Технологи

Google Chrome вэб үзэгчээс хавчуурга буюу bookmark нөөцөлж авах

Интернэтээр аялж байхдаа бид хэрэгтэй хуудсуудаа bookmark буюу хавчуургад хадгалж, дараа шууд тухайн хуудсыг үзэх боломжтой болдог билээ.

Харин компьютер форматлах, өөр ажилд шилжих гэх мэт шалтгаанаар компьютерээ солих үед хэрэгтэй хавчуургуудаа яах вэ гэсэн асуулт тулгардаг.

Вэб үзэгчүүд нь энэ тохиолдолд хавчуургыг нөөцөл хадгалах, түүнийг дахин сэргээх боломжтой байдаг.

Энэ удаад Google Chrome вэб үзэгчид хийгдэсэн Bookmark-уудыг хэрхэн нөөцлөх тухай зөвлөгөө орууллаа.

1.Вэб үзэгчийн баруун дээд хэсэгт байрлах цэсний дээр хулганы заагчийг байрлуулан цэсийг нээнэ.

2. Нээгдсэн цэснээс Bookmarks командыг сонго.

3. Цэс дэлгэгдэхэд Bookmark Manager командыг сонгоно.

4. Boomark Manager цонх шинээр нээгдэхэд Organize цэсийг нээ.

5. Дэлгэгдсэн цэснээс Export Bookmarks to HTML file… командыг сонго.

6. Хавчуургыг хаана хадгалахыг асуусан цонх нээгдэхэд Файлын нэр автоматаар үүссэн байна. (Үүнийг өөрөө ч шинээр өгч болно.)

7. Save Товчийг дар

8. Хавчуурга хадгалагдсан байгаа нь