Түүх, Хуучны баримт

ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР

Ганжуур гэдэг нь “Зарлигийн орчуулга” гэсэн төвд үг юм. Энэ нь бурхан Шакьямуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиол, гарчгийн хамт 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган болно.

Төвдийн алдарт номч мэргэн Бүдон-ринчиндүв тэргүүтэй хүмүүс 1320 оны үесээр дэглэсэн ажээ.

Энэхүү Бурханы шашны оройн дээд ном Ганжуурыг 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бүрнээр нь урлажээ.

Хуучин Их хүрээний Зүүн дацан буюу Дашчойнпил дацанд залагдаж байгаад, тус дацан хаагдах үед Үндэсний номын сангийн сан хөмрөгт шилжүүлжээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “ХОСГҮЙ ҮНЭТ” 2015 онд ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэжээ.

Эх сурвалж: http://www.nationalheritage.mn/Docheritage/News/Detail?news_id=13