Зүйр цэцэн үгс

Монгол ардын зүйр цэцэн үгс – Н

Н

Найр тэргүүнтэй

Наадам түрүүтэй

Нар эрт

Нас залуу

Нараа барсан тэнгэр байдаггүй

Наадмаа барсан хүн байдаггүй

Наймаалж очсон мөнгө

Найман хөлтэй

Наранд эрээгүйг

Саранд ирэх

Намар хийгээгүйг

Өвөл хийх гэгчэээр

Наргүй өдөр бүрхэг

Саргүй шөнө харанхуй

Настай хүн явснаа

Нялх хүүхэд үзсэнээ

Ноён урваач

Нохой шарваач

Ноёнтой өстэй хүн нуруугүй

Нохойтой өстэй хүн хормойгүй

Ноён хэрэлдсэн газар заргатай

Нохой хэрэлдсэн газар улиатай

Ноён хүнийг итгэж болохгүй

Нойтон бургасыг тулж болохгүй

Ноёны хайр

Нохойны нуруун дээрх цастай адил

Нойрноос морио

Чөмөгнөөс хутгаа

Найрны богино нь сайн

Насны урт нь сайн

Номондоо муу боловч

Цавандаа муугүй

Номхон тэмээг

Ноолоход амархан

Номы нь сурахгүй ч

Номхны нь сур

Нохой боловч сүүлтэй сайхан

Ноён боловч ёстой сайхан

Нохойн гэдсэнд

Шар тос тогтохгүй

Нохой үгүйд

Гахай нохой

Нохой явган

Гахай нүцгэн

Нохойн зулзага архирах

Ноёны зулзага хэхрэх

Нохойны цуглаан ясан дээр

Ноёдын цуглаан ямбан дээр

Нохой сүүлээ

Сүүл хонхорцгоо

Нохой хамартаа хүрэхээр усч

Нохой чихээ хагалсан хүнд амраг

Нохой яраа долоогоод таргалахгүй

Ноён хээлээ идээд баяжихгүй

Нөхрөө хараад биеэ зас

Сүүдрээ харж биеэ зас

Нуувч нуруу нь ил

Далдлавч дал нь ил

Нуухыг авах гээд

Нүдийг нь сохлох

Нүд улаан

Мөнгө цагаан

Нүдэн балаа

чихэн дүлий

Нүдэнд орсон хог

Шүдэнд орсон мах

Нүүр улайлгаж

Чих халууцуулах

Нүүргүй олзноос

Нүптэй гарз дээр

Нүүхийн өмнө бэлчээрээ

Буухын өмнө бууриа

Нэг нь хоёр болж

Нимгэн нь зузаан болно

Нэг өдөр танилцаж

Мянган өдөр нөхөрлөнө

Нэг тэмээ хальтарахад

Мянган тэмээ хальтарна

Нэг үхрийн эвэр дэлсэхэд

Мянган үхрийн эвэр доргино

Нэг чихээр ороод

Нөгөө чихээр гарах

Нэр нэгтийн чих нэг

Нүгэл нэгтийн там нэг

Нэг нутагтай

Нийлэх бэлчээртэй

Нэрийн хор

Нүүрийн хир

Нэр олох насны

Нэр хугарах өдрийн

Нэрээ хугалахаар

Ясаа хугал

Нялуунаас шулуун нь

Нялцгайгаас агшуун нь

Эх сурвалж: Монгол ардын зйүр цэцэн үгс.-УБ.,[1987]