Гэрийн номын сан

Наполеон Бонапартын зөөврийн номын сан

Францын цэрэг, улс төрийн зүтгэлтэн Наполеон Бонапарт дайны үед хэрэглэж болохуйц зөөврийн бяцхан номын сан хийх тушаалыг 1803 оны 7-р сард өгчээ. Уг тушаалын дагуу зандан болон царс модоор хийсэн хайрцагт 1000 номыг жижиг хэлбэрт хувилан багтаажээ.
Эдгээр номуудыг хялбархан олох ангилал, каталогийг ч мөн зохиосон байна. Ингэснээр аян дайны үед авч явахад хялбар, хэрэглэхэд авсаархан номын сантай болжээ.
1807 оноос Antoine-Alexandre Barbier гэгч эр түүний хувийн номын санчаар томилогдон ажиллах болсон байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/Tuvshintogtoh.Vandan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *