Өөрийгөө хөгжүүлэхХарилцаа

Шинээр бизнеэс эрхлэгчдийн гаргадаг нийтлэг алдаанууд

Ихэнх хүмүүсийн хувьд бизнес эрхэлж эхлэх нь амжилтад хүрэх боломжууд даллан дуудаж шинэ шинэ ажилд хүчээ сорих эрмэлзэл дүүрэн үе байдаг. Энэ нь бас олон олон алдаа хийх үе юм.

Аж ахуй эрхлэгчдийн анх ажлаа эхэлж байх үедээ гаргадаг олон алдаануудаас зайлсхийж болно. Иймэрхүү алдаануудыг тойрч гарах шилдэг аргуудын нэг нь үйл ажиллагаа нь жигдэрсэн бизнесийн эзэдтэй ярилцаж туршлага судлах явдал мөн. Та хуулийн зөвлөх юмуу нягтлан бодогчдоо холбогдох туршлага бүхий бизнес эрхлэгчдийн туршлагаас судлах, худалдааны холбоодын уулзалт хурлуудад оролцож ижил салбарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүстэй санал бодлоо солилцож зөвшилцөх үүрэг өгч болно.

Хэчнээн ч их судалгаа бэлтгэл хийсэн бизнес эхэлж байгаагийн хувьд та алдаа зайлшгүй гаргах боловч энд дурдсан нийтлэг алдаануудыг анхааралдаа авбал заримыг нь тойрон гарах боломжтой.

Тэдгээрийн тоонд доорх нийтлэг алдаанууд багтана:

Бүртгүүлэх гэж хэт яарах

Бизнес эрхэлж эхлэхэд хийх хамгийн эхний алхам нь аж ахуйн нэгжээр улсын бүртгэлийн газар бүртгүүлэх явдал гэж олон хүн боддог. Олон бизнесийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлэх нь зайлшгүй хийвэл зохих алхам мөн боловч эцсийн шийдвэрээ гаргахаас өмнө өөрийн бизнес санаагаа бүрэн боловсортол хүлээх хэрэгтэй. Учир нь таны бизнесийн гол чиглэл, түүнийгээ дагаад аж ахуйн тань нэр үйл ажиллагаа явуулж эхлэх эхний хэдэн сард өөрчлөгдөх магадлал их байдаг.

Зах зээлээ судлахгүй байх

Аж ахуйн үйл ажиллагааг эхлүүлэхэд зорилтот зах зээл дээр таны бараа борлогдох эсэхийг тодорхойлох нь чухал гэдгийг анхаарахгүй байх нь олонтаа. Энэ асуултын хариуг олох хамгийн зөв арга бол худалдан авагчдаас өөрсдөөс нь асуух явдал юм. Аль болох олон боломжит худалдан авагчтай уулзаж ярилцахыг хичээ. Тавих асуултын тань тоонд: Та манай бараа буюу үйлчилгээг худалдаж авах уу? Та энэ бараа үйлчилгээг хаанаас авдаг вэ? Та үүнд ямар үнэ төлөх вэ? Таньд одоогийн нийлүүлэгчийн тань юу нь тааллагддаг/таалагддаггүй вэ? Танд ийм бараа буюу үйлчилгээ хэрэгтэй болоход та хаанаас хайх вэ? зэрэг асуултууд орно.

Хуулийн зөвлөхийн үйлчилгээнд хэт дулдуйдах

Хуулийн зөвлөхийн цагийн хөлс богинохон хугацааны дотор нэмэгдэнэ, будаг нь ханхалсан шинэ бизнесмэн зөвлөхийн анхны нэхэмжлэлийг аваад хүнд цохилтод орох нь олонтаа байдаг. Шинэ бизнес эхэлж байхдаа хуулийн зөвлөхийн үйлчилгээг бизнесийнхээ бүх чиглэлээр баримт бичгийн төсөл боловсруулахдаа ашиглах хандлага байдаг. Бизнес эрхлэгчид өөрөө судлагаа хийж сурсаныхаа дараа өөрсдөө бичиг баримтын төслөө боловсруулж, зөвхөн түүнийгээ сайжруулахын тулд хуулийн зөвлөхөөс асууж лавладаг.

Офистой болох, тавилгажуулах, өрөөний засал чимэглэд хэт их мөнгө зарах

Олон хүнд тохилог сайхан өрөө, маш сайн комьютертай бол бизнесийн эрхэлж буй хүний мөрөөдөл биелэж байна гэж санагддаг. Танд бахархах сэтгэл төрүүлж буй тэр офисыг бүрдүүлэх нь бизнес эхэлж байгаагийн баяр хөөрийг авчирдаг ч өндөр үнэтэй элдэв зүйлийн тэр цуглуулга таны эрхэлж буй бизнес хөл дээрээ босохоосоо өмнө арчигдахад хүргэж болох юм.

Эх сурвалж: http://mongolia.smetoolkit.org/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *