Сангидорж Ч. (Хөгжмийн зохиолч)

Монголын нэрт хөгжмийн зохиолч. Ч.Сангидорж нь 1939 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутагт Чойгивийн 3-р хүү болон мэндэлсэн ажээ. Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж нь 1960 -аад оны дунд үеэс уран бүтээлийн гараагаа эхэлж “Зулай цагаан Алтай”, “Монгол далай”, “Хатан тунамал Туул” зэрэг нийтэд алдартай 500 гаруй дуу, “Хамгийн сайхан ээж”, “Хүүгийн бодол” зэрэг 50 гаруй хүүхдэд зориулсан бүтээл туурвиж ард олныхоо хүртээл болгосон юм.