Үргэлжилсэн үгийн зохиол

Балт  зөгий Цилия, бяцхан франц хоёр

 

Дахиад зун боллоо. Хотын цэцэрлэгт хүрээлэнд  далдуу мод цэцэглэжээ. Урт вандан  сандал  дээр  эрэгтэй  эмэгтэй  хүмүүс суугаад сонин уншиж байв.  Гэнэт  ойролцоо байдаг  гудамжинд хүн  хашхирах сонстов. Цэцэрлэгт хүрээлэнд явж байсан хэдэн хүн тийшээ гүйлдэн очив. Долдугаар   байшингийн  өмнө   сүү  худалдагч  Шмандт авгай  зогсож байшин  өөд зааж  Зөгий  зөгий” хэмээн хашхирна. Хүмүүс  тэр зүг  уруу  харсан   боловч  юу ч   олж  үзсэнгүй. Харин    гуталчны хүү бяцхан   Франц  л жимс  ногооны   худалдаачин Грюнапфелийн   гэрийн   тагтан дээр зөгий  байгааг  олж харжээ. Олон   мянган   зөгий  тагтнаас усан үзэмний  том хонхорцог мэт  зүүгдэн  унжиж байв.

Чанга  дүнгэнэлдэх  дуу сонстлоо. Олон зөгий   явган  хүний   зам дээр  унахад  хүмүүс  тэднийг  хөлөөрөө  гишгэн   алж байлаа. Сүү  худалдагч авгай: Энэ  зөгийнүүдийг  барилгүй   горьгүй. Эс тэгвэл  сүүнд  маань унаж хүүхдийн   ам  хатгачихна. Ийм   муухай  юм байх   гэж  хэмээн   хашхирч байв.  Жимс  худалдагч  Грюнапфель тосгон   уруу  явчхаад  гэр нь  цоожтой  байсан тул хүмүүс   яаж  ч чадахгүй  зогсож  байлаа.и  Тагтан  дээр   гарч   зөгийнд  ойртох  хүн  нэг ч  гарсангүй.и Сүү худалдагч  авгай    ойролцоо   байдаг   сэргийлэхийн харуул  уруу  гүйн   очиж  тусламж  гуйв.

Цагдаа  эхлээд  сүү худалдагч   авгайн    нэрийг   тайван  гэгч  нь бичиж аваад  дараа нь  эцгийнх  нь нэрийг    бичиж,   дараа нь  түүнээс  хэзээ   төрсөн  зэрэг  зэрэг  өөр   бусад  олон  юм асуув. Тэгж тэгж   тайвнаар:: Грюнапфелийн  гэр  цоожтой.  Цоожтой  айлын   хаалгыг   онгойлгох    эрх   цагдаа  нарт  байдагггүй  юм.   Бид танд   тусалж  даанч   чадахгүй   нь дээ  хатагтай  Шмандт, Та гал   команд  уруу яв даа гэж  хэлэв. Шмандт  авгай   гал  командад  очиж  тусламж гуйв. 

Түймэр унтраах   хэсгийн  дарга  сүү худалдагч авгайн  яриаг  тайван  сонсоод  хэлрүүн: Тийм ээ,  гал командынхан сүүлийн хэдэн   долл хоногт  зөгийн   хэд хэдэн  бүл барьж авсан. Харин тэр   зөгийнүүд сүмийн   цамхаг,   утасны  шонгийн  оройд  байсан юм. Хоёрдугаар     давхрын   тагтан   дээр хэн ч   авираад  гарчхаж чадна. Гал команд  гэдэг  чинь  иймэрхүү аар саар  юмаар  хөөцөлдөж байдаг шазар биш дээ гэв.

Сүү худалдагч   авгай гэр уруугаа  гүйв. Зөгийнүүд тагтнаас  зүүгдсэн  хэвээрээ л  байлаа.  Маргааш    би эднийг   хүйтэн  усаар    шүршиж   устгана даа гайгүй  гэж  сүү худалдагч   авгай уурсан занав. Орой   болж   сэрүү  орлоо.  Олон  зөгий   бүлээсээ тасарч   явган   хүний   зам дээр   унасаар  байв. Хүмүүс  тэднийг  заналт  дайсан мэт алж байв.хаин бяцхан Франц  нэг хайрцаг  олоод  агаар  орох  нүх  гаргаж газар унасан  зөгийнүүдийг  дотор  нь хийлээ.  Тэгээд  тэр гэр  уруугаа  явлаа. Франц  бол гуталчны  хүү юм. Эцэг  нь нас  барсан бөгөөд  тэрээр  хотын захад  эхнийнхээ  хамт  суудаг байв.

Тэдний   сууц  нь   байшингийн  хонгилд   байдаг  юмсанжээ. Ээж нь  байсхийгээд л өвдөнө.  Тэрбээр   үргэлж л  бүгшүүлэн  хангиалгана. Францыг  гэртээ  оройтож  ирэхэд ээж  нь   цоорхой хайрцгийг  нь хараад  Чи хаачаад   ирэв. Хайрцганд  чинь юу байгаа юм бэ? гэж сэтгэл  зовнин  асуув. Зөгий  жинхэнэ   зөгий    байгаа  юм. Гэж  хүү хариулав. Зөгийгөөр  яах  нь вэ?  Гэж  ээж  нь   дахин асуув.  Зөгийний   юу хэлж  байгааг   сонсдоо  ээж ээ? Эд  хатан  зөгий  болон  бусад  зөгийнүүдээ  манайд  дагуулж  авчирна гэж  байна. Тэгэх  юм бол бид балтай болно  шүү дээ ээжээ гэв.  Ээж  нь хүүгээ  гайхан   хараад:  Миний  хүү  явж  унт  даа гэлээ. Франц  орондоо орж  нойрсов.

Харин   шөнө   тэр хайрцган  дотроос  аяархан   тогших  чимээ   сонсоод  сэрчихэв. Франц   хайрцганд чихээ наан   чагнавал  нарийхан  дуу  гарч: Францаа  чи  сонсож  байна уу? Би Цилия гэдэг   зөгий  байна. Чи биднийг   суллаад   тавьчих л даа. Бид  тагтан   дээрх   бүлдээ   очиж  нийлэх  хэрэгтэй  байна гэв. Чи тэнд   очоод   юу  хий   юм бэ? Гэж Франц м  асуувал  “Сүү  худалдагч  авгай   маргааш   хүйтэн   усаар  тэднийг  шүршиж устгах гэж  байгааг  бид эгч, дүү нартаа  хэлэх  гэсэн  юм гэлээ.

Цилич  чи сонс Чи  эгч  дүү нартайгаа яриад  бүгдийг  нь манайд хүрээд  ир гээд хэлчих гэж   Франц  хэлэв. Энэ ч  муу биш  дэг  шүү гэж  Цилич хэлээд   Тэгвэл  бид энд амьдарч   болох  нь уу  үгүй  юу, сайн  үзэх  хэрэгтэй   байна. Иймд   чи намайг  энэ  хайрцагнаасаа   гарга гэв. Харин   чи битгий   бүр  нисээд   явчхаарай  гээд   Франц   хайрцгийг   онгойлгов. Хайрцагнаас   нэг бяцхан   зөгий   гаргахад  хойноос  нь хорь  гаруй   том зөгий гарав. Миний  нэрийг  Цилия  гэдэг  гэж  жижиг  зөгий  хэлээд   Одоо  би эндхийн    байдлыг   үзээдэхье гэв. 

Тэр   тасалгаан   дотуур   ийш тийш  нисэж   байснаа   цонхон   дээр  очиж  суув. За Франц    аа  энд   ер  муугүй   юм байна.  Хошоонгор, далдуугийн   цэцэг  үнэртэж  байна. Тэгэхлээр    энлээс холгүй гэрийн  хошоонгор , далдуу   мод  ургадаг юм байна. Бид энд   сайхан   амьдарч  болох  юм байна. Гэж Цилия  хэмээх  зөгий  ярив.

Удалгүй    бусад  зөгий    цонхон   дээр  ирж  хэлэв.  Тиймээ   энд амьдарч  болох  юм байна.  Энд  далдуугийн  цэцэг  хошоонгор, үнэртэж байна. Бидэнд сагс   л олдох  юм бол  энд үүрээ   барьж   болох  юм байна гэцгээв. Цилия  цонхон   дээрээс  нисэж    Францын   чихэн   дээр ирж   суугаад  Энд  бид бүгдээрээ  амьдрах  болно. Франц  чи харин  нэг сагс   авч, бидэнтэй   цуг тагт уруу  яв… Үүр  цайхаас   өмнө явцгаая, гэж  хэллээ. Франц   нэг хуучин   сагс бариад  гудамжинд   гарав. Түүний  өмнө  Цилия болон  бусад   хорь   гаруй   үөгий  нисэж  явав. Удалгүй    тэд жимс   ногооны   худалдаачин   Грюнапфелийн   байшингийн өмнө ирэв.  Зөгийнүүд  нөгөө тагтнаас   усан үзмийн    хонхорцог мэт  зүгдээстэй   хэвээр    л байв. 

Шөнийн   сэрүүнд    олон  зөгий    явган  хүний   зам дээр  унажээ. Бяцхан   Франц  тэднийг   бүгдийг  нь сагсандаа  хийв. Цилия   Францын   чихэн  дээр  ирж  суугаад аяархан:  Франц  аа, чи сагсныхаа  тагийг  нээгээд   эндээ   хүлээж бай Би тагтан   дээр  байгаа   эгч, дүү   нар дээрээ  очоод , чамайг   энэ доор  сагс  бариад  хүлээж   байгааг мөн   хотын захад оршдог танай  гэрт илүү сайхан амьдарч  болох   юм байна гэж хэлье. Тэгээд  би хатан зөгийтэйгөө уулзаж  хомын   захад  олон далдуу   модтой   бас гэрийн  хошоонгорын   талбай   байгаа   гэж  хэлнээ. Манай хатан  зөгий   түүнд   их дуртай    болохоор  тэр дороо л   сагсанд   чинь орно. Тэгээд  л  бусад    зөгий  ч хойноос   нь  дагаад  орчихно гэж ярив.

За  би   энд хүлээж  байя  гэж Франц   хэлэв. Хагас  цаг өнгөрлөө. Тэгтэл   Цилич  Франц уруу   нисэнг  ирж   чихэнм  дээр нь  суугаал аяархан: Франц   аа чи   энэ  дүнгэнэх   чимээг  сонсож  байна уу? Эгч  дүү нар  маань танай тэнд  хотын  захад  очих  болсоноо  их баяртай  байна.  Манай хатан   зөгий харин унтаж  байгаа тул   сэрэхийг    нь хүлээе . Хатан  зөгийгүйгээр   би эндээс алхам ч холдохгүй . Франц  аа  дахиад хэдхэн минут  хүлээчих Тэгээд  бид цөм  хамт явна гэв.

Франц   дахин   хэдэн  минут  хүлээв. Гэнэт  чанга  дүнгэнэх  дуу гарав. Тэгтэл  нэг  жижигхэн  зөгий  нисэж  ирээд  сагсанд  нь орчихов. Тэр   нь хатан  зөгий  байжээ. Бусад  зөгий  цөм түүний   хойноос  нисэж   сагсанд  оров. Франц   сагсаа аваад  гэр уруугаа явлаа. Нар  гарахаас  өмнө Франц   дүүрэн  зөгийтэй   сагсаа  бариад   гэртээ ирэв. Тэр өрөөндөө   сэмээрхэн  орж  сагсаа  шалан  дээр  тавилаа. Тэгтэл   Цилия  зөгий   аяархан : Франц  аа чи  биднийг   орж гарч   байх  нүх  сагсандаа  хийчих   гэж хэлэв. Франц  хутга   авч сагсанд нүх  гаргаад  цонхон  дээр  аваачиж тавив.

Нар  мандахад  ээж нь сэрлээ. Тэр  зөгий дүнгэнэхийг   сонсоод: Франц аа,  зөгийнүүд  чинь  хайрцагнаасаа гарчихжээ. Гэж хэлэв. Үгүй ээжээ, энд  би зөгийн үүр хийсэн гэв. Ээж нь  тэр  зүг  уруу  харвал   зөгийнүүд нэгэнтээ  ажилдаа  идэвхийлэн   орсон байлаа. Зөгийнүүд  цонхоор  орж гаран  сагс уруу очиж байв. Удахгүй бид  балтай  болно доо гэж   Франц    бахархан  ярина. Франц   зөгийн   сайн  нөхөр   боллоо. Намар  болоход    үүрнээс нь таван   том  шилэн   саваар  дүүрэн   зөгийн     бал хурааж  авав. Өглөө   болгон Франц   ээждээ   халбага дүүрэн   бал  цайнд  нь хийж  өгнө.

Хэдэн   долоо хоног  өнгөрөхөд   ээж  нь  ханиалгахаа  болив. Өвлийн   сар гарав. Франц  хурааж  авсан  балынхаа  хагасыг   зөгийгөө  хооллоход  зориулан   үлдээж   зөгийгөө   дааруулахгуйн  тулд  сүрэл   авчирч    үүрийг  нь хучив. Амьтад  ч гэсэн   ба хүн  шиг  даарах  дургүй  юм. Хүн   амьтны  нөхөр   байж  чадвал, амьтан ч бас түүний  нөхөр  байж  чаддаг билээ.