Монгол ардын үлгэр

Аргат улаан үнэг

Эрт урьд цагт нэг хоосон ядуу хүү оготно зурманд урхи тор зүүж, түүгээрээ амьдардаг байжээ. Тэгээд нэг өдөр оготно зурам агнаж яваад түр амран сууж байтал гэнэт нэг улаан үнэг хар гүйхээрээ давхиж ирээд тэр хүүгийн хормой доогуур шурган орж,

— За намайг хөөж яваа олон морьтой хүн ирээд үнэг хайчив гэж асуувал аль хэдийн тэр хамар дээгүүр даваад явчихсан гэж хэлээрэй гээд хүүгийн хормой доогуур нуугдан оров гэнэ.

Гэтэл түүнийг хөөсөн бололтой буу саадаг агссан олон морьтой хүй хойноос нь давхин ирж, нөгөө хүүгээс:

–Нэг том улаан үнэг хайчив. Түүнийг харав уу? гэж асуухад нь хүү үнэгний хэлсэн ёсоор:

–Нэг үнэг аль хэдийн тэр хамар дээгүүр даваад явчихсан. Одоохон явбал гүйцнэ гэхэд тэр улсууд мориныхоо амыг ч татаж завдалгүй тэр чигээрээ давхин явцгаав гэнэ. Нөгөө хүүг босоод явахад үнэг ийн хэлж гэнэ.

–За та миний амийг аргагүй аварлаа. Харин ачийг тань заавал хариулах болно. Тэгэхдээ таны аж амьдрал хэр зэрэг билээ? гэж асуухад нь өнөөх хүү,

— Би оготно зурам урхи тороор барьж амь зуудаг хүн гэж үнэн байдлаа хэлж гэнэ.

— Оготно зурамны үнэ ч юу. базаахав дээ! Харин чонын арьс л их үнэтэй шүү дээ. Иймд чоно авлаж, арьсы нь цай тамхи янз бүрийн юмнаас худалдана уу гэхэд хүү:

— Тэр ямар зүг байхав, Харин миний муу урхинд орж, надад агнагдахтийм чоно хаанаас байхав дээ гэж хэлэхэд нь:

— Та наад бүсэндээ байгаа хонхыг миний хүзүүнд зүүж өгнө үү? гэж гуйхад нь хүү бүсэндээ байсан хонхыг тэр үнэгний хүзүүнд зүүж өгчээ. Үнэг тэр өдрөө цаашаа давхиад янз бүрийн араатан амьтдын дэргэдүүр явж байтал чоно дайралдаад:

— Үнэг хүү чи энэ хөөрхөн юм хаанаас олоод зүүчихээв? Наадах чинь яадаг юм бэ? гэж асуухад нь

— Аа үүнийг зүүгээд явж байхад хоол унд элбэг их олддог юм гэжээ.

— Тэгвэл үүнийг хаанаас олж болох вэ? гэж асуухад иь үнэг

— Энэ юмыг олоход тийм “төвөгтэй биш. Энэ булгийн мөсөн дээр өдөр шөнө хоёр оцойгоод суучихлаар нэг өвгөн хүрч ирээд хүзүүнд зүүж өгдөг юм гэжээ.

— Намайг оцойгоод суувал өгөх бол уу? гэж асуухад нь

— Надад өгсөн юм танд өгөлгүй яахав гэж үнэг хэлжээ. Чоно хүзүүндээ хонх олж зүүхээр шийдэж:

— Тэр булаг чинь чухам хаана байдаг юм бэ? гэж лавлан асууж аваад үлджээ. Үнэг ийнхүү чононд хэлсний хээ дараа хүүд хүрч ирээд

— За хө маргааш өглөө энэ булгийн мөсөн дээр нэг чоно бөгсөөрөө наалдчихсан байх вий. Түүнийг очиж цохиод арьсы нь авч цай тамхи идэж уух юмнаас өгөөрэй! гэж хэлээд явжээ.

Хүү маргааш өглөө нь юу магад гэж бодоод булгийн наахна мод бариад явж байтал нээрэн булгийн мөсөн дээр нэг чоно оцойгоод сууж байхыг хараад түргэн түргэн алхсаар очиход нь тэр чоно миний хүзүүнд хонх зүүж өгөх хүн ирж юм бол уу гэж хүлээж байтал өнөө хүн гэнэт модоон далайж цохих гэхлээр нь цааш зугтаах гээд ухасхийх гэтэл бөгс нь мөсөнд наалдчихсан байжээ. Тэгэхийн хооронд хүү түүнийг цохиж алаад чоныхоо арьсыг худалдаж цай тамхи зэрэг юмнаас өгч гэнэ.

Гэтэл хүүгийн оршин суудаг тэр нутагт арслан барснаас эхлээд янз бүрийн араатан амьтан их байдаг тул бартай ууланд гарч ан хийхээр явсан боловч баранд идүүлчихсэнгүй арай чамай гэж гэртээ иржээ. Тэгээд нэг өдөр оготно зурам агнаж явтал арслан дайралдаад

— Чамайг иднэ! гэхлээр нь гайхахдаа:

— За хоёулаа эрийн гурван наадмаар наадаад хэн дийлсэн маань нөгөөгөө идье гэж тохиролцоод наашаа явж байтал аргат улаан үнэгтэй дайралджээ. Тэгээд түүнд:

— За би арслан бард идүүлчих гээд болохоо байлаа. Одоо хаачдаг билээ гээд арслантай дайралдаж энэ удаа ингэж хэлээд арай гэж амь гарлаа гэхэд
— Тэр чинь зөв. Харин маргааш очоод түүнтэй ямар ямар юмаар хэрхэн наадах вэ гэж ярилц. Хэрэв тэгээд зөвшөөрөх юм бол хоёулаа цагаан чулуунаас шүүс гартал базъя. Усгүй газраас ус гартал дэвсье. Ургаа модыг уг үндсээр нь булга татаж унагая гэж хэлээд ир. Хэрэв үүнийг зөвшөөрвөл би аргыг нь зааж өгье гэж үнэг хэлжээ.
Тэгээд маргааш нь үнэгний хэлсэн ёсоор арслантай бяраа үзье гэхэд арслан тэгье гэж зөвшөөрөөд үлдэж, хүү аргат улаан үнэгэндээ ирж
— Бид хоёр яг хэлсэн ёсоор чинь ярилцан тохиров. Одоо яах вэ? гэж хүү асуужээ. Тэгэхэд нь аргат улаан үнэг:
— За одоо нэг довыг аятайхан хонхойлж ухаад дор нь гүзээнд ус хийж тавиад буцаагаад шороогоор нь булчих. Бас нэг модыг үндсийг нь гартал ухаж булга татаж аваад дор нь эргүүлээд хуучин янзаар нь аятайхан суулгачих. Мөн нэг шувууны өндөг олж тэр довынхоо ойролцоо тавьчих гэжээ.
Хүү тэр ёсоор нэг дов аятайхан авч доод газрын нь ухаж гүзээтэй ус хийж тавиад, нэг модыг үндсээр нь ухаж булга аваад буцааж хуучин байдлаар нь суулгаад нэг шувууны өндөг олж довынхоо дэргэд тавьжээ.
Тэгээд болзоотой өдрөө арслан, хүү хоёр уулзаж гэнэ. Тэгээд хэн нь урдаар бяраа үзүүлэх вэ? гэхэд нь чи үзүүл гэж арслан хэлжээ.

Өнөө хүү гүзээтэй ус хийсэн довон дээр ирээд дэвстэл дов цөмөрч дороос нь ус дээшээ оргижээ. Шувууныхаа өндгийг базтал бас түүнээс шүүс гарч гэнэ. Модыг хэвгий тал руу алгадтал үндсээрээ булга үсэрчээ.
Гэтэл арслан өдөржингөө газар тэвссэн боловч ус ер гаргасангүй гэнэ. Бас цагаан чулуу бүгдийг барьж хагартал хагартал базсан боловч шүүс гаргасангүй. Дараа нь модноос барьж татахад дундуураа хугарахаас биш үндсээрээ булгарсангүй гэнэ.
Тэгэхлээр нь «Аа энэ чинь үнэхээр хүчтэй амьтан юм байна. Би энэ хүнээс хүч дутуу болох нь мэдээжийн хэрэг болов» гэж бодоод арслан шантарч нутагтаа буцаж очоод бард:
— Энд нэг сүрхий бяртай хүн байна. Түүнийг би ч лав хүч хүрэхгүй юм байна. Чи яадаг бол, нэг оролдохгүй юу? гэж хэлэхэд: Бар
— За тэгье гэж хэлжээ.

Тэгээд байж байтал чоно бас бартай уулзаж тэр хүн миний анд найзыг мөсөн дээр сууж байхад нь бас модоор цохиж алсан юм. Тэр муу хүүд тийм их бяр чадал байхгүй. Хоёулаа очъё гэхэд нь бар
— Ээ мэдэхгүй хө, тэр чинь арслантай эрийн гурван наадам хийгээд, түүнийг дийлсэн гэсэн юм шүү. Би ч хувьдаа итгэхгүй байна гэж хэлжээ.
— Хэрэв та намайг итгэхгүй байгаа бол хоёулаа хүзүүгээрээ холбоод очъё гэж чоно хэлж гэнэ. Тэгээд барыг дагуулж хүүгийнд очихоор шийджээ. Гэтэл аргат улаан үнэг үүнийг мэдээд:
— За хө эндээс чоно, бар хоёр холбоотой ирэх нь байна шүү. Чи хойд хамар дээрээ нуруугаа үүрээд огт хэнэггүй янзтай,
— Аль хө! Өнөө өрт чоно ганц муу бар хөтлөөд ирж явах шиг байна. Урд уулнаас алсан барын гуя, хойд уулнаас алсан арслангийн өвчүү хоёрыг чононд чанаж өг. Энэ хөтөлж яваа барыг хөлд нь чөдөр хийгээд уя! гэж хүнтэй ярьж байгаа юм шиг хашхирч байгаарай! гэж хэлжээ
Тэгээд өнөө чоно бар хоёрыг холбоотой ирж явахыг нь бараанаар хүү гэр рүүгээ өөр нэг хүнтэй ярьж байгаа маяг үзүүлэн
— Өнөө муу өрт чоно чинь нэг муу бар хөтлөөд ирж явах шиг байна. Түүнд урд уулнаас алсан барын гуя, хойд уулнаас алсан арслангийн өвчүү хоёрыг чанаж өгөөрэй. Харин хөтөлж ирсэн тэр бард чөдөр хийгээд хурдхан шиг уяарай! гэж хэлэхийг бар сонсонгуутаа,
— За тэгнэ ээ тэр! гэж хэлээд бар байдаг хурдаараа буцаад давхихад нь түүний харайлтыг чоно гүйцэхгүй боогдохдоо шүд ам нь ярзайж арай хийж явахыг нь бар эргэж хараад, миний айж сандарч явахад чи бас надаар доог тохуу хийж инээнэ гэнээ! гэж уурлан том том харайгаад явтал чоно боож үхжээ.
— Арслан, бар хоёрыг айлгаж явуулснаас хойш айх юм одоо байхгүй. Харин танд авгай авч өгнө гэж аргат улаан үнэг хэлжээ. Тэгээд хан хурмастынд очиж:
— Манай доод тивд ганц баян, сайхан хүү байдаг боловч манай тивд түүнд тохирч тэнцэх тийм гоё сайхан хүүхэн үнэхээр олдохгүй тул танай охиныг авч өгөхөөр би явж байна гэж аргат улаан үнэгийг хэлэхэд хан хурмастын хаан:
— Чиний хэлдгээр үнэхээр тийм баян хөрөнгөтэй, гоё сайхан хүү юм бол дэлхийн дөрвөн хүчтэнээр сүй бэлэг тавиад ав! гэжээ.
— Тэгвэл дэлхийн дөрвөн хүчтэн гэж танай энд ямар амьтныг хэлдэг юм бэ? гэвэл: Бар, арслан, ирвэс, чоно энэ дөрөв байгаа юм. Үүнийг авчирч өгвөл охиноо тэр хүүд ямар ч саадгүй өгнө гэжээ.
— Аа, тэгвэл тэр дөрвөн хүчтэнийг авчирч өгөөд танай охиныг авна! гэж хэлээд аргат улаан үнэг буцаад явж
Эргэж ирээд өнөө хүүдээ,
— Би танд хан хурмастын охиныг авч өгөх боллоо. Харин дэлхийн дөрвөн хүчтэнээр сүй хүргэх ёстой юм. Тэр бид хоёрт нэлээд бэрх боловч аргыг нь олж болно биз дээ! гэж хэлээд маргааш өглөө нь аргат улаан үнэг босоод барт уулан дундуур учир зүггүй давхиж явтал бар дайралдаад:
— Үнэг чи юунд ингэж их яараа вэ? гэж асуухад нь:
— Аа би хан хурмастынд очиж өмч авахаар яарч явна. Тэднийх өнөөдөр өмч хөрөнгө хувааж, очсон бүхэнд өгнө гэж зар тунхаг гарсан гэнэ гэхэд нь бар давхиж ирээд:

Эх сурвалж: Могжоохон даагатай жогжоохон хүү