Дэнхэр цэнхэр тогоруу

Дэнхэр цэнхэр тогоруу

Хавтасны зургийг: https://openclipart.org/download/188939/craneinapond.svg

About the Book

Шүлэг: Ай. Төмөр-очир

Хөгжим: Ч.Сангидорж, Дуучин: Ө. Уянга


Хүлэг морины аалиар
Дэлээ хийсгэж ергөдөг
Хүний л хайраар үрээ
Дэндүү энхрий өсгөдөг

Дэгэж дэрвэж нисдэг
Дэгжин цэнхэр шувуу
Дэлхийгээ тэвэрч буудаг
Дэнхэр цэнхэр тогоруу

Хур бороо даллаад
Хурмаст цууртал ергөдөг
Хувь заяагаа аргадсаар
Хуурай цөөрмийг ч ивлэгдэг

Нуур уйлуулж ирдэг
Нулимс шиг хөх шувуу
Нугарч гунхаж бүжиглэдэг
Нутгийн цэнхэр тогоруу

Өндөр тэнгэрт дуулахаар чинь
Өнгийн цэцгүүд өндөлздөг өө
Өндөгөө харамлаад уйлахаар чинь
Өрлөг ижий минь өмөлздөг өө

Зовлон жаргалаа дамналцсан
Зогдорт хөх шувуу
Эвсэж бүлсэж ханилсан
Энхэр цэнхэр тогоруу

Сүргээрээ зэллээд буцахад тань
Сүүдэр чинь тооноор цуварна аа
Сүүлчийн ганц дэгдээхий нь
Сүнсээ даахгүй тасарна аа

Энгэр газраа эзэгнэсэн
Эмгэн цэнхэр шувуу
Тэнгэрээ үүрээд буцчихав аа
Тэвнэн хөх тогоруу

Тэр миний л ижий…

About the Author
Сангидорж Ч. (Хөгжмийн зохиолч)

Монголын нэрт хөгжмийн зохиолч. Ч.Сангидорж нь 1939 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутагт Чойгивийн 3-р хүү болон мэндэлсэн ажээ. Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж нь 1960 -аад оны дунд үеэс уран бүтээлийн гараагаа эхэлж "Зулай цагаан Алтай", "Монгол далай", "Хатан тунамал Туул" зэрэг нийтэд алдартай 500 гаруй дуу, "Хамгийн сайхан ээж", "Хүүгийн бодол" зэрэг 50 гаруй хүүхдэд зориулсан бүтээл туурвиж ард олныхоо хүртээл болгосон юм.