Аялал зугаалга, чөлөөт цаг

Уулын алхалт буюу явган аялалд анхаарах зүйлс


Сүүлийн үед иргэд явган аялал нэлээд сонирхдог болсон. Энэ төрлийн аялал хийж үзэхээр төлөвлөж байгаа хүмүүс ч цөөнгүй байгаа. Гэвч тэд яаж эхлэхээ мэдэхгүй байх, туршлага дутсанаас эхний аялалдаа шантрах, гэмтэх магадлалтай байдаг. Иймээс явган аялал эхлэн сонирхож байгаа хүмүүст зориулсан зөвлөмжүүдийг орууллаа.

Шинээр эхлэгчдэд зориулсан аялал сонгох
Эхлэн сонирхогчдын хамгийн их гаргадаг алдаа бол шууд туршлагатай хүмүүсийн багт аялах оролдлого байдаг гэнэ.
Нэгэнт шинээр эхэлж байгаа бол эхлэн сонирхогчдод зориулсан аялал сонгох нь танд илүү тохирмжтой. Туршлагатай, мэргэжлийн түвшний хүмүүстэй шууд нэг багт ороод явчихвал нэг талаас та тэдний хурд, ачааллыг гүйцэх гэж хэт их хүч чармайлт гаргаснаар шантрах, өөртөө эрсдэл үүсгэж болно. нөгөө талаас туршлагатай аялагчид таны асран хамгаалагч биш тул аялалын турш танд тусалсан ч энэ тэдний зорилго биш юм. Иймд та эхний удаа 5км дотор аялах аялал сонгоод үзээрэй.

Сонирхогчдод зориулсан хэрэгсэл сонгох
Явган аялал нь янз бүрийн тусгай хэрэгсэл шаардаад байдаггүй сайн талтай. Гэвч явган аялалд явахдаа биед хөнгөн бэлтгэлийн хувцас өмсөх нь сайн байдаг. Урт ханцуйтай цамцтай, пүүз, гүйлтийн гуталтай байхад болно. Мөн үүргэвч, ус, зуушаа авахаа мартуузай.

Газрын зураг ашиглаж сурах
Та хаана байгаагаа, хаашаа явж байгаагаа мэдэж байх нь аялалын нэг сайхан мэдрэмж байдаг. Иймийн тулд та газрын зураг хэвлээд, мөн утсандаа тусгай аппликэшн суулгаад аялалын үедээ түүнийгээ ашиглаад дараагийн алхамд юу хийхээ урьдчилан мэдээрэй.

Зөв цаг сонгох
Явган аялал хийхдээ хаана, хэзээ очихоо сайтар тооцож гарах хэрэгтэй. Жнь. Олон хүн цугладаг газар эртхэн очих гэх мэт.

Бэлтгэлээ сайн хангах
Хаашаа аялахаас шалтгаалаад тухайн чиглэлд тохирсон бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Зарим чиглэл төлбөртэй байж ч магадгүй. Цаг агаарын мэдээ сонсох, хотод дулаахан байлаа ч хажууханд байгаа ууланд бороо, цас орох, хүйтрэх, уулын оройд салхитай байх магадлал өндөр тул энэ бүгдэд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Хэн нэгэнд хэл
Ганцаараа аялж яваад чулуунд гараа хавчуулдаг нэг кино санаж байна уу. Ар гэрийнхэндээ хаашаа явсанаа хэлээгүй тэр залуу өөрийн гарыг тасдаж байж хавчуулагдсан чулуунаасаа салдаг шүүдээ. Иймээс хэдий эрсдэл багатай аялал байсан ч хаашаа явж байгаагаа хэн нэгэнд мэдэгдэж байгаарай.

Явган аялал бол уралдаан биш гэдгийг анхаарах
Явган аялал бол уралдаан биш. Шинээр эхлэгчид зам эхлэхэд маш эрчтэй, шуурхай яваад аялалын төгсгөлд маш их ядарсан байдаг. Тиймээс эхнээсээ хүч, хурд, ус, хоолны нөөцөө нэг дор дуусгахгүй, аялал дуусах үед дуусахаар төлөвлөх ёстой. Явган аялалыг маш тайван, тухтай амралтын горимоор хийх нь илүү үр дүнтэй.

Хөл доорхоо байнга хянаж шалга
Явган аялал нь бидний мэдэхгүй, өмнө нь явж байгаагүй газар, орчноор явдаг тул хөл доорх газраа сайтар харж явах хэрэгтэй. Хөл доорх газраа сайн хараагүйгээс болоод шагайгаа гэмтээх тохиолдол их гардаг. Хөл доорх газраа харж явсанаар янз бүрийн амьтанд хазуулахгүй, нимгэн мөс, бөөрөнхий чулуу, нуранги гэх мэтээс гэмтэхээс сэргийлж чадна.

Төөрч гээгдэхээс болгоомжил
Хэрэв та бусдаас салж төөрсөн гэдгээ мэдвэл цааш гүйлгүй шууд зогсох хэрэгтэй. Эргэн тойрноо сайтар ажигла, газрын зургаа хар, тэгээд үр дүнгүй бол утасны сүлжээгээ шалгаад залгаж холбогдох хүмүүс, аврах анги руу залга. Хэрэв сүлжээгүй байгаа бол мессеж бичиж үлдээ. Мөн та хашгирч тусламж дуудаж болно.

Явган аялагчдын ёс зүйн талаар судлах, хэрэгжүүлэх
Хамгийн энгийн зүйлсийг мэдэж байх хэрэгтэй. Жнь: Мэндлэх, нарийн зөрөг дээр таарвал зам тавьж өгөх, олон хүнтэй хамт явж байгаа үедээ утсаар чанга ярихгүй байх, хог хаяхгүй байх гэх мэт.

Туршлагаа хуваалцах
Аялалаас буцаж ирсэн бол ирснийгээ мэдэгдэх. Боломжтой бол нийгмийн сүлжээнд, эсвэл мэдээллээ хүргэх хэрэгтэй гэсэн хүмүүст аялалын туршлагаасаа хуваалцах. Хэрэв нийгмийн сүлжээнд туршлага хуваалцаж байгаа бол #Аялал #hiking #hike гэх мэт хаштааг ашиглах. Туршлагаа хуваалцсанаар таны аялах зуршил улам нэмэгдэнэ.

Танд амжилт хүсье.

Ашигласан эх сурвалж:

  1. https://www.nps.gov/glac/planyourvisit/hikingthetrails.htm
  2. https://www.nps.gov/articles/10essentials.htm
  3. https://hikingguy.com/how-to-hike/hiking-for-beginners-11-essential-tips/
  4. https://en.wikipedia.org/wiki/File:Mongolia_location_map_2.svg
  5. https://www.nps.gov/romo/learn/kidsyouth/beajuniorranger.htm
  6. http://www.publicdomainfiles.com/show_file.php?id=14021314814075
  7. https://www.dover.af.mil/News/Article-Display/Article/1338674/goruck-not-your-average-day-in-the-park/
  8. https://www.nps.gov/wica/learn/nature/reptiles-and-amphibians.htm
  9. https://s0.geograph.org.uk/geophotos/02/44/43/2444311_f370ce10.jpg
  10. https://www.geograph.org.uk/photo/2444311
  11. http://www.adventurejay.com/blog/index.php?m=12&y=16&d=31&entry=entry161208-223909
  12. https://freesvg.org/