Түүх, Хуучны баримт

Х.Чойбалсан Л.Мөрдоржийн эхнэрийг “эргүүлээд” шанаадуулжээ

Алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай ийн хуучилжээ.

“…Өрлөг жанжин Чойбалсан бол барзгар цоохор нүүртэй, эмэгтэй хүн нэг нүдээр харахаар эр биш боловч албан тушаал, цол хэргэмдээ эрдэж, нийслэл төдийгүй орон нутгийн аль л өөдтэй өнгөтэй, царайлаг охид бүсгүйг До яамныхаа нохдоор» баривчлуулан айлгаж сүрдүүлж байгаад Чамайг маршал таалбал явуулна, эс таалбал чи шоронд суух болж» гэдэг юм гэнэ лээ. Тэр үед чинь сахалт багш Сталины заавaap Монголоо гэсэн юм мэддэг эрдэмтэн, төрийн зүтгэлтнээ элдэв хачин нэртэй хуйвалдаан, бүлэгт холбож хэлмэгдүүлсэн нь нийт хүмүүст айдас төрүүлсэн болохоор До яаманд баригдсан ямар ч хүн тэдний юу хэлснийг үг дуугүй биелүүлэхээс яахав. Тийм хүмүүсийн дунд миний эхнэр ч орсон юм.

Чойбалсанг хүүхэмсэг болохыг мэдсэн До яамны цөөнгүй «ноход» гудамж зээлээр явж буй царайлаг бүсгүйн суудаг газрыг мэдмэгц Чойбалсандаа хэлж, тэнд тийм согоо, энд ийм гоо бүсгүй байна гэхээр цаадах нь «авчир» гэдэг байсан юм билээ.

Манай эхнэр намайг ажлаасаа очиход их гутрангуй байхтай хэд хэд таарав. Учрыг асуухад «Зүгээр, өнөөдөр бие нэг базаахгүй» гэдэг байснаа нэг орой «Чойбалсан гэгч амьтны доор… боллоо. Би ч яахав дүүрчээ. Чамд элдэв муу юм бүү тохиолдоосой» гэдэг байна. Залуу насанд авгайгаа хөгшин амьтанд булаалгаж буйгаа сонсоод уур уцаар хүрч шар ч их гозойлоо.

Тэгж байтал Төв театр том концерт тоглов. Түүнд нам,төрийн томчуул ирлээ. Тоглолтын дараа тусгай өрөөнд намайг оч гэлээ. Явж хүрвэл Чойбалсан, Янжмаа, Бумцэнд гээд нэрт удирдагч нар театрын нэр нүүр болсон хэдэн царайлаг бүсгүй, бас театрын дарга, уран сайхны удирдагч, Урлагийн хэрэг эрхлэх хорооны дарга, дэд дарга нар байв.

Тэд нэлээдгүй нанчид хүртсэн бололтой.

Маршалын царай улайж сайхан загнан инээж хөхөрч байв. Намайг үзээд онцгой авьяастай залуу гэж цаасан малгай өмсгөж байна. «Чиний зохиосон цөөнгүй дууг үзэгчид их сайхан хүлээж авлаа» гэж маршал хэллээ. Удалгүй Бумцэнд, Янжмаа гуай нар ч явлаа. Өрлөг жанжин явах янз алга аа. Тэр архи хөнтөрч, зэргэлдээ суух, өөрөөсөө 10-20 дүү бүсгүйн гарыг барьж, ууцыг илж байлаа. Ичих нүүрэндээ элэг наасан хөгшин лүд чи мөн дөө гэж би Чойбалсанд зэвүү хүрч байв. Хувцсыг нь тайлбал энэ барзгар амьтан луухаанаас ялгаа алга, тэгсэн мөртлөө эхнэрийг минь зайдалж байгаа шүү гэж бодохоос миний дотор давчдаж суув.

Архиндаа сүрхий халсан эмэгтэйчүүд, Чойбалсан ч надад залгаа залгаагаар овоо архи өгөв. Би нэг сүрхий согтмоор болсноо сэргэв. Нам, засгийнхан ирэх үед онгойдог бие засах газар орж морь хараад гарч иртэл үүдний тэнд Чойбалсан манай театрын хоёр бүсгүйг хоёр талдаа тэвэрч ээлжлэн үнсч байна. Жүжигчид намайг харуут л барзгар цоохрын гараас мултарч, эмэгтэйчүүдийн өрөө рүү яваад өглөө. Чойбалсан хүүхнүүдийг явахаар эрчүүлийн жорлон руу орчихлоо. Тэр үед би Чойбалсангаас,

-Эхнэрээр минь оролдохгуй байгаач гэж гуйя хэмээн бодов. Тэгтэл маршал өмдөө товчилсоор бие засах өрөөнөөс гарч ирлээ.

-Мөрдорж оо чи бол ховор авьяастай хүү. Чамайг удалгүй нам, засаг үнэлнэ ээ гэж хэллээ. Би Чойбалсангийн өмнө очиж “Надад шагнал, магнал өгөх ч яахав. Маршал та, эхнэрийг минь хулгайгаар эдэлдэгээ болиорой» гээд тавьчихлаа. Чойбалсан над руу дөхөн доог тохуу хийх маягтай,

-Сайхан хүүхэнтэй уулзахаас эмээдэг эр хүн байдаг юм уу, жулдрай минь. Авгайг чинь дуудсаар байх болно гэдэг юм байна.

Миний уур хүрч юм ч хэлэлгүй түүнийг хажуугаар зөрмөгц баруун шанаа руу нь хүчтэй гэгч цохиод авлаа. Надаас биеэр том тэр намайг биеэсээ түлхэнгээ хаалгаар гаруут «Комиссар нараас хэн байна?» гэж дуудлаа.

Намайг жорлонгоос гарахад хоёр лужир эр угтаж,

-Алив явъя, малгай гадуур хувцас чинь хаана байна гэж асуув.

Би, «тэнд» гэж тусгай өрөөг заав. Ингээд До яамныхнаар сугадуулан тэдний машинд суулаа. Тэр үед миний уур гарч, одоо ч До яаманд баригдлаа даа гэж сэтгэл зовлоо. Машин манай гэр рүү явахыг мэдэж сэтгэл бага зэрэг тайвшрав. Гэрийн гадаа очиход До яамны залуус «За Мөрдорж гуай сайхан амраарай» гээд яваад өгч билээ.

Тэр шөнө би уусан архиндаа мансуурч элдэв юм саналгүй нам унтаад өгөв. Өглөө босч болсон явдлыг авгай, хадам эхдээ хэллээ. Гэрийнхэн айж «Одоо яана аа, хэзээ чамайг барих бол» гэцгээв. Айсаар ажил дээрээ очвол театрынхан цөм л зүгээр үү, баригдаагүй биз» гэцгээв.

Нэг их удаагүй байтал намайг маршал Чойбалсангийн шагналаар шагнав. Одоогийн төрийн шагнал л юм даа. Тэр шагналыг аваад «Өнөөх маршалынхаа дүртэй тэмдгийг энгэртээ зүүлээ» гэж нөхдөө инээлгэж билээ. Би ер нь Ринчен гуай таны хэлдгээр архи балгахаараа хэрээ мэддэггүй, үг зөрсөн хүнтэй гар зөрүүлэх гэдэг байв.

Их тэнгэрийн аманд болсон төр, намын томчуулын хүлээн авалтад би уригдлаа. Овоо ч балгав. Агсам тавьчих хүн алга. Ширээндээ ганцаараа сууж байтал маршал Чойбалсан бараа бологчдоо дагуулсаар над руу ирж явна даа. Тэд явахаар хувцасласан байв. Хажуугаар өнгөрөх нь үү гэтэл маршал Чойбалсан «Энэ Мөрдоржийг гэрт нь хүргэ, согтсон байна» гээд миний мөрнөөс татаж,

-Хар архичаан харь, яв гэхээр нь уур хүрч түүний нүүр рүү буулгахаар зүтгэсэн боловч хамрын үзүүрийг нь хальт шүргэв. Чойбалсанг дагаж явсан нэг комиссар гар мушгиж, сандалд суулгаж дарлаа. Маршал цааш явахдаа «Наад лүдийгээ гэрт нь хүргээд өг» гэхийг сонсов. Хоёр удаа төрийн тэргүүнээ зодох гэсэн намайг До яам шорон гяндандаа хийгээгүй болохоор би ахиж тэр амьтантай мөчөөрхөөгүй нам жим болж билээ…”

6 thoughts on “Х.Чойбалсан Л.Мөрдоржийн эхнэрийг “эргүүлээд” шанаадуулжээ

  • Thanks for this wonderful post, I am glad I noticed this website on yahoo.

  • How Does Sugar Defender Work & What are the Expected Results? Sugar Defender is a liquid supplement.

  • Hi my friend! I wish to say that this post is awesome, nice written and include almost all important infos. I would like to see more posts like this.

  • Do you have a spam problem on this site; I also am a blogger, and I was wanting to know your situation; many of us have created some nice practices and we are looking to swap techniques with other folks, be sure to shoot me an e-mail if interested.

  • Wow, superb weblog layout! How long have you ever been running a blog for? you made running a blog look easy. The overall glance of your site is wonderful, as smartly as the content material!

  • Pretty section of content. I just stumbled upon your site and in accession capital to assert that I get actually enjoyed account your blog posts. Any way I will be subscribing to your augment and even I achievement you access consistently rapidly.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *