Зүйр цэцэн үгс

Монгол ардын зүйр цэцэн үгс – Г

Гавал хагаравч малгай дотроо

Гар хугаравч ханцуй дотроо

Гадагшаа явах хүн амаа хичээ

Гэрт үлдэх хүн галаа хичээ

Гаднаа гяланцаг

Дотроо паланцаг

Гаднаа аргалгүй

Гандаа усгүй

Гаднах нь гэртээ ороогүй

Гэртэх нь гэдсэндээ ороогүй

Газар хатуу

Тэнгэр хол

Газраа барсан хүн

Гангаа барсан хэт биш

Галаас зугтаж

Усанд унах

Гай газар доороос

Галзуу салхин доороос

Галуу явбал дуутай

Хүн явбал нэртэй

Галуу дуурайж

Хэрээ хөлөө хөлдөөх

Галы нь түлж

Морий нь унуулах

Ган болоход булгийн сайн мэдэгдэх

Гай болоход нөхрийн сайн танигдах

Ган, төмөр боловч

Галын аяыг дагана

Ганга, мөрөн боловч

Газрын аяыг дагана

Ганган хүнд

Гархи нэмэр

Ганган хүний үхэл

Хавар намар хоёрт

Ганц дээлт барилдаач

Ганц морьт уралдаач

Ганц мод гал болохгүй

Ганц хүн айл болохгүй

Гар бариад

Бугуй барих