Үргэлжилсэн үгийн зохиол

Хайрын түүх

Гэр бүлийн хайр дурлалыг хадгалж үлдэх тухай энд нэгэн аргын тухай хуваалцахыг хүслээ.
Энэ тухай би зарим нэг лекцэндээ ярьж байсан бөгөөд үр дүнгийн талаар сонсогч оюутнууд маань эргэн талархалын мэдээ илгээсээр байгаа нь үүнийг бичих тухай санааг төрүүллээ л дээ.
Хайр дурлал гэдэг нь сэтгэл хөдлөлийн дээд хэлбэр. Байнга хөдлөөд байдаг сэтгэл гэж юу байхав. Цагийн эрхээр намждаг буурдаг нь жам ёсны үзэгдэл.
Тэгвэл түүнийг буураад унтраад бүр үгүй болоосой гэж хэн хүсэх билээ.
Энэ арга бол ХАЙРЫН ТҮҮХ.
Гэр бүлийн хосууд оны эхэнд нэг нэг дэвтэр авч бүхэл жилийн турш зөвхөн нэгэндээ хайртай тухайгаа бичих үндсэн нөхцөлтэй. Яагаад чухам юуг нь хайрлаад байна вэ гэдгээ бичих төдийгүй тэр өдрийнхөө хайрыг ямар нэгэн сайхан зүйлтэй зүйрлэх учиртай юм. Энэ өдрийнхөө хайрыг би солонготой, дэлбээлж буй цэцэгтэй, нахиалж буй модтой зэргээр догдлол оруулах хэрэгтэй. Дараа нь тэр зүйл танд шууд хайрыг тань сануулах дохио болж байгаа юм. Ер нь яаж ч баяжуулж болох бөгөөд энэ бол таны сэтгэлийн ДРАМЫН асуудал.
Зөвхөн хайрын тухай тэгээд 7 хоногт 2 доошгүй удаа бичих тул таныг хайр ханийхаа тухай сөрөг бодолтой удаахгүй байхад тань туслана.
Оны төгсгөлд дэвтэрнүүдээ солилцон унших бөгөөд хань чинь Таныг хэрхэн бодож хайрладаг гэдгийг шинээр унших нь ХАЙРАНД ЦОО ШИНЭ ӨНГӨ оруулна.
Түүгээр ч барахгүй таны гэр бүлийн ХАЙРЫН ТҮҮХ хүүхдэд тань нөлөөлж хэзээ нэгэн цагт энэ тухай олж унших мөчид ээж минь аав минь нэгэндээ ийм агуу хайртай гэсэн бахархал хүүхдийн тань бат бөх гэр бүл үүсгэхэд ч нөлөөлөх юм.
Хайр өөрөө бүх дутууг нөхдөг шидтэй
Хайр дутсан орон зайг хайраас өөр юу ч нөхдөггүй ёстой
ТАНЫ ГЭР БҮЛД ХУГАЦААГҮЙ ХАЙРЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Т.Оюундарь