Үргэлжилсэн үгийн зохиол

ХЭЛ БИЧГИЙН БАГШ

А.П. Чехов – Хэл бичгийн багш

Морин туурай дүнзэн шалыг түчигнүүлэх нь сонсогдон жүчээнээс эхлээд Гүн Нулин хэмээх хар морь дараа нь цагаан зүсмийн Аварга, эцэст нь түүний дүү Майкийг гаргав. Эдгээр нь цөм сайхан, бас дээгүүр үнэтэй адуу юм. Өвгөн Шелестов Аваргыг эмээллэж охин Машадаа хандан:

–         За, Мария Годфруа минь, унаад хөвж алдаарай  гэв.

Маша Шелестова бол гэр дотроо насаар хамгийн дүү, арван найман настай боловч түүнийгб алчир бага гэж үзсээр байгаа учраас багын нэрээр Маня Манюся гэж дууддаг байсанаа хотод ирж охин циркийн тоглолтыг алгасалгүй үздэг байснаас хойш охиныг Мария Годфруа гэх болжээ.

Тэрээр Аварга дээр мордонгоо:

–         Хоб баа! Гэж дуу алдав.

Марияагийн эгч Варя Майкийг, Никитин-Гүн Нулинг, офицерууд өөрсдийн морийг унаж офицеруудын цагаан китель, хар өмд алагласан урт гоё морин цуваа халаагаар цувран гарчээ.

Морь унан гудамжаар гарахад Манюся яагаад ч юм бэ, ганцхан өөрий нь хараад байгааг Никитин ажиглажээ. Никитин, Гүн Нулин  хоёрыг охин сэтгэл түгшсэн байртай эргэж хараад:

–         Сергей Василыч та энэ морио дандаа амгайвчлан яваарай, айлгаж болохгүй, энэ чинь дандаа тийм дүр үзүүлдэг юм гэж хэллээ.

 

Гүн Нулинтай, Аварга их нөхөрсөг болоод ч тэрүү, тохиолын ч хэрэг үү Манюся яг өчигдрийнх шигээ гурав хоногийн турш Никитинтэй зэрэгцэн явсаар байгаа билээ. Ихэмсэг цагаан морь унасан Манюсягийн хэвлүүхэн  жаахан бие, түүний  хэлбэр галбир, жинхэнэ байдлаас арай оворжуу болгосон бортогон малгайг Никитин баяр хөөртэй, энхрийлэн хайрласан байдлаар бахдан харж түүний хэлэхийг сонсовч төдийлөн ойлгохгүй харин “Айж эмээхгүйгээр өнөөдөр л түүнд хайр сэтгэлийн үгээ хэлэх болно гэдгийг бурхны нэр барьж өөртөө тангараглая.” Гэж бодно.

Оройн долоон цаг болж байсан нь цагаан хуйас мод, голт борын цэцгийн үнэр ханхийтэл сэнгэнэж тэр үнэрээс агаар, модод хөрч байгаа юм шиг санагддаг үе ажээ. Хотын цэцэрлэг дотор хөгжим уянгална.  Морин төвөргөөн гудамжнаа улам тод сонсогдоно. Энд тэндгй инээх, ярих, явган хаалга нээж хаах чимээ гарна. Зам тааралдах цэргүүд офицерүүдад гар өргөн оёсолж гимназийн 1  сурагчид Никитинд мэхийн ёс гүйцэтгэнэ. Цэцэрлэгт дуугарч буй хөгжим рүү яарсан зугаалагчид морьт хүмүүсийн цувааг харахдаа их таатай  байгаа бололтой. Тэнгэрт эмх замбараагүй тарсан үүлийг харвал их зөөлөн таатай үзэгдэж  өргөн гудамжийг тэр чигээр нь бүрхэж гудамжны нөгөө талын  байшингийн тагт, хоёрдугаар давхарт хүрсэн улиангар, хуайс моддын сүүдэр их аятай таатай ажээ.

Хотоос гарч их замаар хатируулан явахад тэнд хуйас мод, голт борын цэцэг үнэртэхгүй, хөгжмийн дуун сонсогдохгүй боловч тариалангийн газрын үнэр ханхална. Шинэхэн хөх тариа, улаан буудай ногоороод зурам хашгирч, турлиах гуаглана.  Хаашаа ч харан эргэн тойрон ногоорч хаа нэгтэй тарвас  тариалсан газар бараантан алс дорно зүгт оршуулгын газарт алимны гандсан модны зурвас цайрна.

Мал нядалгааны газар, шар айраг, исгэх үйлдвэрийн дэргэдүүр өнгөрч хотын  захын  цэцэрлэг рүү яарсан цэргийн хөгжимчидийг тэд гүйцэн түрүүллээ.

Варятай зэрэгцэн явсан офицерыг Манюся нүдээрээ зааж Никитинд-Полянскийн морийг  их сайн гэдэгт би итгэвч даанч гологдмоор харагдах юм даа. Зүүн хөлний  цагаан толбо  илүүдэд толгой хаялж явахыг нь хараач. Үхэн үхтэл нь ингэж толгой хаялдгийг болиулж чадахгүй биз гэж хэлэв.

Эцэг шигээ Манюся моринд жигтэйхэн дуртай, тэгээд ч хэн нэгэн хүнд сайхан морь байхыг үзвэл хорхойтож бусдын адуунаас гэм согог олбол баярладаг ажээ. Никитин бол морь огт мэддэггүй, морийг цулбуураар юмуу жолоогоор залах хатируулах юмуу цогиулах нь түүнд огт ялгаагүй ажээ. Никитиний морь унаж яваа нь сурмаг биш, биеэ барьсан байдалтай болохоор

1 хувьсгалын өмнөх Орос ба бусад зарим оронд XVI зууны үеэс нээгдсэн долоо буюу найман жилийн дунд сургуулийг гимнази гэдэг байсан. Орост эрэгтэйчүүдийн ийм сургууль 1804 онд, эмэгтэйчүүдийнх 1870 оноос нээгджээ. (Орч)

 

морь сайн унадаг офицерууд Манюсад түүнээс илүү таалагдаж байгааг Никитин мэдэрч Манюсяг офицеруудтай хардана.

Хотын захын  цэцэрлэгийн дэргэдүүр өнгөрөхөд тэнд  бууж Сельтерийн рашаан 1 ууя гэж  хэн нэгэн нь санал болговол бүгдтэнд орцгоожээ. Цэцэрлгт зөвхөн  царс мод ургадаг, тэдгээр нь саяхан цэцэглэж байгаа болохоор шинэхэн ургаж байгаа навчны завсраар бүх цэцэрлэг, тайз, ширээ, дүүжингүүд нэвт харагдан хэрээний зассан үүр том малгайтай адил үзэгдэнэ. Морь унаж явсан хүмүүс, хамт яваа бүсгүйчүүл нэгэн ширээ рүү яаравчлан очиж рашаан авах боллоо. Цэцэрлэгт зугаацан явсан таньдаг  хүмүүс тэдэг дээр ирсний дотор урт түрийтэй гутал бүхий цэргийн эмч, хөгжимчдөө хүлээж байсан хөгжмийн удирдаач байжээ. Эмч Никитинийг оюутан гэж үзсэн бололтой.

–         Та амралтаараа ирээ юү? гэж асуувал:

–         Үгүй, би энд суурин суудаг, гимназид багшийн ажил хийдэг хүн гэж Никитин хариулав.

–         Тийм гэж үү? Ийм залуу байж багшилдаг гэж үү? Хэмээн эмч гайхлаа.

–         Юуны залуу гэж дээ? Би хорин зургаатай хүн шүү, бурхан өршөөг.

–         Та сахал самбайтай мөртлөө хорин хоёр, хорин гурван наснаас хэтрээгүй юм шиг овор багатай байна.

“Ямар балай хэрэг вэ! Энэ чинь намайг амны салиа арилаагүй хүүхэд гэж хэлэх нь!” хэмээн Никитин бодлоо.

Түүнийг ялангуяа эмэгтэйчүүд, гимназийн сурагчдын дэргэд овор багатай гэж хэн нэгэн хүн яриа үүсгэхэд Никитин их дургүй байдаг юм. Энэ хотод ирж алба хаах болсноос хойш Никитин өөрийн овор багатайг үзэн яддаг болжээ. Гимназийн сурагчид түүнээс үл айн өвөгчүүл залуу хүн хэмээн ёсорхон дуудаж эмэгтэйчүүд урт сунжруу яриаг нь сонсохоосоо түүнтэй бүжиглэхийг эрхэмлэнэ. Түүнийг арваад насаар хижээл  болговол юу ч хайрлахгүй байхсаан.

Тэд цэцэрлэгээс гарч цааш Шелестовынхны аж ахуйд ирж хаалганы дэргэд зогсоод хэрэгхөтлөгчийн авгай Прасъовьяг дуудан сая саасан  халуун сүү нэхсэн боловч

 

1 ХБНГУ-ын Зельтереа нутгийн рашааны нэр. Дээр  үед Орост рашаан бүхнийг шахам ингэж нэрлэдэг байжээ (Орч)

 

хэн ч уусангүй, бие биеэ харж инээлдсэнээ эргээд давхилджээ. Буцаад явж байхад хотын захын цэцэрлэгт хөгжим дуугарч байлаа. Оршуулгын газрын цаагуур нар далд орж тэнгэрийн хагаст үдшийн туяа улайрна.

Манюся дахиад л Никитинтэй зэрэгцэн явна. Манюсяд учиргүй их дурлаж байгаагаа хэлэхийг Никитиг хүсэвч офицерүүд бас Варяг сонсох биз гэж эмээн дуугүй явна. Манюсяг мөн дуугүй явахад  чив чимээгүй атлаа яагаад өөртэй нь зэрэгцэн алхуулахын учрыг ухааран, газар тэнгэр, хотын гэрэл гэгээ, шар айраг исгэх  үйлдвэрийн харанхуй хар  бараа бүгд түүний нүдэн дээр энхрий сайхнаар нэгдэн нийлж Гүн Нулин нь агаараар хөвж% улайран байх тэнгэр өөд авирах гээд байгаа юм шиг санагдана.

Гэртээ буцаж ирэхэд цэцэрлэг дэх ширээн дээр халуун тогоо буцлан  ширээний нэгэн буланд өвгөн Шелестов өөрийн найзууд, тойргийн шүүхийн түшмэдүүдтэй сууж бахь байдгаараа ямар нэгэн юм шүүмжлэн:

–         Энэ чинь нэр нүүрээ барсан хэрэг. Нэр нүүрээ барсан хэргээс өөр юу ч биш! Гэж өгүүлж байв.

Никитин Манюсяд дурлаж эхэлснээс хойш Шелестовынхны байшин, байшингийн дэгэдэх цэцэрлэг, оройн цай, сүлжмэл сандал харуус эмээ тэр ч байтугай өвгөний байн байн  хэлдэг “нэр нүүрээ барсан хэрэг” гэсэн  үг хүртэл түүнд таатай санагддаг болжээ. Ганцхан өдий төдий нохой, муур саравчит  тагтан дээр дургүй байжээ. Хашаанд, өрөө тасалгаанд  өдий төдий нохой байдгаас Шелестовынхтай танилцса цагаас хойш Никитин зөвхөн Мушка, Сом нэрт хоёр нохойг таних төдий болсон билээ. Мушка бол үсэрхэг хошуутай зулман үстэй,  ууртай, хэт эрхлүүлсэн жижиг хав, Никитинийг тэр үзэн ядна. Тэр хав Никитинийг үзэнгүүт хажуу тийш гилжийн шүдээ ярзайлган “ррр..хав-хав…” хэмээн архирч эхэлнэ.

Тэгээд сандал доогуур орчихно. Никитин түүнийг сандал дороос хөөх гэж оролдоход нь хав янгинасан дуугаар хуцаж эхэлнэ.

–         Айсны хэрэггүй, манай хав сайн нохой, зуухгүй гэж гэрийн эзэгтэй хэлнэ.

Сом бол зэгзгэр хөлтэй, мод шиг хатуу сүүлтэй, мундаг том хар нохой билээ. Хоол цайны үеэр тэр ширээн доогуур чимээгүй тэнүүчлэн сүүлээрээ хүмүүсийн гутал, ширээний хөл савчиж явдаг юм. Сом бол номхон тэнэг нохой боловч хоол идэж байгаа хүмүүсийн өвдөг дээр хоншоороо наан шүлсээр өмдийг бохирдуулдагт нь Никитин түүнийг үзэн ядна. Түүний өргөн магнай дундуур хутганы ишээр  цохих, хамрыг няслах, хараах, гомдол гаргах зэргээр нохойг залхаах гэж нэг биш удаа оролдсон боловч өмд бохирдуулахаас аврагдах арга байсангүй.

Морь унаж зугаалсны дараа цай, жимсний чанамал, жигнэсэн талх, цөцгийн тос тун амттай санагджээ. Анхны аяга цайг бүгдээрээ дуртай нь  аргагүй чимээгүй уусан боловч дараагийн  аяга цай уух үеэр маргалдаж эхэллээ. Цай хоолны үеийн маргааныг Варя дандаа үүсгэнэ. Варя хорин гурван настай Манюсяг бодовол црайлаг сайхан, гэр орондоо хамгийн ухаалаг боловсролтойд тооцогдон талийгаач ээжийн орыг залгасан том  охины ёсоор гэр орондоо биеэ төлөв намбатай авч явдаг бүсгүй  билээ. Зочдын дэргэд тэр гэрийн эзний ёсоор өргөн цамц өмсөн явж офицеруудыг овог нэрээр нэрлэх авч Манюсяг бяцхан охин мэт үзэн  ихсийн хүрээлэнгийн хатагтай нарын  өнгө аялгаар ярина. Өөрийгөө гэр зуур өтөлсөн хүүхэн гэж нэрлэдэг нь удахгүй хүнтэй сууна гэж итгэж байгаа хэрэг.

Ямар ч  яриа, агаарын туахй яриа үүсэхэд  ч Варя маргаан үүсгэж чадна. Хүнийг үг хэлэнгүүт Варя шүүрэн авч буруу зөрүүг илчлэн үгний өө сэв эрнэ. Хэрэв түүнтэй ямар нэгэн  юмны туахй та ярьж эхэлбэл Варя таны нүүр царайг ширтэж байгаад гэнт үгий чинь тасалж “Петров та аль түрүүнээс хойш шал өөр юм яриад байна” гэх юм уу эсвэл “Та чинь гуравдугаар хэлтсийн  зарчмыг1 сурталдаж байгааг хэлүүштэй байна гэж инээн хэлнэ.

Хэрэв та хошигнох юмуу инээдмийн үг хэлбэл дорхноо “Энэ чинь хуучирсан” гэх юм уу “Энэ чинь заваан юм” гэсэн хариу сонсоно. Офицеруудыг хошигноход Варя  жигшин ярвайж “Цэргийн хошигнол юм байх даа хөөрхий! Гэж хэлнэ. Түүний энэ “ррр” авиа Мушкаг

 

1 “Гуравдугаар хэлтсийн зарчим” гэдэг нь хувийн зургааны гуравдугаар хэлтэс нууц цагдаагийн болон улс төрийн хэргийг мөшгөн мөрдөх хэргийг эрхэлж байжээ.

 

 

Ширээн  дороос “ррр….гав-гав…” гэж хуцахад хүргэм бишрэм сонсогдоно.

Никитин гимназийн шалгалтын тухай ярьснаас болж одоогийн маргаан үүсч Варя түүний үгийг таслан:

–         Сергей Василыч та уучлаарай. Сурагчдад хэцүү байна гэж та хэлж бйана. Үүнд хэн буруутай болохыг танаас асуугууштай байна. Наймдугаар ангийн сурагчдад та “Пушкин бол сэтгэл зүйч” гэсэн сэдвээр зохион бичлэг  бичих даалгавар өгсөн байх юм. Нэгдүгээрт ийм хэцүү сэдэв өгч болохгүй, хоёдугаарт Пушкин яагаад сэтгэл зүйч болдог билээ? Ядахдаа Шедрин юмуу, Достоевский бол өөр хэрэг, Пушкин бол зөвхөн л аугаа их  яруу найрагч хүн гэж хэлэхэд:

–         Шедрин, Пушкин хоёрын аль аль нь биеэ даасан  улс гэж Никитин дүнсгэр царайлан хариулав.

–         Танай гимназийнхан Шедринийг хүлээн зөвшөөрдөггүйг би мэднэ. Гэвч энэ бол өөр хэрэг. Пушкин ямар сэтгэл зүйч юм бэ гэдгийг та надад хэлж өгөөч.

–         Сэтгэл зүйч биш гэж үү? Би танд жишээ дурдахыг зөвшөөрнө үү гэж Никитин хэлээд “Евгений Онегин”, бас “Борис Годунов”-оос хэд хэдэн хэсгийг уншив.

–         Сэтгэл зүйн ухаанаас энд юу ч алга. Хүний сэтгэл санааны гажуудлыг тодорхойлон гаргадаг хүнийг сэтгэл зүйч гэхээс биш энд бол сайхан шүлэг байгаагаас өөр юм алга гэж Варя шүүрс алдан хэлбэл Никитин гомдсон аялгаар:

–         Танд ямар сэтгэл зүйн ухаан хэрэгтэйг би мэдэж байна. Хэн нэгэн  хүн мохоо хөрөөгөөр миний  хурууг хөрөөдөхөд би байдаг чадлаараа орилох танд хэрэгтэй. Энэ л таны бодож буй сэтгэл  зүйн ухаан юм гэв.

–         Заваан юм. Гэхдээ Пушкин, яагаад сэтгэл зүйч болохыг та надад нотлоогүй шүү дээ.

–         Аливааг мухар сохроор дагасан юмуу явцуу хязгаарлагдмал гэж санагдсан  зүйлтэй Никитин  тулгаран маргахад хүрвэл суудлаас  үсрэн босч хоёргараар толгойгоо барин нааш цааш гэнэгэнэн алхалдаг заншилтай. Энэ удаад ч ухасхийн босоод толгойгоо  барин ширээ тойрон гэнгэнэн явснаа холхон очоод суучихлаа.

 

Офицерууд Никитиний талд оржээ. Штабс-ахмад Полянский Пушкинийг үнэхээр сэтгэл зүйч байсан гэж Варяд итгүүлэн нотолгоо болгон Лермонтовын шүлгээс хоёрыг уншихад бага дарга Гернет хэрэв Пушкин сэтгэл зүйч биш байсан бол Москвад түүний хөшөөг босгохгүй байсан юм  гэж өгүүллээ.

Ширээний нөгөө үзүүрээс:

–         Энэ чинь нэр нүүрээ барсан хэрэг! “Энэ чинь нэр нүүрээ барсан хэрэг!” гэж мужийн амбан захирагчид би шууд хэлдэг юм  гэж хэлэх сонсогдов.

–         Би дахиад мартахгүй. Түүний ноёрхолд хязгаар болохгүй. Боллоо! Гэж Никитин хашгирснаа өвдөг дээр нь толгой, савраа тавьсан Сомд:

–         Бузар нохой зайл! Гэж зандарвал сандал дороос “Ррр…гав-гав…” гэх сонсогдов.

–         Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөгтүн! Гэж Варя бас ширүүн хэлжээ.

 

Гэвч зочин авгайчуул ирсэн учир маргаан аяндаа намдаж бүгд танхимд орон Вера баян хуурын дэргэд суугаад бүжгийн ая тоглож эхэллээ. Вальс, польк, Grandrono1 бүхий кадриль бүжиг бүжиглэхэд штабс-ахмад Полянский бүх өрөө дамжин бүжиглэснээ дахиад валь бүжиг хийлээ.

Бүжгийн үед хөгжчүүл танхимд тамхи татан сууж залуусыг харна.

Тэдний дунд утга зохиол, тайзны урлагт дуртайгаараа цууд гарсан хотын зээллэгийн  нийгэмлэгийн захиарл Шебалдин сууж байлаа. Шебалдин нутгийн “Хөгжимд драмын дугуйлан” үүсгэн байгуулж яагаад  ч юм бэ, зөвхөн инээдэмт зарц болж тоглох юм уу, “Нүгэлт бүсгүй” 2 гиншин уншиж дугуйлангийн тоглолтод оролцдог байжээ. Өндөр, туранхай, шөрмөслөг атлаа царай нь сүрлэг, нүд нь булингартай тэр хүнийг хот даяар хатингар гэж хочилно. Шебалдин тайзны урлагт энэхүү дуртай учир сахал үсээ хусч хаясан нь түүний хатингар  хүнтэй улам адилхан болгожээ.

Grandrono-ын дараа тэр хүн Никитин рүү халдаж ядан ойртож ирснээ   ханиалган:

–         Цайны үеэр болсон маргаанд суулцах завшаан надад тохиолдсон юм. Би таны саналыг бүрэн дэмжиж байна. Та бид  хоёр нэгэн санаатан болохоор би тантай ярьж хөөрөхөд их таатай байх сан билээ. Та Лессингийн “Гамбургийн драмын жүжгийг”3 уншсан уу? гэв.

 

1 Том тойрог гэсэн нэртэй Францын эртний жүжиг

2 А.К. Толстойн (1817-1875) зохиолын нэгэн шүлэг

3 Готхольд Эфраим Лессинг (1729-1781)  Германы драмын зохиолч, утга зохиол, урлагийн онолч, шүүмжлэгч, германы сонгодог утга  зохиолыг үндэслэгч, “Гамбургийн драмын жүжиг” бол драмын онолын талаар түүний бичсэн зохиол

 

-Үгүй, би уншаагүй,

 

Шебалдин балмагдан хэрдхийн хуруугаа хайруулсан юм шиг гараа татвалзуулан юу ч хэлсэнгүй Никитинээс ухран зайлав. Шебалдиний төрх байдал тавьсан асуулт, гайхаж байгаа нь Никитинд инээдэмтэй санагдсан боловч “Үнэндээ тааруухан юм боллоо. Би хэл бичгийн багш атлаа Лессингийн зохиолыг одоо болтол уншаагүй байгаа шүү дээ. Унших ёстой юм байна” гэж боджээ.

Оройн хоолны өмнө хөгшин залуугүй бүгдээрээ “хувь заяа” гэдэг тоглоомыг хөзрөөр тоглох ёстой боллоо. Хоёр багц хөзөр  авч нэгийг хүн  бүрд тэгш тоогоор хуваан өгч нөгөөг ширээн дээр  тавьж цамцаар бүтээсний дараа ширээн дээрх хөзрийн өнгөн талынхыг өвгөн Шелестов сөхөөд:

– Энэ хөзөр хэнд байна вэ? Гэж  сүр бадруулан  эхлэв. Тэр хөзрийг атгаж байсан хүн хүүхдийн өрөөнд очиж харуус эмээтэй  үнсэлцэх ёстой ажээ.

Харуус эмээтэй  үнсэлцэх завшаан Шебалдинд тохиолдвол бүгд түүнийг хүрээлэн бичиж хүүхдийн өрөөнд аваачин алга ташин хөхрөлдсөөр харуус эмээтэй үнсэлцүүлж бөөн дуу шуугиан боллоо. Нулимсаа  гоожтол инээсэн Шелестов:

–         Тэгж шунаж болохгүй, тэгж шунаж болохгүй! Гэж бархирна.

Бүгдийг наминчлах хувь заяа Никитинд оногджээ. Түүнийг танхимын голд сандал  дээр суулган хүзүүний хар ороолт  авчран толгойг боолоо. Наминчлуулахаар хамгийн түрүүнд Варя түүн рүү очвол Никитин харанхуйд түүний зүг харж:

–         Би таны  нүглийг мэдэж байна. Хатагтай та ямар учраас өдөр болгон Полянскйтай зугаалдаг учраа хэлнэ үү. Хөнгөн морин цэргийнхэнтэй дэмий л юм даа гэж хэлбэл Варя:

–         Энэ чинь заваан хээрг гэж хэлээд гарч одлоо.

 

Дараа нь хүзүүний ороолтон дор хөдөлгөөнгүй дүрлэгэр  нүд  гялалзан  харанхуйд дотно төрх тодрон Манюсягийн өрөөг санагдуулсан аль хэзээний танил  үнэр Никитинд ханхлахад:

–         Мария  Годфруа та ямар нүгэлтэй вэ? Гэж өөрөө ч танихын аргагүй эелдэг зөөлөн дуугаар хэлбэл Манюся нүдээ онийлгон Никитин рүү хэлээ гаргаснаа инээн гарч оджээ. Төдий удалгүй Манюся танхимын дунд  зогсон алга ташаад:

–         Оройн хоолонд ороорой,  оройн хоолонд ороорой гэж хашгирлаа.

 

Оройн хоолон дээр бас л маргаан үүсч Варя энэ удаа эцэгтэйгээ маргажээ.  Полянскийтай зугаалдаг учраа хэлнэ үү. Хөнгөн морин цэргийнхэнтэй дэми йл юм даа гэж хэлбэл Варя:

–         энэ чинь заваан хэрэг гэж хэлээд гарч одлоо.

 

Дараа нь хүзүүний ороолтон дор хөдөлгөөнгүй дүрлэгэр нүд гялалзан харанхуйд дотно төрх тодрон Манюсягийн өрөөг санагдуулсан дотно  төрх тодрон  Манюсягийн өрөөг санагдуулсан аль хэзээний танил үнэр Никитинд ханхлахад:

–         Мария Годфруа та ямар нүгэлтэй вэ? Гэж өөрөө ч танихын аргагүй эелдэг зөөлөн дуугаар хэлбэл Манюся нүдээ онийлгон Никитин рүү хэлээ гаргаснаа инээн гарч оджээ. Төдий удалгүй Манюся  танхимын дунд зогсон алга ташаад:

–         Оройн хоолонд ороорой, оройн хоолонд ороорой гэж хашгирлаа.

 

Оройн  хоолон дээр бас л маргаан үүсч Варя энэ удаа эцэгтэйгээ маргажээ. Полянский төлөв байдлаар хоол идэн, улаан дарс ууж суухдаа өөрөө нэгэн удаа дайны үеэр өвлийн цагт шөнөжин өвдгөөр татсан намаг дотор зогссон тухайгаа ярина. Дайсан их ойрхон  байсан болохоор юм ярих, тамхи татах аргагүй байсны дээр шөнө их хүйтэн, харанхуй, бас айхтар салхилж байсан гэнэ. Никитин түүний ярихыг  сонсч байх завсар Манюся руу сэмхэн харвал тэр охин ямар нэгэн юм бодсон юмуу, биеэ барьж чадахгүй байгаа ч юм уу, нүд цавчилгүй өөр рүү нь харж байжээ. Энэ нь Никитинд таатай атлаа аягүй байлаа.

“Манюся яагаад ингэж надыг харнам бэ? Эвгүй шүү дээ. Бас хүн ажиглачихна. Ээ хөөрхий мөн ч залуу, мөн гэнэн байна даа” гэж тэр сэтгэл зовон бодно.

Шөнө дундын хэрд зочид тарлаа. Никитинийг хаалгаар гарахад  байшингийн хоёрдугаар давхарт цонх нээгдэн Манюся үзэгдээд:

–         Сергей Васильич аа! Гэж дуудлаа.

–         Юу хэлэх сан бол?

–         Ингэхэд… гэж Манюся юм бодсон бололтой байснаа –Ойрмогхон Полянский гэрэл зургийн хэрэглэлтэй ирж бидний зургийг авна гэсэн, бэлтгэх  хэрэгтэй болно гэж хэлэв.

–         Сайн байна.

 

Манюся далд орж цонхоо хаасны дараа байшинд хэн нэгэн хүн баян хуураар тоглож эхлэв.

Никитин гудамжинд гарч явахдаа “Ийм л нэг айл байх юм даа. Масир тагтаа  дандаа дуугарч гингэнэж байдаг ийм нэгэн айл байх юм даа.  Бусад нь ч гэсэндээ ингэж л хөгжилдөж байж баяр баясгалангаа илэрхийлэхээс өөр яах билээ!” гэж боджээ.

Гэвч ганц Шелестовынд ийм баяр хөөртэй байсангүй. Никитинийг хоёр зуу алхаагүй байтал өөр нэгэн байшингаас баян хуур хөгжмийн дуу сонсогдон бас жаахан явахад хаалганы дэргэд нэгэн эр баллайк хөгжмөөр  тоглож суугаа үзэгджээ. Цэцэрлэгт орос ардын дууны түүврийг найрал хөгжмөөр хөгжимдөнө…

Никитин Шелестовынхаас  хагас мод газар жилд гурван зуун рублиэр хөлсөлсөн найман өрөөтэй байранд өөрийн нөхөр, газар зүй, түүхийн багш Ипполит Ипполитычтэй хамт суудаг билээ. Ипполит Ипполитыч бол тийм ч хөгшин биш,  шар сахалтай, шантгар хамартай, ажилчин хүнийх шиг бүдүүлэг, боловсон биш царайтай боловч сайхан санаатай хүн. Никитинийг буцаж ирэхэд өөрийн өрөөнд ширээндээ суун сурагчдын зурсан газрын зураг засч байлаа. Түүний бодлоор газар  зүйн хичээлд газрын зураг зурах, түүхийн хичээлд бол он цагийн хүрдийг мэдэх нь хамгийн чухал ажээ.   Тийм ч учраас тэр багш шөнөжин хөх харандаагаар өөрийн сурагчдын зурсан газрын зураг засах юмуу, он цагийн хүрд гарган суудаг ажээ. Никитин түүний өрөөнд орохдоо:

– Өнөөдөр хичнээн  сайхан өдөр.  Одоо тавдугаар сар, удахгүй ёстой зун болно. Зун бол өвөлтэй адилгүй. Өвөл пийшин галлах хэрэгтэй байхад  зун бол пийшин галлахгүйгээр дулаахан байдаг  юм.  Зуны шөнө цонх онгойлгосон ч дулаахан,  тэгэхэд өвөл давхар жаазтай байсан ч  хүйтэн байдаг юм  гэж хариулжээ.

Никитин ширээний дэргэд минут хүрэхгүй суугаад уйтгар төрөн босохдоо эвшээлгэн:

– Тайван  нойрсоорой!  Танд өөртэйгөө хамаатай сонин  юм ярьмаар байвч та газар зүйч хүн. Дурлалын   тухай танд ярьж эхэлбэл “Калка голын тулалдаан хэдэн онд боллоо?” гэх вий. Таныг тэр байлдаан тулалдаан, Чукотын хошуутай хамт чөтгөр аваасай! Гэж хэлэв.

–         Та юунд уурлаа вэ?

–         Чааваас даа!

 

Манюсяд  хайртай дуртайгаа хэлж чадаагүй, бас өөрийн хайр дурлалын тухай одоо хэнд ч ярих аргагүйдээ Никитин харамсан өрөөндөө очиж буйдан сандал дээр хэвтжээ. Түүний өрөө харанхуй, нам гүм ажээ. Харанхуйг ширтэн хэвтэхдээ Никитин хоёр гурван жилийн дараа яагаад ч юм бэ, Петербург руу явахад галт тэрэгний өртөөн дээр Манюся түүнийг уйлсаар үднэ. Петербург очсон хойно түүнийг түргэхэн шиг буцаж ирэхийг гуйсан урт захидал бичихдээ “Миний хонгор  хайртай үхэр хулгана минь…” гэж эхэлнэ гэж яагаад ч юм  бэ бодлоо.

Үнэхээр  миний хонгор хайрт үхэр хулгана гэнэ хэмээн Никитин хэлээд инээлээ.

Түүний хэвтэр  эвгүй  байсан учир гараа толгой дороо хийж зүүн хөлөө буйдан сандлын түшлэг дээр тавивал аятайхан болжээ. Энэ  зуур цонхонд мэдэгдэхүйц гэгээ орж хашаан дотор эр тахианы нойрмогоор донгодох сонсдов. Никитин  үргэлжлүүлэн Петербургээс түүнийг буцаж ирэхэд Манюся өртөөн дээр  угтан баярласандаа дуу алдан хүзүүгээр  тэврэн авна, эсвэл шөнө чимээгүйхэн ирэхэд тогооч авгай  үүд онголйлгон өгөхөд өлмий дээрээ аяархан явж унтлагын өрөөнд орон хувцсаа сэмхэн тайлангуут оронд орвол Манюся сэрж баяр хөөр болно. Ингэвэл дээр юм байна гэж бодлоо.

Тэнгэр бүр гэгээрчээ. Өрөө, цонх харагдахаа байв. Өнөөдөр дэргэдүүр нь өнгөрсөн  шар айраг исгэх үйлдвэрийн үүдний довжоон дээр Манюся  суугаад юм хэлж байна. Тэгээд тэр Никитингийг  сугадан авч хотын захын цэцэрлэг рүү хамт явж байна. Тэнд царс мод, малгайтай адилхан хэрээний үүрийг Никитин үзэж нэгэн үүр ганхвал түүнээс Шабалдин  шагайн харж “Лесингийн зохиолыг та уншаагүй байна” гэж чанга хашгирч байна.

Никитин бүх биеэрээ цочиж нүдээ инээвэл Ипполит Ипполитыч буйдан сандлын өмнө зогсон толгой гэдийлгэн  зангиа зүүж байхдаа:

–         Босоорой, ажилд явах цаг болж байна. Ингэж хувцастайгаа унтаж болохгүй, хувцас муудна. Хувцсаа тайлаад орондоо унтах хээргтэй… гэж хэлж байлаа.

Тэр ингээд аль хэзээний илэрхий болсон юмыг сунжруулан удаан ярьдаг билээ.

Никитиний эхний цаг нь хоёрдугаар ангийн орос хэлний хичээл байжээ. Яг есөн цагт түүнийг энэ ангид ороход хар самбар дээр цэрдээр М.Ш. гэсэн хоёр том үсэг бичээстай байсан нь Маша, Шелестова гэсэн бололтой.

“Өөдгүй новшнууд чинь бас мэдчихэж шүү. Хаанаас эд нар мэддэг байнаа?” хэмээн Никитин бодлоо.

Хэл бичгийн дараагийн хичээл тавдугаар  ангид ороход самбар дээр бас л М.Ш. үсэг бичээстай байлаа.  Түүнийг хичээл заагаад зангиас гарахад араас нь театрын  тайзнаас сонсогддог шиг:

–         Шелестова урай! Гэж хашгиралдах нь сонсогджээ.

 

Хувцастай унтсанаас түүний толгой  мансууран бие нозойрно.

Шалгалтын өмнө амралт тавихыг өдөр болгон хүлээж буй сурагчид юу ч хийхгүй, уйдсанаас болж зүггүйтнэ. Никити ч ядран хүүхдүүдийн зүггүйтэхийг үл анзааран цонх руу очиход тунаглаг нар гэрэлтсэн  гудамж нүднээ туслаа. Байшингийн дээгүүр цэлмэг цэнхэр тэнгэр, шувууд үзэгдэн ногоон цэцэрлэг, байшингуудын тэртээ холын холд цэнхэртэх бут бүхий хязаар алс тал, бас утаа манаруулсан бух тэрэг давхин яваа харагдав.

Цагаан кительтэй, ташуураа гозолзуулсан хоёр офицер хуайс модны сүүдэр туссан гудамжаар явж өнгөрөв. Саравчтай малгай өмссөн буурал сахалтай  жүүд нар зөөврийн задгай морин  тэргээр явж өнгөрлөө. Хүүхэд хүмүүжүүлэгч захирлын ач  охинтой зугаална… Сом хоёр нохой дагуулан давхина… Ердийн саарал даашинз, улаан оймс өмсч гартаа “Вестник Европы”1 барьсан Варя явж буй нь лав хотын номын санд очсон бололтой.

Хичээл гурван цагт дуусах тул яагаа ч үгүй ажээ. Хичээлийн дараа гэртээ ч очихгүй, Шелестовынд ч очихгүй Вольфынд очиж хичээл заана. Лютерийн шашинд 2 орсон Вольф гэгч энэ баян жүүд өөрийн хүүхдүүдээ гимназид өгдөггүй, харин  гимназийн багш нарыг гэртээ урьж нэг хичээлд таван рублийн хөлс  өгдөг ажээ.

“Юунаа уйтгартай, юунаа уйтгартай!

Гурван цагт Вольфынд очиж зөндөөн удаан суух шиг болжээ. Таван цагт тэднийхээс гарсан Никитин дөрөв,  зурагдугаар  ангийн аман шалгалтын  хуваарь хэлэлцэхээр долоон цагт гимнази руу багш нарын зөвлөлгөөнд очиж ёстой ажээ.

Бүр орой болсон хойно Никитин гимназиас гарч Шелестовын руу явж байхад зүрх цохилон  царай нь

 

1 1866-1918 онд Петербургт нийтлэгдэж байсан хөрөнгөтний  либерал чиглэл бүхий утга зохиол, улс төрийн жил тутмын сэтгүүл (Орч)

2 XVI зууны үед М.Лютерийн үүсгэсэн үнэн алдарт шашны нэг чиглэл, шүтэгсдийн тоогоор шашны том чиглэлийн нэг болжээ. (Орч)

 

 

халуун оргиж байлаа. Долоо хоногийн өмнө, сарын өмнө хайр сэтгэлийн үгээ хэлнэ гэж оршил, төгсгөл  бүхий урт үг  бэлтгэсэн боловч одоо болоход нэг ч үг санаанд бууж ирэхгүй толгой эргээд  харин өнөөдөр хайр сэтгэлээ илчлэх биз, дахиад хүлээх бололцоо алга гэдгийг л зөвхөн мэдэж байлаа.

“Би Манюсяг цэцэрлэгт урьж гарган жаахан зугаалаад хайр сэтгэлийн үгээ хэлнэ” гэж Никитин бодно.

Үүдний өрөөнд хэн ч байсангүй. Никитин танхимд дараа нь зочдын өрөөнд орсон боловч бас хүнтэй тааралдсангүй. Харин дээр  хоёрдугаар давхарт Варя хэн нэгэн хүнтэй марган хүүхдийн өрөөнд хөлсний оёдолчин хайч  тачигнуулах сонсогдоно.

Энэ байшинд  жижиг, дамждаг, харанхуй гэсэн гурван нэртэй нэгэн жижиг өрөө байдаг билээ. Тэр өрөөнд элдэв эм тан, дарь, ангийн хэрэглэл бүхий хуучин том шүүгээ байдаг, дээр нь муур дандаа унтаж байдаг нарийхан модон шатаар тэр өрөөнөөс хоёрдугаар давхарт гардаг юм. Тэнд бас хүүхдийн өрөө рүү ордог, зочны өрөө рүү ордог үүд бий. Никитин  дээш гарах санаатай энд орж ирвэл шат  шүүгээ хоёр доргихоор хүүхдийн өрөөний үүд хүчтэй онгойн хаагдаж бараан даашинз өмссөн Манюся гартаа цэнхэр даавууны өөдөс бариад Никитинийг ажсан ч үгүй шатаар дээш шурхийв. Никитин түүний зогсоон:

– Хүлээгээч…Годфруа сайн байна уу? гэсэн боловч юу хэлэхээ үл мэдэн нэг   гараар бүсгүйн гарыг, нөгөөгөөр цэнхэр даавууг барин зогсоход Манюся айсан гайхсан хоёрын хооронд дүрлэгэр нүдээр түүнийг ширтэнэ.

Манюсяг явчих вий гэж айсан Никитин:

–         Би танд юм хэлмээр байна… Даанч энд эвгүй… Би чадахгүй нь… Намайг… чадахгүй байна гэж Годфруа тай олйгооч… гэж үргэлжлүүлэн өгүүлэв.

 

Цэнхэр даавуу шалан дээр унаж Никитин Манюсягийн нөгөө гарыг барьж авлаа. Бүсгүйн царай цайж уруулаа хөдөлгөн Никитинээс хойш ухарсан нь хана шүүгээ хоёрын хооронд  оржээ.

–         Үнэн шүү, би танд батлан хэлж байна гэж Никитин аяархан өгүүлэв.

Манюсяг  толгой гэдийлгэвэл Никитин түүний уруулыг үнсэн улмаар удаан үсэн улмаар удаан үнсэхийн тулд хоёр хацрыг барьжээ. Гэтэл  Никитин өөрөө шүүгээ, хана хоёрын хооронд булан руу түрэгдээд Манюся гараараа түүний хүзүүгээр тэвэрч эрүү рүү толгойгоороо туслан байлаа.

Дараа нь хоёулаа цэцэрлэгт орлоо.

Шелестовын цэцэрлэг дөрвөн десятин талбайтай нэлээд том, тэнд хориод  хуайс мод, зэрэг туулайн бөөр, чидүүн жимсний мод ургана. Бас цэцэг ч их бий.

Никитин Манюся хоёр модот гудамжаар  хөхрөлдөн үг үл ярин гүйж явахдаа хааяа бие биендээ тасалданги асуулт тавивч хэн нь ч үл  хариулна. Цэцэрлэгийг тал саран гэрэлтүүлж  энэ тал сарны гэрэлд  ногоо бүдэг бадаг үзэгдэн өөрсөдтэй нь хайр сэтгэлийн үг хэлэлцэхийг хүсэх адил  алтан зул, цахилдгана нойрмоглож бөхөлзөх бөлгөө.

Никитин, Манюся хоёрыг гэртээ эргэж орвол офицерууд, авхай нар цугларч бөөгнөрөөд мазур бүжиг бүжиглэж байв. Полянский дахиад л GRAN-RONO-ыг бүх өрөө дамжин бүжиглэж бүжгийн дараагаар дахиад л  хөзрөөр хувь заяагаа сорьцгоолоо. Оройн хоолны өмнөхөн зочид танхимаас хоол идэх өрөө рүү орсон хойно  Манюся Никитинтэй хоёулхнаа үлдэж түүнд наалдан байж:

–         Чи өөрөө аав, Варя хоёртой ярь, би ичээд байна… гэжээ.

Оройн хоолны дараа Никитин өвгөнд учраа гаргавал Шелестов сонсч байснаа бодосхийж:

–         Охин бид хоёрыг хүндэлж байгаад баярлавч би  тантай  нөхөрсөг ёсоор ярилцмаар байна. Би тантай эцгийн ёсоор биш, эр хүн, эр хүнтэйгээ ярьдаг жамаар яръя. Яагаад ийм эрт гэрлэхийг та хүссэн юм бэ гэдгийг та хэлээч. Нэр нүүрээ барсан,  хөдөөний хүдэр эрчүүд эрт гэрлэдэг болохоос биш та ингэмээргүй санагдана. Ийм залуу байж өөртөө гав  гинж зүүх ямар хэрэг байна вэ? Гэж хэллээ. Никитин гомдон:

–         Би юундаа залуу байх билээ! Одоо хорин долоо хүрэх гэж байна. Гэж хэллээ.

–         Ааваа, адууны домч ирлээ гэж нөгөө өрөөнөөс Варя хашгирахад яриа завсарлаж Никитинийг Варя, Манюся, Полянский гурав үдэн гаргажээ. Тэднийг явган хашааны дэргэд очиход Варя:

 

–         Танай тэр нуугдамхай митрополит Митрополитьич хаашаа ч гардаггүй юмуу? Ядахдаа манайд  ирдэг болоосой гэж хэлжээ.

 

Нуугдамхай  Ипполит Ипполитычийн өрөөнд Никитинийг ороход тэр орон дээрээ суугаад өмдөө тайлж байв.

–         Хэвтэхдээ  хүлээзнэ, битгий хэвтээрэй гэж Никитинийг амьсгаадан хэлбэл Ипполит Ипполитыч өмдөө түргэн өмсч:

–         Юу болоов? Гэж сэтгэл түгшин асуув.

–         Би гэрлэнэ!

 

Никитин нөхрийн дэргэд зэрэгцэн сууж өөрийгөө гайхаж байгаа юм шиг  байдлаар харж:

–         Маша Шелестоватай суух болсныг төсөөлж байна уу? Өнөөдөр энэ тухай  хэлсэн гэв.

–         Яахав, тэр чинь зүгээр бүсгүй шиг байн абилээ. Даанч хүүхдээрээ  юм даа.

–         Тийм ээ, их залуу, даанч залуу гэж Никитин шүүрс алдаад сэтгэл түгшиж мөрөө хавчин өгүүллээ.

–         Тэр чинь гимназид миний шавь байсан юм. Би  түүнийг мэднээ. Газар зүйн хичээлд зүгээр хэр нь түүхэнд тааруухан. Ангидаа  анхаарал муутай байдаг  байсан юм.

 

Никитин  гэнэт нөхрөө өрөвдөж түүнд тайтгаруулахуйц ямар нэгэн юм хэлмээр  санагдана.

–         Эрхэм минь, та яагаад гэрлэдэггүй юм бэ? Ипполит Ипполитыч та Варятай сууж болох биш үү? Тэр чинь гайхалтай сайн бүсгүй байгаа юм. Үнэндээ тэр маргах баахан дуртай боловч их сайхан сэтгэлтэй хүн. Сая тэр таны туахй асууж байна билээ. Та түүнтэй суухгүй юу? Гэж асуулаа.

 

Уйтгартай, шантгар хамартай энэ хүнтэй Варя суухгүй гэдгийг Никитин сайн мэдэж байсан хэр нь түүнтэй суухыг ятгалаа. Яагаад тэр вэ?

–         Авгай авах бол ноцтой ажил. Бүгдийг сайн ярилцаж  цэгнэж үзэхгүй бол болохгүй. Хэрсүү ухаан ялагуяа авгай авахад хэзээ ч саад болохгүй. Хүн авгай авна гэдэг эхнэргүй хүний амьдралаас салж шинэ амьдралтай золгож байгаа хэрэг гэж Ипполит Ипоолитыч бодолхийлснээ хүн бүхэнд  мэдээжийн юм урсгаж гарахад Никитин түүний ярихыг сонсохоо больж  өрөөндөө орон өөрийн  зол жаргалын тухай, Манюсягийн тухай, ирээдүйнхээ тухай болохоор хувцсаа яаран тайлж орондоо түргэн оржээ. Лессингийн зохиолын уншаагүйгээ гэнэт санан “Унших хэрэгтэй… Үгүй, ер нь яах гэж түүнийг унших ёстой билээ? Чөтгөр алгадмар…” гэж инээмсэглэнэ.

 

Хувь заяаны тухай бодолдоо тэр мансууран дорхноо унтаж өглөө болтол инээжээ.

Морин туурай дүнзэн  шалыг түчигнүүлэн жүчээнээс эхлээд хар хар зүсмийн Гүн Нулин, дараа нь цагаан Аварга, эцэст нь түүний  дүү Майкийг гаргаж байна гэж Никитин зүүдэлжээ.

