Зүйр цэцэн үгс

Монгол ардын зүйр цэцэн үгс – Я үсэг

Яаравч бүү явган суу
Ядравч бүү ташуураа тул

Яарвал даарах
Ядарвал өлсөх

Яарсан хүн
Ямаа тэжээ

Явж байвал явдал бүтнэ
Хэлж байвал хэрэг бүтнэ

Явсан хүн яс зууна
Хэвтсэн хүн хээл алдана

Ядуу хүнд ноён олон
Явган хүнд даваа олон

Ялихгүй юм
Ямааны гарзтай

Ялихгүй зусар
Баяжихад садаа

Ямаа туйлаад янгиа эвдэхгүй
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй

Ямар ч юм түргэн дээр
Ямааны мах халуун дээр

Ямаа ямбалж
Ясгүй хоцрох

Ярихаар яв
Хэлэхээр хий

Яртай модны
Яран дундуур
Ярдаг хүний
Шилэн дундуур

Ясны хугархай
Махны тасархай

Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэн үгс.-УБ.,[1987]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *