Гэрийн номын сан

Гэрийн номын сан байгуулахад анхаарах зүйлс

Гэрийн номын сан нь та болон танай гэр бүлийнхний сурч боловсрох орон зай байхаас гадна амралтаа зөв өнгөрөөх тав тухтай орчин болж чаддаг.

Орчин үед айл өрхүүд гэрийн номын сантай болох хандлага ихэсч байна. Гэрийн номын сан байгуулахад тодорхой стандарт барих шаардлагагүй тул заавал том харш, эсвэл зориулалтын тусгай өрөө шаардлагагүй юм.

Тиймээс сургалтын болон амралтын орон зай үүсгэж болох хэдэн зөвлөмж оруулж байна.

1. Номын санг хаана зохион байгуулахаа тогтох:

Танай гэрийн онцлог, зохион байгуулалтаас хамааран зай талбайг сонгоно. Энэ өрөө нь хаалгатай, чимээгүй орчин бүрдүүлж болохуйц, мөн зочид ашиглаж болохоор, мөн ажлын өрөөний зориулалтаар ашиглаж болохуйц байвал тохиромжтой.

2. Хэдэн ном байхыг тодорхойлох:

Номын санд байрлах номын их багаас шалтгаалан шалнаас тааз хүртэл тавиур хийх эсэхээ тогтоно. Олон номтой бол бага талбайд олон ном байрлуулах үүднээс шалнаас тааз хүртэлх тавиур бүхий уламжлалт загварын тавиур нь илүү тохиромжтой.

Харин үргэлж цөөн номтой байна гэж тооцвол орчин цагийн, шат ашиглахгүйгээр хүрч болохуйц, нээлттэй (хаалгагүй) гэрийн бусад тавилгатай хослуулсан тавиур сонгож болно.

3. Өнгөний сонголт:

Уламжлалт номын сангууд ихэвчлэн хүрэн, бор, хар ногоон өнгөтэй байдаг. Орчин цагт яг тэр өнгө давамгайлж байна гэхээсээ илүүтэйгээр таны гэр бүл тухалж, амарч, ажилллах боломжийг бүрдүүлсэн байх нь чухал.

4. Өрөөний зохион байгуулалт, тавилга төлөвлөлт:

Өрөөний зохион байгуулалтыг хийхдээ хэдэн хүн номын санг тогтмол ашиглах, нэг зэрэг хэдэн хүн орж болох зэргийг харгалзан ширээ, сандал, гэрэл, бусад чимэглэлийг сонгож болно. Жнь: Номын санд цөөн тооны хүн орохоор бол том, тухлаг сандал, мөн жижиг ширээ байрлуулах, харин ажлын өрөө болгож ашиглахаар бол бичгийн ширээ байрлуулах гэх мэт.

5. Номын тавиурын аюулгүй байдалд анхаарах:

Номын тавиур нь өөрийн жин болон олон тооны номтой байх тул маш их жинтэй болно. Иймээс тавиурыг хананд тогтоох уу, шалан дээр байрлуулах уу гэдгээ сайтар бодож шийдэх хэрэгтэй. Үүнийг шийдэхэд мужаан гэх мэт мэргэжлийн хүний зөвлөгөө авах хэрэгтэй.

6. Орон зайг гэр болон ажлын зориулалтаар ашиглах:

Номын санг ямар ямар зориулалтаар ашиглах вэ гэдгээ тогтох хэрэгтэй. Нэг зэрэг хэчнээн хүн хэрэглэх вэ?, Энд компьютер, принтер болон бусад томоохон төхөөрөмж шаардлагатай эсэх? Өрөөний зай талбай хэр том болох, номын сан уу ажлын өрөө юу гэдгийг сайтар бодох хэрэгтэй болно.

7. Гэрэлтүүлэг:

Номын сан байрлах өрөөнд өдрийн гэрэл хангалттай тусдаг байх шаардлагатай. Оройн цагаар номын санд суухад ширээний гэрэл, зураг баримал гэх мэтэд зориулсан ханын гэрлийг шийдэж өгөх. Мөн ном унших, ширээн дээр тоглох, халуун шоколад уух зэрэг хүмүүстэй хамртаар номын санг ашиглах үед таазны гэрэл их чухал.

8. Шалны даац:

Дээрээ ном тавьсан тавиур их хүнд тул шалны даацыг тооцох хэрэгтэй. Манай орон сууцнууд ихэнхдээ бетон цутгамал байдаг тул даацын хувьд асуудалгүй ч модон хийц бүхий байшинд амьдарч байгаа хүмүүсийн хувьд номын санг байгуулахдаа нэгдүгээр давхарыг сонгохыг зөвлөж байна.

9. Талбай хэмнэх үүднээс босоо тавиурыг сонгох:

Зай талбай багатай бол номын тавиурыг таазанд тулгаж хийх нь олон ном багтаах боломжийг олгодог.

10. Харагдах орчин:

Номын санд байгалиын гэрэл сайтар тусдаг байх нь чухал. Тиймээс номын сангийн цонхны харалдаа байгаль харагдаж байхаар сонговол тохиромжтой.

Эх сурвалж: http://freshome.com/2010/10/06/10-tips-to-create-a-relaxing-home-library/

One thought on “Гэрийн номын сан байгуулахад анхаарах зүйлс

  • awesome

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *