Өөрийгөө хөгжүүлэхХарилцаа

Алунгоо, Өэлүн эх, Сорхогтани хатанаас улбаатай монгол эхийн үрсээ хүмүүжүүлэх уламжлал алдагдаж эхэллээ…

Солонгосын нэгэн эмч
”…Эх хүнээс иргэдийн эрүүл мэнд, соёл боловсрол, зөв амьдрах арга ухаан, үүрэг хариуцлага ямар байх нь шалтгаалдаг.Япон, Хятад, Солонгос эхчүүд энэ үүргээ маш сайн биелүүлж, үлс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг.Харин Монголчуудын хувьд эх хүнийг ээж болгодог үндсэн сургалт дутмаг юм шиг санагдсан.Япон, Солонгос, Хятад зэрэг Азийн орнуудад хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх олон үе дамжсан гэрийн ном байдаг.Тэр номоор л хүнээр хүн хийж байж улс орон үе дамжсан соёлтой, эх оронч ухамсартай ард түмэнтэй болж хөгжин дэвшдэг. Хүнээр хүн хийх хэцүү…” хэмээн ярьжээ.
Монгол эхчүүд эртнээс үр хүүхдээ ёс журамтай хүмүүжүүлж ирсэн бөгөөд үүнийг Алунгоо эх, Өэлүн эх, Сорхогтани хатан гэх мэт эхчүүдийн жишээнээс харж болно. Харин энэхүү уламжлал маань цагийн аясаар суларч байгаагийн нэг илрэл нь дээрх эмчийн дүгнэлт ажээ.
Монголын ухаант бүсгүйчүүд маань энэхүү уламжлалаа сэргээж дэлхийг донсолгох Монголыг бүтээх цаг удахгүй ирнэ биз ээ…