Боловсрол

Саван хөдөлгүүрт завь

Саван хөдөлгүүрт завины зураг. (Ердөө л жижиг цаасыг дүрстэй адилаар зурж хайчлаад л гүйцээ)

Өнөөгийн хүүхдүүд гар утас, компьютер, зурагтаас салахаа болилоо гэж бид “гомдоллодог”.

Гэтэл “эдгээр гоё” зүйлээс илүү анхаарлыг нь татах зүйлсийг эцэг эхчүүд маань бүрдүүлж өгсөн үү? гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Амьдрахын төлөө ихэнх эцэг эхчүүд олон цаг ажиллаад гэртээ ядарч харих, бас хүүхдүүдтэйгээ тоглохоос төвөгшөөгөөд зурагт, компьютертэй “найзлах” боломжийг олгодог.

Харин хүүхэдтэйгээ тоглох гэхээр эцэг эхчүүдэд “тоглох тоглоом” олдохгүй, ганц хоёр мэддэг зүйлээ хийсээр байгаад “залхах” нь олон.

Иймээс “тоглоомын төрөл”-ийг олшруулсанаар өөрөө ч, хүүхдээ ч сонирхолтой байлгах боломж олон бий.

Хамгийн сайн хүмүүжүүлэх арга бол “өөрөө үлгэрлэн харуулах” байдаг тул та хими, физик гэх мэт шинжлэх ухааны энгийн туршилтуудыг гэртээ хийх замаар цагийг зугаатай өнгөрүүлж болно.

Хийх арга:

  1. Завины зурагтай адил дүрсийг цаасан дээр зураад хайчилна.
  2. Ванн, эсвэл төмпөнд ус хийгээд завиа дотор нь хөвүүлнэ.
  3. Шүдний чигчлүүрний үзүүрийг савандаад завины хойд дугуй хэсэг доторх усанд дүрэхэд завь хурдлах болно.

Саван “хөдөлгүүр” бүхий зав хийж турших тухай видео.