“Сүмд зай завсаргүй, их шуугиантай, тэр ч байтугай хэн нэгэн хүн дуу алдахад Манюся бид хоёрын гэрлүүлэх ёс удирдаж байсан ахлах санваартан  нүдний шилэн дээгүүрээ олны зүг харж:

–         Сүмд шуугиж  нааш цааш сэлгүүцэж болохгүй, нам тайван мөргөцгөө. Бурхнаас айх хэрэгтэй гэж ширүүн хэллээ.

 

Миний хоёр нөхөр намайг, штаб-с ахмад Полянский, бага дарга Гернет хоёр Маняг гэрчилсэн юм. Мяндагтны найрал дуучид гарамгай сайхан дуулж байлаа. Лааны час часхийх, хурц гэрэл, гоёл чимэглэл, офицерууд, сэтгэл ханамжтай баяр хөөртэй  олны царай зүс, Манягийн ер бишийн тэнгэрлэг дүр, ер нь бүх байдал, ёс гүйцэтгэхэд хэлсэн үг энэ бүхэн нүднээс нулимс гартал намайг уяруулан баяр жавхлан төрүүлж байлаа. Сүүлийн үед  миний амьдрал хэрхэн цэцэглэн, охэрхэн яруу сайхан   болж байнам билээ! Огэж би бодож байлаа. Сүүлийн  үед миний амьдрал хэрхэн цэцэглэн, хэрхэн яруу сайхан болж байнам билээ! Гэж  би бодож байлаа. Хоёр жилийн өмнөхөн би оюутан байхдаа мөнгө төгрөг ч үгүй, төрөл садан ч үгүй. Неглиний мухар гудамжнаа хямдхан байранд ирээдүйгүй хүн шиг амь зууж байсан  бол  одоо мужийн шилдэг хотын гэнэд гимназийн багш болчихоод амьдралгатай, хүнд дурлаж, эрх танхи амьдарч байна. Миний төлөө л энэ хүмүүс цугларч, олон лаа суулгасан лааны энэ гурван тавуир гэрэлтэж, миний  төлөө л энэ ахлах хувраг ном  айлдан дучид дуулж байна, хэдхэн мөчийн хойно миний авгай гэж нэрлэгдэх энэ залуу бүсгүй миний төлөө л ингэж гангалж гоодно гэж би бодож байлаа.  Бас бидний анхны уулзалт, хотын захруу зугаалсан зугаалга, хайр сэтгэлийн үгээ хэлсэн, зунжингаа гайхалтай сайхан байсан агаар тэнгэрийг дурсан санав. Неглиний мухар гудамжинд амь зууж байхад зөвхөн роман туужид төсөөлөгдөж болохоор санагдаж байсан аз жаргалыг би одоо гартаа авчээ.

Гэрлэх ёс гүйцэтгэсний дараа бүгдээрээ намайг, Маняг эмх замбараагүй тойрон бүчиж баяр хүргэн зол жаргалыг ерөөж байлаа. Дал гарсан насны  бригадын генерал бүх сүм даяар дуулдахуйц өвгөн  хүний хяхтнасан дуугаар ганцхан Манюсяд баяр хүргэн:

–         Хуримын дараагаар мөн л сарнай цэцэг хэвээрээ байна гэдэгт итгэж гэж хэлсэн билээ.

 

Офицерууд, сургуулийн захирал, бүх багш нар ёсыг одон инээж байхад миний царайд ч аятайхан инээвхийлэл тодорч байсан билээ. Хүн бүхэнд илэрхий юм дандаа ярьж байдаг түүх, газар зүйн багш Ипполит Ипполитыч миний гарыг  чангаар  атган:

–         Саяхан болтол та авгайгүй ганцаараа байсан бол одоо авгайтай болж хоёулаа амьдрах боллоо гэж хэлсэн билээ.

 

Надад инж болгон өгсөн шавардаагүй хоёр давхар байшин руу бид сүмээс очив. Энэ байшингаас гадна хориод мянган рубль харж хамгаалдаггүй болохоор зэрлэгшсэн өдий төдий тахиа, нугас бүхий ганц манаачтай Мелитоновская гэдэг газар Манюсяг дагаж ирсэн юм. Сүмээс ирэнгүүт би өөрийн шинэ  тасалгаанд түрэг буйдан сандал дээр сунан унаад тамхи татав. Хэзээ ч  ийм байгаагүй юм шиг их тавлаг аятайхан байв. Энэ үеэр зочид “Урай” хашгиралдан үүдний өрөөнд тааруухан хөгжим  эсэн бусан ая тоглоно. Манягийн эгч Варя гартаа хундага барин ам дүүрэн ус балгасан юм шиг  хачин  царайтай орж ирлээ. Тэр цааш явмаар байсан боловч гэнэт   хөхөрснөө эхэр татан уйлахад хундага жингэнэн шалан дээгүүр өнхөрлөө. Бид түүний гараас түшин гаргавал хамгийн захын өрөөнд очин асрагч эмэгтэйн хажууд хэвтээд:

–         Хэн ч ойлгож чадахгүй, хэн ч шүү! Бурхан минь хэн ч ойлгож чадахгүй! Гэж үглэнэ.

 

Тэр бүсгүй өөрийн дүү Манягаас ах боловч хүнтэй суугаагүй нь атаархсанаас биш цаг  өнгөрч байгаа, тэр ч байтугай өнгөрчихсөн байж магадгүй гэсэн уйтгарт  бодлоос  болж уйлсан гэдгийг хүн бүр сайн мэдсэн билээ. Харин кадриль бүжиг бүжих үед их уйлсан боловч энгэсэг зузаан түрхсэн нүүртэй Варя танхимд  орж ирсэн  байлаа. Штабс-ахмад Полянский түүний өмнө мөхөөлдөстэй таваг барьж зогсоход Варя халбагадан иднэ…

Өглөөний таван цаг өнгөрч байна. Өөрийн их аз  жаргалын тухай бичихээр өдрийн тэмдэглэл эхэлж тав зургаан хуудас бичээд маргааш Маняд уншиж өгнө гэж бодсон хэр нь миний толгойд бүгд хутгалдан самуурч зүүд шиг бүдэг бадаг болоод зөвхөн варягийн энэ явдал тодхон санагдан хөөрхий Варя гэж бичмээр болсон юм.

Ер нь ингэж дандаа суугаад хөөрхий Варя! Гэж бичиж байх сан. Мод шуугиад бороо орох бололтой. Хэрээ гуагална. Саяхан унтсан Манягийн царай яагаад ч юм бэ уйтгартай харагдана”.

Үүнээс хойш Никитин өдрийн тэмдэглэлдээ гар хүргэсэнгүй уджээ. Наймдугаар  сарын шинэдээр Никитин дахин шалгаруулалт, элсэлтийн шалгалт өгч шашны баярын дара аердийн хичээл эхэлжээ. Никитин голцуу өглөөний найман цаг өнгөрч байхад ажилдаа очих боловч арван цаг болоход л шинэ байшиндаа байгаа Манюсяг санан цагаа харж эхэлнэ. Бага ангид хэн нэгэн хүүхдээр дуудуулан цээж бичиг хийлгэж хүүхдүүдийг  бичиж дуусгах хүртэл цонхны тавцан дээр нүд анин мөрөөдөл болон сууна. Никитин ирээдүйгээ мөрөөдөн бодсон ч, өнгөрснөө дурсан санасан ч үлгэр шиг сайхан юм  санаанд  нь бууна. Никитин ахлах ангид Гоголийн зохиол юм уу, Пушкиний үргэлжилсэн зохиолыг уншиж  байхад  нойр сэргэж санаанд нь хүмүүс, мод, тариалангийн газар, унааны морьд дүрслэгдэн зохиолчийг  бодох аятай:

–         Хичнээн сайхан бэ! Гэж шүүрс алдан өгүүлнэ.

Их завсарлагаанаар Маня түүнд цас шиг  цагаан ачлуурт боосон зууш ирүүлэхэд удаанаар  амтархан иднэ. Харин Ипполит Ипполитыч зөвхөн талх идэн Никитин рүү атаархсан  маягтай хүндэтгэн хараад

–         Хүн хоолгүй амьдарч  чадахгүй  гэж хэн бүхний мэдэх юм хэлнэ.

 

Никитин гимназиас гарч гадуур хичээл заагаад оройн  таван цаг өнгөрч байхад гэртээ ирж бүтэн жил  гэртээ байгаагүй юм шиг баяр хөөр, түгшүүрийг мэдэрнэ. Никитин амьсгаадан шатаар гүйж Маняг олоод тэврэн авч үнсэн их хайртай, түүнгүйгээр амьдарч чадахгүй, гайхалтай их саналаа  гэж итгүүлэн бие чинь зүгээрүү, яагаад уруу царайтай байна вэ гэж асууна. Дараа нь хоёулаа хоолоо иднэ. Хоолны дараа Никитин өрөөндөө орж буйдан сандал дээр  тамхи татан хэвтэхэд Маня түүний дэргэд  суун шивнэн ярина.

Түүний хамгийн зол жаргалтай өдөр нь өглөөнөөс орой хүртэл гэртээ өнждөг ням гариг юм уу, баярын өдрүүд юм. Ийм өдөр малчны амар жимэр амьдралыг санагдуулдаг гэнэн атлаа ер бишийн аятайхан амьдралд тэр гар бие оролцон түүний ухаалаг сайхан Маня нь үүрээ хэрхэн засч байгааг тасралгүй ажиглан өөрөө гэртээ илүү хүн гэдгээ үзүүлэхийн тулд ямар ч ашиггүй  юм хийн жишээ нь хоёр дугуйтай өнгөн тэргийг  саравчнаас түрэн гаргаж тал талаас нь харна. Манюся гурван үнээгээр жинхэнэ сүүний аж ахуй  байгуулж зоорь  сүүтэй домбо, цөцгийтэй ваараар дүүрэн байгаа нь цөцгийн тос хийхээр нөөцөлсөн ажээ. Заримдаа Никитин наргиа болгон түүнээс сүү гуйвал Манюся зохисгүй хэрэг хэмээн болгоомжлоход:

–         Хонгор минь би тоглоом  хийсэн  юм гэж хэлнэ.

 

Жишээ нь, чулуу шиг болж хатсан хэсэг хиам юмуу, бяслагийг шүүгээнд байхад Манюся олоод:

– Үүнийг гал зууханд иддэг юм гэж сүрхий дүр үзүүлэн хэлэхэд түүний ёсорхог занг Никитин тохуурхан  ийм жижигхэн хэрчим хиам хулгаан барихад хэрэг болно гэж хэлбэл, эрэгтэйчүүд зарцыг  гурван цүү  зуушинд гал зуух руу явуулсан байхад ч гайхахын аргагүй аж ахуйн дөргүй хүмүүс байдаг юм гэж нотлон  хэлэхэд Никитин түүнийг зөвшөөрч Мөнюсяг тэврэн авна. Манюсягийн хэлсэн үнэн байдаг юм гэж нотлон  хэлэхэд Никитин түүнийг зөвшөөрч Манюсяг тэврэн авна. Манюсягийн хэлсэн үнэн байдаг нь ер бишийн гайхалтай, түүнтэй санаа зөрөх нь гэнэн, хайрлууштай юм шиг санагдана.

Заримдаа Никитиний санаанд гүн ухааны шүлэг бууж ямар нэгэн хийсвэр сэдвээр санаагаа илэрхийлэхэд Маня түүний царай өөд сониучирхан харна.

– Баяр баясгалан болсон хонгор минь, би чамтай хамт байхдаа хязгаар төгсгөлгүй  зол жаргалтай байх юм. Гэхдээ би энэ зол жаргалыг тэнгэрээс бууж  ирсэн ямарнэгэн юм гэж үздэггүй юм. Энэ зол жаргал бол жирийн, ёстой байгууштай, зүй тогтоолтой зүйл юм. Хүн өөрийн зол жаргалыг бүтээгч гэж би итгэдгийн хувьд өөрийн болгосон юмаа одоо авч байга хэрэг. Энэ зол жаргалыгө өөрөө бий болгож өөрөө эзэмшиж байна эгж хэлэх байна. Миний өнгөрсөн түүхийг чи мэднэ. Өнчрөл, ядуурал, зол жаргалгүй  балчир нас, уйтгар гаслантай ид нас энэ бүхэн бол зол жаргалд  хөтөлсөн тэмцлийн зам байсан юм… гэж Манюсягийн хурууг үзэн байж үсийг дахин дахин задалж сүлжин өгүүлнэ.

Ипполит Ипполитыч толгойн хавдар өвчнөөр өвдөж байгаад аравдугаар сард нас барж гимназид хүнд гарз тохиолдоно. Нас барахын өмнөх хёорхоногт тэр ухаангүй байхдаа дэмийрэхдээ хүртэл бүхэнд  илэрхий.

–         Ижил мөрөн, Каспийн тэнгист цутгадаг… Морь овъёос, өвс иддэг юм гэж хэлсээр байжээ.

 

Түүнийг оршуулах өдөр  гимназид хичээл хийсэнгүй, нөхөд, шавь нар нь  авс, бас тагийг аван явж  гимназийн найрал дуу оршуулгын газар хүрэх  замын утршид “Ариун бурхны” дуу дуулж  явлаа. Оршуулганд гурван санваартан, хоёр банди, гимназийн  бүх эрэгтэйчүүд, ёслолын хувцас өмссөн мяндагтны найрал дууныхан оролцжээ. Сүр жавхалнтай оршуулгатай тааралдсан хүн бүр:

–         Ингэж өөд болохыг хүн бүрд бурхан заяагаасай гэлцэнэ.

 

Оршуулгын газраас сэтгэл хөдлөн буцаж ирсэн Никитин ширээнээс өдрийн тэмдэглэлээ олж ийнхүү бичжээ.

“Сая Ипполит Ипполитыч Рыжицкийг оршуулав.

Ажилч даруухан нөхөр минь, амгалан нойсоорой! Оршуулгад очсон, Маня, Варя, бусад бас эмэгтэйчүүд сонирхол татамгүй мартагдсан энэ хүнд ямар ч бүсгүй хэзээ ч дурлаж байгаагүйг мэдэж байсан болохоор үнэн санаанаасаа уйлцгаалаа. Би нөхрийнхөө оршуулга дээр халуун дотно үг хэлмээр байсан боловч талийгаачид захирал дургүй байсан учир түүнд  эвгүй сэтгэгдэл төрүүлж магадгүй  хэмээн урьдчилан  сануулсан болохоор яая гэхэв. Хуримнаас хойш миний сэтгэл эвгүй болсон анхны өдөр энэ бололтой…”

Хичээлийн жилийн туршид ямар нэгэн  онцгой явдал гарсангүй.

Хүйтрэхгүй үлбэгэр өвөл болж нойтон цас орон ариутгалын 1 үед намар цагийнх шиг шөнөжингөө салхи үлээж дээврээс ус гоожин өглөө усаар ариулах 2 үеэр мөс нимгэрэн  харласан гэж үзэж цагдаа нар гол руу хэнийг ч үл явуулна. Агаар тэнгэр хичнээн муухай байсанч гэсэн Никитин зуных шигээ зол жаргалтай амьдарсаар  авай. Түүгээр ч үл барам хөзрийн винт хэмээх тоглоомоор тоглон сурч шинэ нэгэн зугаатай  болжээ. Харин инжинд дагаж ирсэн муур, нохойнууд түүний сэтгэлийн түгшээн уур хүргэж зол жаргалтай байхад саад болно. Өрөөнүүдэд ялангуяа өглөөгүүр эдгээр амьтдын үнэр дандаа ханхлан тэр үнэрийг яагаад ч арилгах аргагүй ажээ. Муур нохотой байн байн уралцана. Ууртай Мушкад өдөрт арваад удаа хоол өгнө. Урьдын адилаар тэр Никитинийг үзэн ядаж харангуут “Ррр…гав-гав…” гэж архирна.

Нэгэн удаа их мацгийн үеэр Никитин клубт хөзөр тоглож байгаад шөнө дундын үед  гэртээ буцаж явжээ. Бороо орж шавар  шавхай ихдэн харанхуй байжээ. Клубт тоглож хорин рубль алдсандаа  ч тэр үү, алдсанаа төлж байхад хамт тоглож байсан нэгэн хүн түүний инжийг хэлж байгаа  бололтойгоор Никитиний мөнгө барагдахгүй гэж хэлснээс ч юм уу сэтгэлд нь ойлгохын аргагүй эвгүй юм орж ирсээр байжээ. Хорин рубльд харамсах юм байсангүй, хамт тоглож байсан хүний үг нэг их хоргүй атлаа яагаад ч  юм эвгүй санагдсаар байжээ. Гудамжны  гэрлийн  дэргэд тэр зогсоод:

–         Түй яасан  эвгүй юм бэ! Гэж дуу алджээ.

 

Хорин рубль түүнд зүгээр олдсон болохоор харамсалтай биш гэсэн бодол толгойд нь буулаа. Хэрэв тэр өөрөө ажилчин байсан бол копейк бүрийн үнийг сайн  мэдэж мөнгө алдах хожиход  хайхрамжгүй байх ёсгүй. Ер нь бүх зол жаргал ч  зүгээр олдсон, ингэхлээр үнэндээ эрүүл хүнд эм ямар байдаг вэ яг л тийм тансаг зүйл ажээ. Ихэнх хүмүүсийн адил хэрэв Никитин үмх

 

1 Христосын шашны гол зан  үйлийг эг. Хүнийг сүмд мөргүүлэхийн тул усан доруулах юмуу, усаар шүршиж ариутгадаг ёс  бий (Орч.)

2 Шашны өөр нэгэн зан үйл. Христосын шашны ариутгалын баяраар шашны санваартан ид шидийн хүч өгнө гэж итгэж загалмайг усанд дүрдэг ёс бий (Орч)

 

 

талхны  төлөө санаа бодолд дарагдан амьдрахын төлөө тэмцэж явдаг бол, хэрэв ажлаас болж нуруу цээж нь өвддөг бол оройн хоол, дулаан тохитой байр, өрх гэрийн зол жаргал зайлшгүй хэрэгцээ болж амьдралыг шагнаж чимж байхсан билээ. Гэтэл  одоо энэ  бүхэн цөм аймшигтай, тодорхойгүй зүйл болжээ. Энэ бодол нь муу зөн  гэдгийг тэр сайн мэдэж:

–         Түй яасан эвгүй юм бэ!  Гэж өгүүлжээ.

 

Никитинийг гэртээ ирэхэд Маня орондоо орсон байлаа. Тэр их л тааламжтай унтсан бололтой жигд амьсгалан  инээмсэглэж байлаа. Түүний дэргэд  цагаан муур атиран хэвтээд цээж хүрчигнүүлнэ. Никитинийг лаа асаан тамхи татаж байх зуур Маня сэрж нэг аяга ус ховдоглон уув. Тэгээд инээн:

–         Буржмал чихэр дэндүү их идчихжээ. Чи манайханд очив уу? гэж асуугаад чимээгүй болов.

–         Үгүй очоогүй.

Сүүлийн үед Варя их санаа тавьж байсан штабс-ахмад Полянский баруун мужийн нэгэнд шилжих болсон учир хотод салалтын айчлал хийж байсан учраас хадмынхны гэрт жаахан уйтгартай байсныг Никитин мэдэх билээ. Маня өндийн суугаад:

–         Орой Варя ирсэн. Юу ч хэлэхгүй байсэн хэр нь царайны байдлаас ажвал хөөрхий минь хэцүү байгаа бололтой. Полянскийг харахаас  дургүй хүрэх юм. Бүдүүн, шалхгар, явж байхдаа юм уу бүжиглэхдээ хацраа чичрүүлнэ… Надад ч ямар хамаатай  биш дээ. Би түнийг бузгай хүн гэж бодож байсан юм гэв.

–         Би одоо ч гэсэн түүнийг дориун хүн гэж  үздэг юм.

–         Тэгвэл яагаад Варятай эвгүй  харьцав аа?

–         Яагаад эвгүй гэж? Миний мэдэж байгаагаар Полянский суух тухай үг цухайлгаагүй, ямар нэгэн ам өчиг өгөөгүй шүү дээ гэж нуруугаа хотойлгон суниаж буй цагаан мууранд зэвүү хүрч хэлэв.

–         Яагаад дандаа гар орноор орж гадаг  байсан юм бэ? Хэрэв түүнтэй суухгүй юм бол тэгж явахын хэрэггүй.

 

Никитин лаа унтраан хэвтсэн боловч унтмааргүй, хэвтмээргүй санагдаж байлаа. Түүний толгой пин шиг хоосон том юм болж түүн дотуур урт сүүдэр шиг ямар нэгэн онцгой бодол тэнүүчлэн байгаа юм шиг санагдана. Өрх гэрийн нам тайван зол жаргал руу инээмсэглэн буй дэнгийн энэ зөөлөн гэрлэс гадна өөрөө болоод энэ муурны тайван сайхан амьдарч байгаа энэ хэсэг газраас гадна өөр ертөнц бий. Ямар нэгэн үйлдвэрт юмуу, эсвэл том  засварын газарт өөрөө  ажиллах, индэр дээрээс ярих, зохиол бичих, нийтлүүлэх, шуугьж ядрахыг… тэр гэнэт их хүсжээ. Өөрийгөө мартан  нэгэн хэмийн хувийн зол жаргалдаа хайхрамжгүй хандах тийм байдалтай болмоор санагджээ. Гэтэл бас сахлаа хуссан Шебалдин түүний сэтгэлд амьдаар  дүрслэгдэн:

–         “Та чинь Лессингийн  зохиолыг хүртэл уншаагүй, та мөн их хоцрогджээ! Та дэндүү дор орж дээ! Гэж  гэнэт ширүүн хэлэх шиг болжээ.

 

Маня дахиад ус уув. Түүний хүзүү, тарган мөр цээжийг Никитин харж сүмд  бригдаын генералын “Сарнай” гэж хэлж байсан үгийг санаад,

–         Сарнай гэж хэлэн инээвэл нойрмог Мушка орон дороос “Ррр-гав-гав…” гэж архиран хариулав.

 

Хүйтэн алхархуу  сүрхий уур гэнэт оволзож Маняд ямар нэгэн бүдүүлэг үг хэлмээр ч юм шиг, тэр ч байтугай харайж очоод дэлсээд авмаар болжээ. Зүрх хүчтэй  цохилно.

–         Хэрэв би танайхаар орж гардаг болбол заавал чамтай суух ёсгүй юм биз дээ? Гэж Никитин биеэ барин асуув.

–         Мэдээжийн хэрэг, үүнийг чи сайн мэднэ.

–         Аятайхан хэрэг байан гэснээ нэг минутын дараа давтан хэлэв.

 

Илүү дутуу юм ярихгүй, бас зүрхээ тайвшруулахаар Никитин өрөөндөө очиж буйдан сандал дээр дэргүй хэвтсэнээ шалан дээр хивсэн дээгүүр хэвтэв. Тэр өөрийгөө тайтгаруулан “Ямар балай хэрэг билээ!  Чи чинь сурган хүмүүжүүлэгч, сайн ажил хийж байгаа… Чамд өөр ямар ертөнц хэрэгтэй билээ? Дэмий юм!” гэж бодно.

Тэгээд  тэр дорхноо би  бол   сурган хүмүүжүүлэгч биш, грек хэлний багш чех хүн шиг авьяас билэггүй  тийм нэгэн түшмэл, сурган хүмүүжүүлэх ухааныг огт мэдэхгүй, хэзээ ч сонирхож байгаагүй, хүүхэдтэй хэрхэн харилцахыг үл мэднэ, багшилж байгаа гэдэг чинь юу ч биш, магадгүй огт хэрэггүй юмыг хүртэл зааж байж  мэднэ гэж Никитин өөртөө итгэлтэй өгүүлжээ. Талийгаач Ипполит Ипполитыч бол  илэрхий мундаг хүн басан, түүнийг хэн болох, тэр юу хийж чадахыг нөхөд, багш нар сайн мэднэ. Никитин бол чех хүн шиг өөрийн мунхаг зангаа далдалж чадна. Түүний бүх юм жинхэнэ ёсоороо байгаа юм шиг дүр үзүүлэн бүгдийг башир зангаар хуурна. Энэ санаа  түүнийг айлтгаж тэдгээрийг тэнэг зүйл  гэж огоорч энэ бол мэдрэл муудаж байгаагийн шинж, тэгээд өөрийгөө шоолон инээж болно гэж бодов.

Үнэхээр өглөөгүүр Никитин өөрийнхөө ууртайг шоолон инээж өөрийгөө чавганц гэж нэрлэхэд хүрчээ. Гэвч түүний тайван байдал бүр үүрд арилж шавардлагагүй хоёр давхар энэ байшинд аз жаргалтай байх боломжгүй гэдгээ тод  ойлгожээ. Хий хоосон  бодол арилж амар тайван ахуй, хувийн аз жаргалтай огт нийцэхгүй шинэ, ухамсартай амьдрал эхэллээ гэж тааварлажээ.

Маргаашийн нь ням гаригт Никитин гимназийн сүмд очиж тэнд захирал, нөхөдтэйгээ  уулзжээ. Тэр нар цөмөөрөө өөрсдийн мулгуу бүдүүлэг зан, сэтгэл  таатай биш байгаагаа, амьдралаараа сүрхий нууж халхлахад бүх ажлаа чиглүүлж байгаа шиг түүнд санагдан, өөрөө бол тайван биш байгаагаа тэндэд мэдүүлэхгүйн тулд аятайхан инээж аар саар юм ярина. Дараа нь Никитин галт  тэрэгний өртөөн дээр очиж шуудангийн галт тэрэг  ирж очирж байхыг харлаа. Никития ганцаараа, тэгээд хэнтэй ч ярих хэрэггүй байгаа нь өөрт нь таатай байжээ.

Никитинийг гэртээ ирэхэд үдийн хоол идэхээр Варя, хадам, эцэг хоёр ирсэн байлаа. Уйлсан нүдтэй Варя толгой өвдлөө гэнэ. Харин Шелестов маш их идэж одоогийн залуучууд итгэлгүй, боловсон байдал тэдэнд алга гэж ярин –Энэ чинь нэр нүүрээ барсан хэрэг! Энэ чинь үнэхээр нэр нүүрээ барсан хэрэг гэдгийг эрхэм дээдэст шууд хэлнэ гэж үглэнэ.

Никитин аятайхан инээмсэглэн зочдыг дайлахад Маняд туслалцана. Үдийн хоолны дараа Никитин өрөөндөө орж түгжжээ.

Гуравдугаар сарын наран тод гийж дулаан гэрэл цонх нэвтлэн ширээн дээр тусна. Дөнгөж хорьд гарч байсан хэр нь хүмүүс хөнгөн тэргээр давхилдан цэцэрлэг хар тодол жиргэнэ. Манюся одоо л орж ирээд өрөөсөн гараараа Никитиний хүзүүгээр тэврэн үүдний довжооны дэргэд унах морь юмуу хоёр дугуйт хөнгөн тэрэг авчруулсан гэж хэлэхийн хамт даарахгүйн тулд юу өмсвөл дээр вэ гэж асуух нь уу гэмээр санагдаан. Яг л өнгөрсөн жилийнх шиг гайхалтай сайхан хавар болж мөн л ноднингийнх шиг баяр хөөрийг билэгдэн байжээ. Гэвч Никитин одоо амралтаа авч Москвад очин Неглиний  мухар гудамжнаа таних өрөөндөө очих юмсан гэж бодож байлаа. Зэргэлдээ өрөөнд кофе ууж штабс-ахмад Полянский тухай ярилцаж байсан боловч Никитин тэр яриаг сонсохгүйг хичээн өдрийн тэмдэглэлээ ийн бичжээ. “Бурхан минь би хаана байна вэ? Олиггүй юм бүхэн  намайг хүрээлж байна. Уйтгартай  гунигтай өчүүхэн хүмүүс, цөцгий дүүргэсэн ваарнууд, сүүтэй  домбонууд, жоом, тэнэг бүсгүйчүүл л байна… Олиггүй юмнаас илүү аймшигтай, дур гутам, гуниг төрүүлэх юм байхгүй. Эндээс зугьтя, өнөөдөр л зугтъя, тэгэхгүй бол би галзуурах нь”.