Эрүүл мэнд

Алхах ямар ашиг тустай вэ?

Алхах бол аэробекийн дасгал. Энэ нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй юм байна.

Өдөр бүр алхаж байснаар та эрүүл, урч хүчтэй, урт наслах боломжийг олж авдаг.

Алхах нь цусны эргэлтийг сайжруулдаг:

Өдөрт 30 минут эрчтэй алхаснаар цус харвах өвчний эрсдэл 20 хувь буурдаг гэдгийг судлаачид тогтоожээ.

Та өдөр багаар бодоход 2км газар эрчтэй алхаж байх шаардлагатай.

Алхах нь танд урт удаан амьдрал бэлэглэнэ:

Байнга алхдаг ахмадуудын нас баралт алхдаггүй хүнийхээс 35 хувиар их байдаг.

Алхах нь нь таны ясыг бэхжүүлнэ:

Өдөр бүр 30 минут алхах нь ясны сийрэгжилтийн эрсдэлээс 40 хувь хамгаалдаг байна.

Америкт ахмадуудыг ясны сийрэгжилтээс сэргийлэх зорилгоор жижиг зүйл дээрээс үсэргэж ясыг бэхжүүлэх туршилт хийгдэж байна.

Алхаснаар таны сэтгэл санаа өөдрөг байна:

Алхах нь жин хасахад тусалдаг:

Өдөрт 30 минут алхахад хүн 200 калори шатаадаг байна. Хугацаагаа, эсвэл эрчээ нэмэх тусам калори их шатааж жингээ хурдан хасна.

Алхаснаар булчин бэхжинэ:

Өдөр бүр алхаснаар таны булчингууд бэхжиж нуруй мурийх, үе мөчөөр өвдөх зэрэг эрсдэлээс сэргийлээд зогсохгүй таныг хөнгөн шингэн байхад тусална.

Алхах нь нойргүйтлээс сэргийлдэг:

Өдөр бүр алхах нь таныг хурдан унтахад тусалдаг.

АНУ-ын Ситтл хотод 50-75 насны ээмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар алхдаг эмэгтэйчүүд нь бага алхдаг эмэгтэйчүүдийг бодвол нойр сайтай болох нь тогтоогджээ.

Алхах нь үе мөчний өвчнөөс сэргийлнэ:

Өдөр бүр 30 минутаас багагүй хугацаанд алхаж байснаар таны үе мөчинд ирэх хүчилтөрөгч, цусан хангамж нэмэгддэг.

Алхаснаар амьсгал сайжирна:

Хурдан алхсанаар уушгинд ирэх хүчилтөрөгч нэмэгдэж, биеийн бусад хэсэгт хүчилтөрөгчийг их хэмжээгээр хүргэснээр таны эрүүл мэндийг дэмжинэ.

Алхах нь марталтыг багасгана:

Калифорны их сургуулийн эрдэмтэд Сан Францискод 65-аас дээш насны 6000 гаруй хүмүүсийн дунд хийсэн судалгаараар Өдөрт 5 км-ээс багагүй алхдаг хүмүүсийн марталт 17 хувьтай байхад өдөрт 1КМ хүрэхгүй газар алхдаг эмэгтэйчүүдийн марталт 25 хувьтай байгааг тогтоожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *