Домог, Тууль, БусадТүүх, Хуучны баримт

ЖАРГАЛ ИХТЭЙ АЛТАЙ*

Гурван зүгтэй сантай
Гурвалжин их алтай
Гурвууланг минь өсгөсөн
Жаргал ихтэй алтай

Дөрвөн зүгтэй сантай
Дөрвөлжин их алтай
Дөрвүүлэнг минь өсгөсөн
Жаргал ихтэй алтай

Таван зүгтэй сантай
Тальвуун их алтай
Тавууланг минь өсгөсөн
Жаргал ихтэй алтай

Зургаан зүгтэй сантай
Зуузаа их алтай
Зургууланг минь өсгөсөн
Жаргал ихтэй алтай

Долоон зүгтэй сантай
Догшин их алтай
Долууланг минь өсгөсөн
Жаргал ихтэй алтай

Найман зүгтэй сантай
Нарлаг их алтай
Наймууланг минь өсгөсөн
Жаргал ихтэй алтай

Есөн зүгтэй сантай
Өндөр их алтай
Есүүлэнг минь өсгөсөн
Жаргал ихтэй алтай

Арван зүгтэй сантай
Арвин их алтай
Арвууланг минь өсгөсөн
Жаргал ихтэй алтай

 

Эх сурвалж: Алтайн Урианхайн аман зохиолын цомирлиг.- Өлгий хот.: БӨА-ийн Хэвлэх үйлдвэр, 1990.- х204, 205. 

 

*- Арван гурван Алтай хаана байдаг вэ?