Эрүүл мэнд

Залуу эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндэд нойр чухал үүрэгтэй

Бэлгийн Анагаах Ухааны Сэтгүүлийн саяхны дугаар дээр нийтлэгдсэн судалгаанаас харахад хангалттай унтаж амрах нь эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл, бэлэг эрхтэний чийгшилт, маргааш нь хамтрагчтайгаа бэлгийн харьцаанд орох магадлалд нөлөөлдөг байж болзошгүй гэсэн дүгнэлт хийжээ.

Америкийн судалгааны багийнхны үзэж байгаагаар эмэгтэйчүүд шөнө нэг цаг илүү нойр авах нь маргааш хамтрагчтайгаа бэлгийн харьцаанд орох магадлалыг 14 хувиар нэмэгдүүлдэг байна.

Эрдэмтэд дунджаар 20 настай 171 эмэгтэйг судалгаандаа хамруулсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийн дотно харилцааны түүх, жирэмслэлтээс хамгаалах дааврын эмний хэрэглээ, бэлгийн амьдралын туршлага, сэтгэл гутрал болон бусад сэтгэлзүйн хүчин зүйл зэрэг олон талын мэдээллийг цуглуулжээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн ойролцоогоор тэн хагас нь байнгын бэлгийн хамтрагчтай байсан.

Судлаачдын олж тогтоосноор илүү цагаар унтаж амарсан эмэгтэйчүүд маргааш нь илүү бэлгийн дур хүсэлтэй, бэлгийн харьцаанд орох үеэр бэлэг эрхтэн илүү чийгшиж, өдөөгдсөн, мөн хамтрагчтайгаа бэлгийн харьцаанд орох магадлалыг ихээр нэмэгдүүлж байжээ.

Сонирхолтой нь өдрийн цагаар бий болсон стресс, ядаргаа нь нойр болон бэлгийн үйл ажиллагааны хоорондын хамааралд төдийлөн нөлөөлдөггүй.

Тиймээс хангалттай сайн унтаж амрах нь бэлгийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй тул эмэгтэйчүүд чанартай, сайн нойр авч байх нь зүйтэй.

Эх сурвалж:

The Journal of Sexual Medicine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *