Бусад орны үлгэрХарилцаа

НАДПАДГҮЙ

 

Эрт цагт нэг гаж зантай тариачин хүн байж гэнэ. Түүнд

    -Хөршийн чинь гэр шатаж байна шүү гэж хэлэхэд л

    -Ямар хамаатай юм бэ? төрийн төлөө оготно гэгчээр би яах вэ дээ гээд хөдөлж өгдөггүй байжээ. Тиймээс ч хүмүүс түүнд “Надпадгүй” гэж хоч нэр өгч гэнэ.

  Нэг өдөр Надпадгүй хот орж шуудай шош худалдаж авчээ. Түүнийгээ үүрэхдээ шуудайныхаа ёроол цоорхойг ажсангүй. Шош нь гоожсоор л зам татуулан явжээ. Тэгтэл айлын хүн нь таарч хараад

     -Хүнд гай таарахад хэлэх ёстой юу, үгүй юу? Гэж асууж гэнэ.

     -Бусдын хэрэг хүнд ямар хамаатай юм бэ? гэж хэлэхээр нөгөө хүн юу ч хэлсэнгүй. Надпадгүйг явахад шош нь гоожин гоожсоор шуудайных нь тэн хагас хиртэй болоход нь нөгөө хүн

      -Хүнд тус болох юм хэлэхэд яадаг юм? Гэж асуусанд

      -Яах юм. Чамд ямар ашигтай юм бэ? Бусдын хэрэгт бүү оролцож бай! Гэж уцаарлаж гэнэ. Тэгээд Надпадгүй гэртээ ирээд шошоо бараг гоожиж дууссаныг үзээд айлындаа гүйн орж

      -Чи муу золиг шош гоожиж байхад яагаад хэлсэнгүй вэ? Гэж учиргүй уурлахад нь нөгөө нөхөр нь

      -Чи өөрөө бусдын юм яаж ч байна вэ, чамд ямар хамаатай юм гэж хэлсэн шүү дээ гэж хариулж гэнээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *