Бусад орны үлгэр

Хоёр сайн морь

Эрт урьд цагт хол газар худаддагдсан хоёр морь уг нутгаа санаж харихаар гүйж явтал тэр хоёр морины нэг нь замдаа нас хөгширч харьж чадахгүй хоцрох болжээ. Тэгээд залуу мориндоо ингэж захив.

– За, залуу дүү минь замдаа сайн яваад хариарай! Хөгшин ах чинь одоо үхэх болжээ. Дүү минь болзоогүй замаар бүү яваарай! Бөртөлзсөн юман дээр битгий очоорой! Боолттой юмны амыг бүү задлаарай! гэж захиад хоцорч гэнэ.

Залуу морь нь нэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ.

Түүнийг очиж үзах юмсан гэж бодоод тэсч чадсангүй гүйж очтол уутанд хийсэн юмны ам нь боодолтой бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдөлж байжээ.

Түүний дотроос юу гарах бол үзэх юмсан гэж тэсэж ядаад сонирхон амыг задалтал дотроос нь нэг том өлссөн чоно гарч ирээд:

– «Чи юун морь ингэж миний боодлыг задлав. Би нэг баян айлын малаас барьж идсээр байтал тэр айлын хөрөнгөний эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. (Иймд) одоо би чамайг иднэ» гээд барихаар завдан дагатал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц:

«Та хоёр юун морь чоно хоёр вэ?» гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэр туулай морины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн:

«Үгүй, чоно гуай, та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттой хэвтэж байна гэдэг чинь худал бий зээ. Хэрэв үнэн бол би харин энэ морин дээр өөрийн биеийг шагналд нь өгч идүүлье гэв.

Тэгэхэд чоно:

«Үнэн, би энэ уутанд байсан» гэж хэлжээ. Туулай: «Эрхэм чоно та энэ уутанд яаж багтах билээ. Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй» гэхэд чоно: Морь туулай хоёуланг идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгой хараахан далд оруулаагүй байхад туулай, «За толгой чинь баттахгүй байна» гэж хашгирмагц чоно толгойгоо даруй далд оруулав. Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив. Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавьяагаар амь гарч, залуу морь нутагтаа харьж амар сайхан жаргасан гэнэ.