Багын явдал

Багын явдал

Зохиолын хэсгээс

Улаан булан бол том хүмүүсийн хуралддаг, төдий л сонирхолтой биш газар гэж би багадаа боддог байлаа...

Гонгор гэрийнхээ хаалганы цаагуур бултганан:

Чи муу онох уу даа! Онох уу даа! гэж хэлээ гарган дооглосоор л байна. Би үхрийн нойтон баас бөөрөнхийлж бариад, тэр жаалыг онохыг хичээж, хэд хэд худлаа зангаж байгаад шидэж орхилоо...

About the Author
Гаадамба Ш.

Тэрээр 1924 онд 9 сарын 27 ы өдөр одоогийн Булган аймгийн Могод сумын нутаг Баавгайн эх булаг гэдэг газар малчин ард Шанжмятавын гэр бүлд наймдугаар отгон хүү болон төржээ.
Ш .Гаадамба нь эрдэмтэн , зохиолч, утга зохиолын онолч, шүүмжлэгчээс гадна Монголын нэртэй аман зохиол судлаач , сайн орчуулагч, сурган хүмүүжүүлэгч хүн байсан юм. Тэрээр Монгол ардын аман зохиолын судлалыг бие даасан тогтолцоот шинжлэх ухаан болгон хөгжүүлэх талаар их зүйл хийж , дорвитой бүтээл олныг гаргасан юм. Ш.Гаадамба МУИС –д ажиллаж байхдаа «харьцуулсан аман зохиол» хэмээх цоо шинэ хичээлиийг бий болгож , Монголын их дээд сургуулийн сургалтанд дэлгэрүүлсэн хүн юм.
Дэлгэрэнгүй: https://mn.wikipedia.org/wiki/Шанжмятавын_Гаадамба