Өөрийгөө хөгжүүлэх

Нэгэн зэрэг олон ажил хийх нь таны тархийг доройтуулна

Ихэнх хүмүүс олон ажил зэрэг амжуулж чаддаг болохыг эрмэлздэг байх. Зарим нэгэн нь үүнийг чадвар хэмээн үзэж, олж эзэмшихийг ч эрмэлзэнэ. Гэхдээ хэн бүхэн ингэж чадах болов уу? Олон үйл зэрэг хийх нь үнэхээр үр дүнтэй гэж үү.

Бидний тархи нэгэн зэрэг олон үйл хийхэд зориулагдаагүй.

 

Бидний тархи тухайн цаг мөчид нэг л зүйлд төвлөрөх зориулалттайгаар бүтээгдсэн. Янз бүрийн мэдээллээр тархиа бөмбөгдсөнөөр үйл ажиллагааг нь удаашруулж, зогсонги байдалд оруулах боломжтой.

MIT сургуулийн мэдрэлийн өвчин судлаач Earl MillerБидний тархи нэгэн зэрэг олон зүйл хийхээр зохион байгуулагдаагүй. Хүмүүс өөрсдийгөө олон зүйл зэрэг хийж байгаа гэж бодох ч яг үнэндээ тэд нэгээс нөгөө рүү маш хурдан шилжиж байгаа юм. Мөн шилжих тоолонд нь оюуны зардал гарч байдаг.” хэмээн онцолсон байдаг.

Тогтмол хийж буй ажлаа солих нь тархинд муу зуршил суулгах үндэс болно. Хариу э-мэйл бичих, пост нийтлэх гэх мэт бичил ажлууд хийж дууссаны дараа бидний биед багахан хэмжээний допамин буюу шагналын гормон ялгарна. Бидний тархи энэ допамин гэгчид их дуртай. Улмаар бид агшин зуурын баяр баясал өгдөг бичил ажлуудын хооронд шилжих хүсэл эрмэлзэлтэй болдог байна. Энэ нь нэг талаараа эерэг ч муу зуршил суулгах сөрөг талтай.

multitasking

A man who chases two rabbits catches none.

Дээрх нь мөн бидэнд сөрөг үр дагавартай бөгөөд их ажил хийсэн мэт мэдрэмжийг төрүүлнэ. Хэд хэдэн бичил ажил хийсний дараагаар та өөрийгөө их зүйл амжуулсан мэтээр мэдэрнэ. Яг үнэндээ бол тийм ч их зүйлийг хийгээгүй юм. Үнэн хэрэгтээ э-мэйл бичих, Facebook шалгах, twitter жиргэх зэрэг зарим зүйлүүд нь мэдрэлийн донтолтын гол шалтгаан болж байгаа юм.

 Нэгэн зэрэг олон үйл хийх нь таны ажлын чанар болон бүтээмжийг буруулах болно.tweet

Нэгэн зэрэг олон зүйл хийх нь бодлоо цэгцлэх болон хамааралгүй мэдээллээ шүүх үйл явцыг хүндрэлтэй болгоод зогсохгүй таны ажлын чанар, бүтээмжийг буруулна.

London-гийн Их Сургуулийн олж тогтоосноор нэгэн зэрэг олон үйл хийх нь оюуны чадварын доройтолд оруулдаг байна. Оюуны чадварын доройтолд орно гэж яах вэ? Та бүхэл шөнөжин нойргүй явсан эсвэл марихуан татсан хүмүүс шиг харагдах болно.

Нэгэн зэрэг олон үйл хийх нь мөн стресс гормон болон кортизолын ялгарлын төвшинг ихэсгэнэ. Тархиа тогтмол өөр өөр зүйл рүү шилжүүлснээр стресс нэмэгдэж, оюуны хувьд ядарна.

Нэгэн зэрэг олон үйл хийх хохирлын хамгийн том өдөөгч нь юу вэ? Мэдээж бидний Inbox. Зарим судалгааны үр дүнгээс үзвэл нэгэн зэрэг олон үйл хийхийн давуу тал болох мэдлэгээр дүүрсэн уншигдаагүй ирсэн э-мэйлүүд хүртэл үр ашигтай IQ-г 10 хүртэл оноогоор буруулдаг аж. Inbox-д тогтмол ирэх шинэ, тод гарчигтай э-мэйлүүд хүртэл биднийг сатааруулна. McKinsey Global Institute-н олж тогтоосноор ажилчид 7 хоног дахь ажлын цагийнхаа 28%-ийг э-мэйлээ шалгахад зарцуулдаг аж.

Э-мэйл танд энэ мэт төвөг учруулах боловч чатална гэдэг түүнээс ч дор. Э-мэйлийг бодвол хойшлуулшгүй хариу өгөх шаардлагатай дээр чатаа тууштай тогтмол шалгах хэрэгтэй болдог. Тэгэхгүй бол та seen хийсэн хэрэгт орж болох юм.

multitask_img

Нэгэн зэрэг олон үйл хийхийн оюуны халдлагаас өөрийгөө хамгаалах нэг арга бол э-мэйл шалгах цагаа товлох юм. Өдөрт э-мэйлээ гурван удаа л шалгаж сурах хэрэгтэй. (Өглөө ажилдаа очоод, өдрийн хоолны үеэр, орой ажлаа тарахын алдад гэх мэт) Утасныхаа чатны сонордуулгыг унтраагаад тодорхой тогтсон цагуудад шалгадаг болсон ч болно.

Нэгэн зэрэг олон үйл хийх нь эрэгтэй хүнийг бүүр ч дордуулна. Эрэгтэй хүний хувьд нэгэн зэрэг олон үйл хийснээр үр ашигт IQ-н 15 нэгжээр доошлох боломжтой аж. Энэ нь яг л 8 настай хүүхдийн төвшинтэй эн зэрэгцэн гэсэн үг юм.

Хор хөнөөл нь эцэс төгсгөлгүй. 

Их Британи улсын Sussex-н Их Сургуулийн эрдэмтэд нэгэн зэрэг олон төхөөрөмж дээр ажилладаг хувь хүмүүсийн тархинд MRI шинжилгээг хийжээ. MRI шинжилгээний үр дүнд тогтмол олон үйл дээр зэрэг ажилладаг хүмүүсийн урд талын бүслүүр тархины хальсны бөөгнөрөл хамаагүй бага байсан байна. Дээрх хэсэг бол бусдыг таньж ойлгох болон сэтгэл хөдлөлийг удирдах үүрэгтэй хэсэг аж.

Эцэст нь гэж хэлэхэд. Нэгэн зэрэг олон үйл хийх нь чадвар биш. Үүнийг CV дээрээ бичээд ч хэрэггүй гэж зөвлөх байна. Мөн муу зуршил суулгах тул эртхэн болих хэрэгтэй. Утасныхаа сонордуулгыг унтрааж, э-мэйлээ шалгах цаг товлож хэвшээрэй. Одоо танд үндсэн ажилдаа төвлөрөх л үлдлээ.

 

Эх сурвалж: http://www.youngreader.mn/archives/5597