Гэрийн номын сан

20 жил ном цуглуулж номын сан нээжээ

Ямар нэгэн зүйл хийхийг хүсч байгаа бол бусад хүмүүс хөндлөнгөөс юу гэж хэлэхийг үл тоон санасандаа хүрээрэй. Колумбийн хог цэвэрлэгч нэгэн эр номын ертөнцтэй холбоотой гэдгийг хэн мэдэх билээ дээ. Хосе Альберто Гутьеррес хэмээх энэ эр 20-иод жилийн турш хүмүүсийн хог дээр хаясан номыг цуглуулжээ. Үүний үр дүнд тэрбээр 25 мянга орчим номтой болж, олон нийтийн номын сан нээсэн байна.

20-иод жилийн тэртээ Л.Толстойн “Анна Каренина” романыг хог дээр хэвтэж байхыг харснаас хойш тэрбээр ном цуглуулж эхэлжээ. Олсон номоо мань эр гэртээ авчирч эхэлсэн байна. Үүнээс хойш бүхий л “олдворуудаа” гэр рүүгээ зөөх болсны үр дүнд олон мянган номтой болсон аж. Өдгөө саахь эрийг “Номын хаан” хэмээн хочлох болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *