • Гайхалтай байна! Ямар сайн хэрэг вэ! Гээд гараараа хооронд нь үрчив.

 

Тэр хүн хязгааргүй чухаг ямар нэгэн зүйлийг өөрт нь одоохон хэлэх биз гэж Надя хүлээн илбэдүүлсэн юм шиг дүрлэгэр том нүдээ үл цавчин Сашаг  харж байлаа. Тэр хараахан юу ч хэлээгүй байгаа боловч охины өмнө урьд нь түүний мэддэггүй байсан ямар нэгэн шинэ дардан зам зурайж байгаа юм шиг үхэлд ч атугай хамаагүй бэлтгэн Сашаг харсаар байна.

  • Би маргааш явна. Та нар цөмөөрөө өртөөн дээр намайг үдэж гаргахаар очоорой… Таны ачааг би  чемодандаа хийгээд танд билет авчихъя. Гурав дахь хонхны үеэр вагонд ороорой, тэгээд л бид явчихна. Хадтай хамт Москвад очоод та цааш Петербург рүү явах болно. Таны паспорт чинь бий юу? Гэв.
  • Бий, бий.
  • Танд харамсч харуусах юм байхгүй гэдгийг танд тангараглая. Та явж суралцах болно. Цааш нь таны хувь заяа мэдэх хэрэг. Амьдралынхаа замыг гартаа оруулаад авахаар бүх юм өөрчлөгдөх болно. Амьдралынхаа замыг гартаа оруулж аваµ нь хамгийн чухал зүйл, бусад нь хамаагүй. Ингээд та маргааш явах болж байх шив дээ? Гэж Саша сэтгэл бадрангуй өгүүлжээ.
  • Тэгэлгүй яахав.

 

Надягийн зүрх догдлон хэзээ хэзээнээс илүү сэтгэл үймрэн яван явтлаа догдлон шаналах юм шиг санагдсан авч дөнгөж дээш гарч өрөөндөө очиж  орондоо орж хэвтмэгц үдэш болтол уйлсэн хэр нь инээмсэглэсэн царайтай бөх гэгчийн утсан байжээ.

 

V

 

Хөлсний тэргэнд хүн явуулжээ. Надя бүрх малгайгаа, пальтогоо өмсчихөөд ээжийгээ, бас өөрийн юм бүхнээ дахин харж авах гэж дээш гарлаа. Өрөөнд одоохондоо хэр дулаахан хэвээр байгаа орныхоо дэргэд Надя зогсч сайн гэгчийн харж аваад ээж рүүгээ очив. Нина Ивановна унтаж байсан болохоор өрөөнд чимээ аниргүй ажээ. Надя ээжийгээ үнсч, үсий нь  засан хоёр гурван минут зогссоноо яаран доош буув.

Гадаа ширүүн бороо орж байлаа. Довжооны дэргэд шал норсон бүрхүүлтэй тэрэг зогсоно. Зарцыг чемодан тавилж эхлэхэд  эээ ээж нь:

  • Надя минь зэрэгцэж суух зай алга даа. Тэнгэр ийм муухай байхад гаргаж өгнө гэдэг мөн дураа. Гэртээ үлддэг ч болоосой. Энэ борооны цутгаж байгааг! Гэж үглэв.

 

Надя ямар нэгэн юм хэлмээр  байсан боловч чадсангүй. Тэгээд Саша Надяг суулгаж  нөмөрдөг зузаан алчуураар хөлий нь хучиж өөрөө зэрэгцэн суулаа.

  • Өлзий оршиг! Бурхан өршөөг! Саша чи Москвагаас бидэнд захидал бичиж байгаарай! гэж эмээ ээж үүдний довжоон дээрээс хашгирав.
  • За, за. Эмээ минь сайн ууж байгаарай!
  • Тэнгэр бурхан чамайг тэтгэж байг!
  • Энэ тэнгэрийн байж байгааг хараач гэж Саша хэлэв.

 

Надя уйлж эхлэв. Явна гэж ер итгээгүй байснаа эмээ ээжтэй салах ёс гүйцэтгэн ээжийгээ харснаас хойш гарцаагүй явна гэдэг нь түүнд одоо тодорхой болжээ. Хот минь баяртай! Андрей, түүний эцэг, шинэ байр, ваарны дэргэдэх шалдан авхай §эргийг Надя  гэнэт дурсан санасан боловч, тэдгээр нь түүнийг айлган зовоосонгүй, харин аар саар гэнэн зүйл шиг санагдан сэтгэлд нь эзлэх байргүй болсоор байв. Вагонд сууж галт тэрэг хөдлөхөд тийм их чухал юм шиг байсан өнгөрсөн явдлууд өчүүхэн  бөөрөнхий юм болж хувираад одоо хүртэл огт ажиглагдаагүй байсан асар их ирээдүй тэдгээрийн орыг эзэлжээ. Бороо вагоны цонхыг балбаж зөвхөн ногоон тал үзэгдэн цахилгаан утасны багана дээр сууж буй шувууд жирэлзэн өнгөрөх ажээ. Дээр үед сул тариачин болохоор зулбах гэж нэрлэгдэж байсны адилаар дур зоргоороо суралцахаар явж байна гэж санангуут баяр хөөр Надягийн бүх биеийг эзэмдэж ирэхэд бүсгүй инээж, уйлж, мөргөж явахад Саша инээмсэглэн:

  • Зүгээр, зүгээр гэж хэллээ.

 

VI

 

 

Намар, өвөл ээлжлэн өнгөрлөө. Надя өдөр бүр ээж, эмээ ээжээ үгүйлэн санаж Сашагийн тухай бодно. Гэрээс дулаан дотно үгтэй захидлууд ирж болж өнгөрсөн бүхнийг уучилсан буюу мартсан юм шиг байв. Тавдугаар сард шалгалтаа өгсний дараа эрүүл саруул, баяр хөөртэй Надя гэртээ харих замдаа Сашатай уулзахын тул Москвад түр саатжээ. Саша яг ноднин зуных шигээ сахал нь ургасан, үс нь сэгсийсэн, царай зүс нь дорой шаналангуй болж баахан өтөлж  турсны дээр  үргэлж ханилгах ажээ. Яагаад ч юм бэ, тэр хүн Надяд их царай дарсан бүдүүлэг, байдалтай  харагджээ.

  • Ээ бурхан минь, хонгор хөөрхөн Надя минь хүрээд ирлээ гэж тэр баясгалантайгаар инээмсэглэн хэллээ.

 

Амьсгаа авах аргагүй тамхины утаа, будаг шунхны үнэр ханхалсан чулуун барын хэвлэлийн газар тэр хоёр сууж байгаад тамхи татаж энд тэндгүй нулимсан Сашагийн өрөөнд иржээ. Ширээн дээр нэгэнт  хөрсөн халуун тогооны дэргэд хар цаастай хагархай таваг, ширээн дээр ч, шалан дээр ч өдий төдий  үхсэн яваа хэвтэнэ. Тохижилт хээнцэрлэлийг Саша бүрэн огоор чхувийн амьдралаа хааш яйш зохиож хамгийн ерийн  байдлаар аж төрж байгаа ажээ. Хэрэв түүнтэй хувийн аз жаргал, хайр дурлалын тухай яривал тэр юу ч ойлгохгүй, зөвхөн л инээж байсан билээ.

  • Зүгээр, бүх юм ёсоороо болсон. Ээж намар Петербург над руу ирээд эмээ ээж уурлаагүй, харин миний өрөөнд орж  загалмайлдаг л гэж ярьсан хэмээн Надя яаран өгүүлэв.

 

Саша баяр баясгалантай харж байсан авч ханиалган хахирган дуугаар ярьж байсныг үзсэн Надя энэ хүн  үнэхээр айхавтар өвдсөн юмуу, ер нь иймэрхүү харагдаж байгаа харэг үү гэдгийг ойлгосонгүй. Тэгээд:

  • Хайрт Саша минь, та өвдсөн байна шүү дээ гэж Надягийн хэлэхэд:
  • Гайгүй, тийм ч сүрхий өвдөөгүй гэж Саша өгүүлэв.
  • Ээ бурхан минь, хонгор Саша минь яагаад та эмнүүлэхгүй, яагаад та эрүүл мэндээ хайхардаггүй юм бэ? Гэж Надя сэтгэл зовон асуугаад  нүдэн дээгүүр нь нулимс гүйлгэнэв. Хүүхэд ахуй үе шиг нь одоо бүр түүнээс холдож одсон Андрей Андреич ваарны  дэргэдэх шалдан авхай, бүх өнгөрсөн явдал яагаад ч юм бэ, түүний сэтгэл тод зурайж ирлээ. Саша ноднин жилийнх шигээ тийм сонирхол татахааргүй, тийм соёлжингу© биш байсанд Надягийн сэтгэл гонсойн уйлж:
  • Саша минь, та их ноцтой өвдсөн байна. Таныг ийм цонхигор туранхай байлгахгүйн тул юу хийхээ би мэдэхгүй байна. Би танд үнэхээр их талархаж явдаг шүү дээ Миний тусын тулд хичнээн их юм хийснээ та өөрөө төсөөлж чадахгүй шүү дээ. Чухамдаа та бол одоо миний хамгийн ойр дотнын хүн шүү дээ гэж хэллээ.

Тэр хоёр зөндөө ярилцан суужээ. Надягийн Петербург өвөлжсөнөөс хойш одоо Сашагийн хэл яриа, инээх ханиахаас эхлэн ер нь бүх биеэс нь ямар нэгэн үеэ өнгөрөөсөн, хуучин гандсан, магадгүй бүр булшлагдаж гүйцсэн юм ханхалж байлаа.

  • Би нөгөөдрөөс Ижил мөрөн рүү, дараа нь айраг уухаар явна. Айраг уугаад үзмээр байна. Надтай хамт нэг нөхөр мөөнь авгайтайгаа явна. Тэр бүсгүй гайхалтай хүн байгаа юм. Амьдралынх нь замыг гарт атгуулахын тул би түүнийг байдаг чадлаараа ятгаж байгаа юм гэж Саша ярилаа.

 

Тэр хоёр баахан ярьж аваад галт тэрэгний өртөө рүү явлаа. Саша түүнийг цай, алимаар дайлжээ. Галт тэрэг хөдлөхөд Саша инээмсэглэн алчуураар даллаж байлаа. Түүний алхаа гишгээнээс ажигласан л өвчин эмгэгтэй тэр хүн удаан амьд явамгүй үзэгдэнэ.

Надя  үдийн хэрд өөрийн хотдоо иржээ. Тэднийг өртөөнөөс гэр рүүгээ явж байхад гудам өргөн, байшингууд намхан болсон юм шиг санагдан, хүн бараг үзэгдсэнгүй, хүрэн пальтой,  өмссөн хөгжим хөтлөгч ганц герман хүн л тааралджээ. Бүх байшин тоосонд дарагдсан ажээ. Бүр өтөлж хөгширсэн бүдүүн тарган эм½э ээж нь Надяг тэвэрч аваад мөрөнд нүүрээ нааж салж чадахгүй удаан уйлжээ. Нина Ивановна сүрхий өтлөн  турж доройтсон боловч урьдын шигээ х³руунд нь алмаас чулуу гялалзсаар ажээ. Түүний бүх бие чичрэн:

  • Хайрт охин минь! Хайрт охин минь! Гэж дуу алдана.

 

Дараа нь бүгдээрээ сууж чимээгүй уйллаа. Нийгэмд эзлэх байргүй,  урьдын нэр хүнд алга бол зочдыг урин цуглуулах эрхгүй болж урьдын бүх юм  гэрэлтгүй алдагдсаныг эмээ ээж, ээж хоёр нь мэдэж байгаа нь тодорхой ажээ. Элбэг дэлбэг, хөнгөн хуудмаг амьдралаасаа хагацдагтай энэ бүхэн яг адил ажээ.

Надя дээшээ гарч өөрийн ор, энгийн цагаан хөшигтэй цонх, нар гийсэн баяр баясгалантай дуу шуугиантай цэцэрлэгээ цонхоор харан ширээгээ илснээ сууж юм бодлоо. Үдийн хоолоо Надя тухтайхан идэж амттай том том чавга бүхий цай уусан хэр нь ямар нэгэн юм дутагдаад өрөөнүүд хоосон юм шиг, тааз нь намхан юм шиг санагдсаар байлаа. Үдэш унтахаар хэвтэж хучилгаар хучихад энэ дулаан зөөлөн  орон дээр яагаад ч юм бэ их л  инээдэмтэй  мэт санагдана.

Нина Ивановна орж ирээд гэм буруутай хүний байдлаар ийш тийш харан чимээгүй сууж байснаа:

  • Надя минь, ямар байна? Чииний сэтгэл их хангалуун байгаа биз? Гэж асуув.
  • Хангалуун байнаа, ээж минь.

 

Нина Ивановна босч Надяг, бас цонх руу харж  загалмайлснаа

  • Намайг шүтлэгтэй болсныг чи харж байгаа биз. Би одоо гүн ухаан судалж дандаа юм боддог болсон. Олон юм одоо надад цэлмэгөдөр шиг тодорхой болж байна. Давын өмнө бүх амьдралыг давхар давхар бодож л  өнгөрөөх хэрэгтэй гэж би бодож байна  гэв.
  • Эмээ ээжийн бие ер нь ямар байна вэ?
  • Гайгүй юм шиг байна. Чамайг Сашатай явчихаад дараа нь чамаас цахилгаан утас ирэхэд уншингуут ухаан алдаж уначихаад гурав хоног хэвтсэн, тэгээд дандаа бурханд мөргөж уйлдаг болсон. Одоо ч гэйгүй л байна гэж өгүүлээд өрөөн дотуур явлаа.

 

Манаач харангаа тоншссор байв.

  • Давын өмнө амьдралыг давхар давхар бодож, өөрөөр хэлбэл ухамсрын амьдрал маань ертөнцийн долоон өнгө шиг хамгийн эгэл махбодод хуваагдаж, тэр махбод бүрийг тус тусад нь судалж байгаасай гэж бодох юм хэмээн  Нина Ивановна хэлэв.

 

Тэгээд Нина Ивановна юу юу ярьсан, хэзээ гарсныг Надя сонссонгүй унтаад өгчээ.

Тавдугаар сар дуусч зурагдугаар сар гарчээ. Надя гэр орондоо даслаа. Эмээ ээж гүнээр шүүрс алдан халуун тогоотой ноцолдоно. Нина Ивановна үдшийн цагаар өөрийн гүн ухааныг сурталдана. Тэр бүсгүй энэ гэрт гаднын  хүн шиг сууж арав хорин мөнгөний хэрэгцээ гарсан ч эмээ ээжээс гуйна. Байшин ялаагаар дүүрч өрөөний тааз улам намхан болсон мэт санагдана. Андрей лам, бас Андрей Андреичтэй тааралдахаас  эмээж эмээ ээж, Нина Ивановна хоёр гадагш  бараг үл гарна. Надя цэцэрлэг, гудамжаар явж өнгө алдсан хашаа айшинг харахад энэ хотод бүх юм нь хуучирч үеэ өнгөрөөн бүх юм ямар нэгэн шинэ залуу зүйлийг хүлээж байгаа юм шиг үзэгдэнэ. Аяа, хувь заяагаа зоригтой шулуун харж өөрийгөө бүрэн эрхтэй гэж ухамсарлан баяр  баясгалантай, эрх чөлөөтэй болох тэр шинэ, тодорхой амьдрал түргэн ирээсэй! Тийм амьдрал тэр орой ч гэсэн заавал ирнэ! Дөрвөн зарц газар доорхи давхрын ганц бохирб алиар өрөөнд амь зуухаас өөр аргагүй тийм байдлаар бариулсан эмээ ээжийн энэ байшингаас ул мөр үлдэхгүй болж түүнийг мартан, дурсахгүй  байх цаг ирэхдээ ирнэ шүү дээ. Хөрш айлын хүүхдүүд л Надягийн инээдийг хүргэнэ. Надяг цэцэрлэг дотор зугаалан явж байхад тэд нар хашаа тогшин шоолон хөхрөлдөж:

  • Сүйт хүүхнийг хараач! Сүйт хүүхнийг хараач! Гэж даажигнана.

 

Саратов хотоос Сашагийн бичсэн захидал иржээ. Таталган бичсэн захидалдаа тэр Ижил мөрнөөр  сайхан аялсан боловч Саратовт жаахан өвдөж хоолой сөөж эмнэлэгт хэвтээд хоёр долоо хоног болж байгаа  тухайгаа бичжээ. Үүний цаад учрыг Надя олйгож бараг итгэж байсан урьдчилсан таавар түүнийг эзэмдсэн боловч Сашагийн тухай тэр урьдчилсан таавар бодол урьдынх шиг түүний сэтгэлийг хөдөлгөхгүй байгаа нь түүнд эвгүй байжээ. Надя амьдралын мөрөөдөлд автагдан Петербург рүү явахыг туйлгүй хүсч, Сашатай танилцсан нь их дотно санагдавч аль хэдийнээ улиран  өнгөрсөн зүйл болжээ. Надя шөнөжин унтсангүй, өглөөгүүр цонхны дэргэд  чимээ чагнан сууж байтал дор эмээ ээж бачимдсан дуугаар ямар нэгэн юм түргэн түргэн асууж байсны дараа хэн нэгэн хүний  уйлах сонсогдов… Надяг доош буухад уйлсан царайтай эмээ ээж буланд мөргөн залбирч байв. Ширээн дээр цахилгаан утас хэвтэнэ.

Эмээ ээж, Нина Ивановна хоёр гашуудлын ёс хийгэхээр сүм рүү явж Надя юм бодон өрөөнүүдээр баахан явлаа. Сашагийн хүсч байснаар тэр амьдралынхаа замыг гартаа оруулж авсан, энд бол ямар ч хэрэггүй гаднын ганцаардсан хүн, ½нд байгаа юм бүхэн түүнд хэрэггүй, урьд өмнийн бүх юм түүнээс тарсан  холдож шатаад урьд өмнийн бүх юм түүнээс тасран холдож  шатаад үнс нь салхинд хийссэн юм шиг алга болсныг Надя сайн ухаарчээ. Тэр Сашагийн өрөөнд ороод нэлээд зогсжээ.

“Хайрт нөхөр Саша минь, баяртай!”. Надягийн өмнө  саруул амьдрал дүрслэгдэн нууц юмаар дүүрэн, тодорхойгүй тэр амьдрал түүний анхааарлыг татан, даллаж байна.

Тэгээд дээш гарч юм хумаа янзлаад, маргааш өглөө нь өөрсдийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэж бүрмөсөн явна гаж бодсончилон цог жавхлантайгаар хотыг орхин явж билээ.