Аялал зугаалга, чөлөөт цагНомын сангийн менежмент, маркетинг

Бурхан Халдун уул орчмын байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг олгож, цэвэрлэгээ зохион байгуулах аялал зохион байгуулагдлаа

3 дугаар сарын сүүлийн жавар тачигнасан эдгээр өдрүүдэд 8 пургон машинтай аялагчдын цуваа Дэлхийн өв, Монгол түмний бахархалт хайрхан Бурхан халдун уулаа зорин хөдөлцгөөв. Хэрлэн голын жавар тачигнасан хөндийгөөр өгсөж, Хэрлэн, Онон, Туул голын эхэнд хүрцгээв. Эдгээр аялагчид бол Монголын явган алхалтын холбооны гишүүд энэ удаа түүхийн жимээр аялахын зэрэгцээ байгаль орчны боловсрол олж авах, уул хайрхан, байгаль дэлхийтэйгээ зөв сайхан харьцах талаар мэдлэг ойлголт авах хөтөлбөрт хамрагдаж байгаа нь энэ юм.
“Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-Чоно, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж…” хэмээн Монголын нууц товчоо эхэлдэг. Бидний эх түүхийн гол сурвалжид ийнхүү тод томруунаар дурдагдсан анхны газар нутаг бол Бурхан Халдун уул.
Энд дурдагдаж буй Бурхан Халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хэнтийн нурууны нэгэн оргил юм.


Хайрхандаа бараалхах замдаа явган алхагчдын дунд өрнүүлсэн “НОМТОЙ АЛХАГЧ” номын хандивын аяны хүрээнд цугларсан номуудыг Төв аймгийн Мөнгөнморьт суманд байрладаг ШШГЕГ-ын хорих 417-р ангийн номын санд зориулан тус ангийн дарга П.Ууганбаяр болон хамт олонд гардуулан өглөө.
Ном хандивласан явдалд талархал илэрхийлж, халуун дулаан үг ярилцаж цаөш аян замдаа хөдөлцгөөв.
Энэ их түүхийн жимээр алхах хөтөлбөрийг Монголын явган алхалтын холбоо, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, НЭМҮТ хамтран хаврын налгар сайхан, дулаахан өдөр, монгол цэргийн баяр 2023.03.18-нд амжилттай зохион байгуулав.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/groups/mongolwalkers/permalink/6210208292404382/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *