Оновчтой уншлага

Ном унших зөвлөгөө

Ном уншихад орчин чухал үүрэгтэй байдаг. Иймээс гэрлийн өнгө даруухан, чимээ шуугиангүй, +18 градусаас илүүгүй дулаан, цэвэр агаартай өрөөнд ном уншихад хамгийн тохиромжтой. Ширээний гэрэл хэтэрхий ойр биш, жигд байх шаардлагатай. Ширээний болон цонхны гэрэл хүний зүүн гар талд байрлаж, нүүр, нүдэн дээр биш номон дээр тусаж байхаар байрласан байвал сайн. Гэрэл хэтэрхий хурц биш 15-30 лааны /ваттын/ чийдэн байвал тохиромжтой байдаг. Уншиж байгаа ном хүний нүднээс 35-40 см зайд 15 градус налуу байрлавал зохимжтой юм.