Түүх, Хуучны баримт

БОГД ХАН УУЛЫН АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН ХАН УУЛЫН ХОШУУНЫ НУТГИЙН ЗУРАГ

Бүтээсэн он: 1930 [1907]
Хэл: Монгол
Хэлбэр: Дэлгэмэл
Материал: Орос даавуу, шороон будаг, бийр
Хуудасны тоо: 1
Хэмжээ 130 см х 145 см
Богд хан уулын аймгийн Зүүнбүрэн хан уулын хошууны нутгийн зураг
Монголчуудын газрын зураг бүтээх уламжлалт аргын дагуу бүтээжээ. Тус хошуу нь 1691-1911 онд Халхын хойд замын дундад зүүн адгийн хошуу, 1911-1923 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ засгийн хошуу, 1923-1931 он хүртэл Богд хан уулын аймгийн Зүүнбүрэн хан уулын хошуу гэгдэж байгаад 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Жавхлант, Шаамар, Мандал, Сайхан сумдын нутаг болжээ.
“Үндэсний бичиг соёлын өв” /2018/ номын 102 дугаар хуудаснаас.

Эх сурвалж: https://www.facebook.com/National.Library.of.Mongolia